"Тэр чинь эмнэлэг биш! Сүнстэй газар гэсэн" гэж нэг охин нөгөөхдөө хандан айдас дүүрэн нүдээр хэлэв.
Гэтэл нөгөөх нь тоосон ч шинжгүй үүргэвчиндээ хэрэгтэй гэсэн зүйлсээ хийж дуусаад өрөөнөөсөө гарах зуураа "Дахиад л өнөөх хүүхдийн үлгэрээ яриад эхэллээ. Эмнэлэг мөн гээд байхад даа. Надтай адилхан зүрхний өвчтэй охин тэнд очоод эмчлэгдсэн гэсэн юм" гэв.
"Чи түүнийг үнэн ярьсан эсэхийг нь мэдэхгүй биз дээ? Муу хүмүүс бол яах юм?"
Охин үргэлжлүүлэн зөрүүдэлсээр "Муу хүмүүс тэгэж харагддаггүй юмаа. Тэр охинтой хамт явж байсан хоёр залуу эмнэлэгийн эмч гэсэн гээд боддоо. Яг л олны танил хүн шиг харагддаг. Бас надтай их удаан ярилцаж суусан цайвар ягаан өнгийн линз зүүчихсэн залуу үнэхээр сайхан ааштай" гээд ярьж дуусахдаа гарах хаалганы дэргэд бэлэн болоод зогсож байлаа.
Салах ёс хийх аятай зөөлхөн тэврэлдээд охин шуудхан байшингаас гарав. Үүдэнд нь хүлээж байсан машинд суугаад хаалгаа хаахдаа хэсэгхэн зуурын эргэлзээд автсан ч нүдэнд нь өнөөх залуус харагдах шиг болоход зориг шулуудан хаалгыг хаалаа.
Удаан хугацааны машины аялал дунд охин нойрондоо автсан байх бөгөөд жолооч түүнийг дуудахад л сэрэн эргэн тойрноо гүйлгэхэд нүдэнд нь харагдах том эдлэн газар болоод дунд нь сүндэрлэсэн харанхуй нөмөрсөн харшийг олж харав.
"Энэ Psycho эмнэлэг мөн гэж үү?" Охин жолоочоос лавлавал "тийм ээ, мөн" гэж жолооч хариуллаа.
Охин харш руу дөхөх алхам бүртээ айдас нь нэмэгдэж, байсхийгээд л урагш хойш шалган явсаар хаалганд тулж ирээд тогшихоор гараа өргөж байтал хаалга өөрөө л онгойчихов. Дотогш хальт шагайгаад "хүн байна уу?" Гэж аяархан шивнэхэд хэн ч сонсохгүй нь тодорхой байсанд бүр мөсөн ороод хаалга хаасныхаа дараагаар бага зэрэг чанга дуугаар "энд хүн байна уу?"
Түүний алхааг зогсоон шатны дээрээс өнөөх түүнтэй дэлгүүрт тааралдсан охин инээсээр "ирчихсэн үү?" Гээд бууж ирж харагдлаа.
"Э..энэ чиний ярьсан эмнэлэг мөн гэж үү?"
"Тиймээ" тэр инээмсэглэсээр...
"Гэхдээ энэ чинь... эмнэлэг шиг... харагдахгүй байна... өвчтөнгүүд бас эмч нар хаана байна?"
"Яахав бага зэрэг хуучны засалтай ч гэсэн эмнэлэг юм шүү. Бас өвчтөн нь чи, харин эмч нар нь тэд" гээд үүдний танхимын буйдан руу заахад нь харвал саяхан хоосон харагдсан газар хэд хэдэн залуу сууж байв.
"Тэнд очиж суугаад ярилцах уу?" Харшийн охин зочин охиныг дагуулан буйдан руу дөхөн алхав. Буйдангийн дэргэд ирээд суухаар зэхэхдээ зочин охин урд нь суусан нэгэнтэй харц мөргөлдөж нил өнгийн нүдийг нь хараад цочсондоо хойш унахаа дөхөх нь тэр. Сандарсан хэрнээ бусдыг нь ч гүйлгэн харвал тэд бүгд өөр өөр өнгийн нүдтэй байх нь охиныг маш ихээр айлгаж тэр ухаан мэдрэлээ алдан хаалганы зүг гүйлээ.
