3

632 60 0
                                    

Тэхён юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой ширээны ард суучихаад хуруугаа оролдоод л байлаа
Ханна: Май торт ид өөр юм алга аа дөнгөж 8 болж байгаа болхоор хоол хийж амжаагүй байна
Тэхён: За гэхээс өөр зүйл дуугаралгүй тортноосоо амссанаа францаас авчирсан чихэрээ ширээн дээр тавилаа. Энэ бүхныг харж суусан Ханна түүныг шоолон инээмээр ч юм шиг үгүй боль хашгиран уйлмаар ч юм шиг санагдаж үг ч хэлж чадахгүй байж байтал хүүхдын уйлах дуу сонсогдон яаран өрөөлүү нь орлоо.
Тэхён: Ханна хүүхдүүд минь сайн биздээ өвдөж гэмтээгүй биз
Ханна: Зүгээрдээ чи дахиад торт идэхгүй бол явж усанд ор тэгээд амар их ядарсан байлгүй гэхэд Тэхён сандарсан бололтой сандалаасаа унах шахан босоод угаалгын өрөөлүү явлаа.
Ханна:Миний хүүхдүүд чихэр идэх үү?
Тэсүн: Тэгий гээд амаа ангайхад Ханна амлуу нь нэг чихэр хийж өгсөнөө Тэёонд харин хувааж жижиглэн өглөө.
Ханна: Болгоомжтой идээрэй хахачихав гэж сануулах аятай хэлээд Тэхёны бэлтгэлийн хувцасыг гаргана тавилаа.
Тэхён: Би усанд орчихлоо
Ханна: Чи шууд бэлтгэлрүүгээ явна биздээ би хувцасыг чинь бэлдчихсэн шүү
Тэхён: Чи ярилцмар байна уу?
Ханна: Надад тэсэхээс өөр сонголт байгаа гэжүү хоёрын хоёр хүүхэдтэй байж гэж хэлээд хүүхдүүдээ дагуулан өрөөлүүгээ орлоо. Харин Тэхён түүныг гомдоосондоо биш баригдсандаа шаналаж байлаа. Мэдээж тэр зул сарын амралтаараа франц явчихсан тул шууд бэлтгэлдээ орохоор боллоо.
Тэхёныг явсаны дараа Ханна ширээгээ цэвэрлээд авчирман чихэрын хөргөгчинд хийгээд тортоо шууд хаячихаад хувцасаа угаахаар явлаа. Ядаж байхад зул сараар хүүхдүүд нь янз бүрийн юм идсээр байгаад олон хувцас завааруулчихсан байсан бөгөөд Тэхён ч хүртэл хувцасаа тависан байлаа.
Ханна: Пөөх дахиад л гэрийн ажил их байхнээ гэж амандаа үглээд хамаг хувцасаа ялгаж тависнаа талын угаалгын машиндаа хийгээд хүүхдүүдынхээ хоолыг бэлтэхээр гал тогоо орлоо.

-хонх дуугарах-
Ханна: Очиж байна аа гэж орилоод гал дээр тависан хоолоо авж тавичихаад хурдхан шиг хаалга нээж өгтөл нэг танихгүй эмэгтэй зогсож байлаа.
Эмэгтэй: Уучлаарай би орж болох уу?
Ханна: Болноо ор гээд түүныг дагуулан зочны өрөөндөө оруулан суулгалаа.
Эмэгтэй: Намайг Ан Мин Со гэдэг намайг та таниж магадгүй
Ханна: Уучлаарай би сайн санахгүй байна аа хүүхэд төрүүлсэн болхоор ч юмуу их мартамхай болчихсон гэж боловсон хэллээ.
МинСо: Би тэр хүн нь байгаа юм би тэр францид байсан хүн байна гэхэд сая л инээмсэглэж суусан хүны нүдэнд гуниг хурж эхэллээ.
Ханна: Аан тийм байхнээ тэгвэл нөхөртэй юм уулзаад хэр удаж байгаа юм?
МинСо: 1жил болох гэж байна гэхдээ яагаад ийм тайван байна вэ?
Ханна: Намайг яана гэж бодоов уурлаж уйлаад Тэхёноос салаад чамд боломж олгоно гэж бодоо юу?
МинСо: Тэвчээртэй амьтан байхнээ гээд унгаасан хуурамч нулимасаа арчиад түүнлүү зальжинаар инээлээ.
Ханна: Одоо чи яв хүүхдүүд минь удахгүй сэрнэ гээд түүныг бараг гэрээсээ хөөх шахам гаргалаа. Мэдээж шүү дээ хэн л нөхөрынхөө нууц амрагыг гэртээ байлгахвээ дээ. Гэхдээ Ханна дэндүү тэвчээртэй байлаа ийм зүйл хүртэл үзчихээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн хүүхдүүдээ хоололж байв магадгүй тэдны дунд хүүхэд байгаагүй бол тэр шууд л салчих байсан байх.
Ингэж Ханна нэг өдөрийн дотор асар их доромжлолыг хүртэсэн ч нөхөрынхөө оройн хоолын бэлдэн сууж байлаа.
Тэхён: Чи унтаагүй байсан юмуу?
Ханна: Чамайг хоол идээгүй ирнэ гэдэгийг чинь мэдсэн болхоор л унтаагүй юм гээд түүны хоолыг аягалан урд нь тавилаа.
Тэхён: Энэ бүхэн миний алдаа дахиж ийм зүйл болохгүй
Ханна: Өнөөдөр зочин ирсэн гэхдээ нээх их юм ярилгүй явчихсан
Тэхён: Хэн юм
Ханна: Өөрийгөө Мин Со гэсэн гэхэд Тэхён хоолондоо хахаж цацан түүнлүү сонин харлаа.
Тэхён: Тэр тэгээд юу гэсэн юм
Ханна: Зүгээр л зайгаа тавиад өг гэж боловсон хэлсэн юм гээд инээхэд Тэхён уурласан бололтой хамаг байдгаараа хөмсөгөө зангидсаар гараад явлаа.
Ханна мэдээж түүныг маш сайн мэддэг тул тэр бүсгүйтэйгээ удаагүй гэж гадарлан түүныг асуудлаас амархаан гаргахаар шийдсэн байлаа.

ӨГЛӨӨ
Тэхён: Би ирлээ
Ханна: Тэдныд хоноо юу?
Тэхён: Тэнэгтэхээ больж үз дормлуугаа явсан юм гэж хэлээд хувцасаа өлгүүрт өлгөөд дотогш орлоо
Ханна: Тэгээд шууд тэндээсээ л бэлтгэлрүүгээ явахгүй дээ
Тэхён: Би өнөөдөр амарнаа гэж хэлээд усанд орхоор явлаа. Тэрны байгаа байдлаас хархад аль хэзийнээ нөгөө хямдхан амьтнаас салчихсан гэдэг нь тодорхой байлаа гэхдээ ганц асуудал нь тэр амаа хамхиж чадах уу л гэдэг болоод байв.

САЙН ЭЭЖ/дууссан/Where stories live. Discover now