❗Doctor Woo❗

779 88 1
                                    

Зи нүдээ нээхэд түүнийг тас харанхуй орчин угтсан ч аажмаар дүрсүүд тодорч тэр хаана байгаагаа тодорхойлох гэж хичээв. Хажуугаар нь цагаан хувцастай эмч нар болон өвчтөнгүүд бололтой хүмүүс зөрөлдөнө. Тэд охиныг огт анзаарахгүй байх тул Зи өөрийгөө зүүдэлж байгаа гэдэгт итгэлтэй байлаа.

Ямар нэг танил хоолой сонсогдоход охин хурдхан эргэж харвал түүний эгч болох Чу Лин хэн нэгэнтэй мэндлээд дээш шатаар гарч харагдав. Зи шуудхан л түүний араас аажуухан алхсаар дээш гарсан ч алдчих нь тэр. Ийш тийш харцаа гүйлгэж Лин-г хайж байтал булан эргээд түүнийг цааш харан ямар нэг зүйл рүү удаанаар ширтэж байгаатай таарав.

Нэгэнт хэн ч түүнийг харахгүй байгаа учраас Лин ч мөн адил охиныг харахгүй гэж бодоод Зи дэргэд нь очихоор шийдлээ. Дотроо элдэвийг бодон алхсаар охин эгчийнхээ дэргэд ирээд харж буй зүгт нь Хэчан Жэминтэй ярилцан зогсохыг олж харав. Тэдний ардхан талд өнөөх зурган дээр байсан эмэгтэй ч зогсож байлаа.

Жэмины нүд нь огт хөдлөхгүй, ямар ч хариу үйлдэлгүй хөшөө мэт л зогсох боловч урд нь Хэчан тасралтгүй нэг зүйлийн талаар үглэж байх аж. Үүнээс сэжиг авсан Зи охин тэдэн рүү дөхөж байтал ардхан талд нь ямар нэг зүйл дугарч тэдний нүд охиныг дайран Лин эгчийнх нь зогсож байсан зүг рүү шилжив. Зи дариу эргэн эгчийгээ харах гэсэн боловч тэрхэн зуурт түүний нүд харанхуйлж буцан нүдээ нээхэд гэрэл мэдрэгдлээ.

Гэрэлд дасахын тулд нүд нүүрээ ярвайлган байж арай хийн харц нь төвлөрөхөд түүний өмнө хачин гэж болох нөхцөл байдал үүссэн байв. Жисон охины суух буйдангийн доор сөхөрч суугаад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байхад цаахан нь Жэну ахиад л өнөөх ууртай царайтайгаа хүнд хүнд амьсгалан тэмцэх үед Хэчан түүнийг тайвшруулахыг хичээж буй мэт зогсох ажээ.

Жэмин өвдгөн дээрээ тохойгоороо тулаад хоёр гараа хавсран ямар нэг зүйлийн талаар гүн бодох бол Лонжины нүд нээлттэй төдийгүй нил ягаан өнгө нь үнэхээр тодорсон байв. Харин Чонло байгаагүй юм.

Охин бүх зүйлийг ажиглаж дууссаныхаа дараа арай хийн ам нээж "энд юу болоо вэ? Би яагаад..?" Гээд өндийх гэсэн боловч толгой нь хүчтэй өвдөж, бие нь үнэхээр сулдьсан байлаа.

Жэнугаас эхлэн бүгд нэг нэгээрээ хормын дотор алга болцгооход Жисон хамгийн сүүлд охины дэргэд үлдсэн байв.

"Өрөөнд чинь хүргээд өгье" Жисон босох зуураа нүүрээ хамаг гараараа үрчийтэл үрээд охиныг хоёр гар дээрээ өргөн өрөө рүү нь тайвнаар алхаж эхлэлээ.

PSYCHO [MGL] /дууссан/Where stories live. Discover now