Гэсэн ч бариулгүй хаалгыг онгойлгох учраа олохгүй зогсох зочин охины ард "би биш айдас л чамайг алсан шүү" гэж харшийн охин хэлэхэд тэр гайхсандаа шуудхан эргэж харахдаа "алсан гэдэг чинь---"
Зочин охин гэнэтийн дайралт бас хүчтэй өвдөлтөөс үүдэн дуу ч гаргаж чадахгүй хэсэг тийчигнэснээ удалгүй бие нь сульдан доош унав.
Цусыг нь дуустал сорсныхоо дараагаар Зи буйдан дээр суух нөгөө хэд дээрээ очин ширээн дээрээс алчуур авч амаа арчих зуураа Жисоны дэргэд очин суулаа.
"Хүн байхдаа л их идэмхий байсан, цус сорогч болоод бүр ч ханаж цадахаа мэдэхгүй болчихсон байх шив" Жисон Зи рүү нүүрээ ярвайлган ийн хэлэхэд Зи хэлээ гозолзуулан "чиний цусыг сороогүй байгаад баярла" гэв.
Тэднийг ажиглаж байсан Хэчан "ингэж муудалцаад байхыг нь мэдсэн бол дахиж уулзуулдаггүй л байж" гээд номноосоо харцаа үл салгах Жэмин рүү харлаа.
Жэмин ширээн дээрх аягатай уснаас нэг балгаад аягыг ширээн дээр тавих зуураа "би бол мэдэж байсан" гэв.
Чу Зи Жэминий үйлдлийг хэсэг харж байхдаа ямар нэг зүйл толгойд нь орж ирсэн бололтой "надад бол цус сорогчийн цус таалагдаагүй, эсвэл Жэминий цус л тийм муухай байсан юм уу? Хүйтэн бас нэлээд шорвог" гэвэл Жэмин "гэсэн ч чамайг хувиргаж чиний амийг аварсан цус юм шүү"
Үхээд сэхсэн охин ахиад л үхээд дахин амилсан. Тэр анх энд ирэхдээ л хүн төрхөө алдчихсан байсан.
Эгчийнхээ сүүлийн хүслээ хэлж буй шивнээн ачаар дахин зүрх нь цохилж эхэлсэн охин түүний өшөөг авахаар энэ газарт хөл тавьжээ. Зи-д бүх зүйл үл мэдэх байсан нь үнэн ч өөрөө ч мэдэлгүй хийж буй үг үйлдэл бүр нь зөв байсан юм.
Тэр харшийн тэр олон өрөөн дундаас эгчийнхээ өрөөг мэдсэндээ орсон юм биш, Жэминий өрөөн дэх номнууд дундаас тэмдэглэлийг санаатай сонгож харсан ч биш. Хэдий өвчтөн Вү түүний биеэр дамжин өөрийгөө амьд гэдгийг мэдрүүлдэг байсан бол жинхэнэ охиныг удирддаг байсан буга чөтгөр бол эгч гэх Чу Лин байсан.
Вү эмнэлэгийг үгүй хийж, бүх л түүхийн туршид муу талын хүн байсан гэж бодож байвал, үгүй...
Харин Чу Зи-н биеэс Вү-г бүр мөсөн гаргасан нь Жэминий санаа байсан. Охин одоо цус сорогч болон хувираад залуустай хамт PSYCHO эмнэлэгийг үргэлжлүүлэхээр болсон байна.
Одоо ч охины биед шүгэлсэн чөтгөр байсаар байгааг тэд даанч мэдэхгүй...
________________
A/n: bye2💚
![](https://img.wattpad.com/cover/204593902-288-k912051.jpg)