13

459 48 1
                                    

Тэхёны авчирсан бялууг хэсэг харж суулаа ер нь тэр яагаад энэ бялууг авчирсан юм болоо? Ямар нэг баяр биш бас сайхан өдөр ч биш байтал гэж хэсэг эргэлзэж сууж байгаад суудлаасаа өндийн усанд орчихоод хувцасаа солиод унтахаар өрөөгөө зорилоо.
-Хэдэн цагын дараа-
Ядарсан тул босохоо мэдэлгүй унтаж байтал доод давхарт ямар нэг юм унах чимээ гарав би ч сандаран босоод бууж харвал Тэсун ширээн дээрхи бялууг авах гэж байгаад унгаачихсан байлаа.
Ханна: Зүгээр үү? Гэмтээгүй биз?
Тэсун: Бялуу муухай болчихлоо
Ханна: Зүгээрдээ дахиад шинийг авчихад л болно бүүр энэнээс гоё бас томыг гэхэд тэр шууд л баярлан дэвхцэж эхлэв.
Тэсун: Нээрээ аав хэзээ ирэх юм аавыг санаад байна
Ханна: Гараа угаагаад ширээны ард суучих ээж нь оройн хоол бэлдэж өгий гэхэд тэр багахан урвайгаад угаалыг өрөөлүү орлоо. Тэхён бид хоёр тусдаа байгаад 5 сар өнгөрсөн байна өмнөхөөсөө тайвширч асуудалыг ардаа орхисон гэхдээ буцаад нийлээгүй. Яагаад гэдэгийг би өөрөө ч мэдэхгүйн уг нь одоо ч хамаагүй уучилсанаа хэлээд цуг амьдарч болох байтал хүүхдүүдээ зовоон байж ингээд тусдаа байсаар байдаг. Би яг яах ёстой юм болдоо.
Тэсун: Ээжээ дүү сэрчихэж таныг дуудаад байна
Ханна: Хүүеээ миний гүнж чинь сэрчихсэн юм уу даа
Тэёон: Мама мама
Ханна: Алив явж хооллий гээд түүнийг тэврэн гал тогоолуу оров.
-7 хоногын дараа-
Юнги: Пүүх ийм их ажилыг яаж амжуулна даа
Намжүүн: Жаахан амраа угаасаа хугацаа байгаа
Ханна: Тэхён яагаад хамтлагаасаа гарчихсан юм гэхэд бүгд хэсэг дуугаа хураацгаалаа
Жин: Би гар соло дуучин бол гэсэн юм
Ханна: Та түүний мөрөөдөл нь энэ хамтлаг гэдэгийг мэдсээр байж тэгж хэлсэн юмуу?
Жимин: Чи бүүр уучилхаар шийдчихжээ
Ханна: Битгий тэгж яриа
Жимин: Миний хэлсэнг бодож үзсэн үү?
Ханна: Би үгүй гэж тодорхой хэлсэн шүү дээ тэгсэн ч хүүхдүүд минь чамайг ааваа гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж ууртайхан дуугараад өндийхөд үүдэн дээр Тэхён дахиад л нөгөө нэг бялуугаа барьчихсан зогсож байв.
Тэхён: Бялуу авчирлаа
Ханна: Тавьчихаад явдаа
Тэхён: Хоёулаа ярилцаж болох уу?
Ханна: Гадаа хүлээж бай араас чинь гарлаа гэж байдгаараа хөндий хүйтэн хэлээд түүнийг гаргав.
Жимин: Түүнтэй уулзах хэрэггүй
Ханна: Чамайг надад үнэхээр сайн биш гэдэгийг чинь мэдэх болохоор битгий надад саад болоод бай би юу хийхээ өөрөө мэднэ гээд гадуурхаа аван түүний араас гарлаа.
Ханна: Юу ярих гэсын
Тэхён: Чи тэгэхгүй биздээ намайг хаяаад Жиминийг сонгохгүй тиймээ
Ханна: Чи ямар жаахан хүүхэд үү? Ингэж ярихаа больж үз гэхэд тэр гэнэтхэн намайг тэврээд авав би ч түүний энэ тэврэлтийг маш их санасан тул буцаагаад тэвэрчихэв.
Тэхён: Гуйя намайг битгий орхилдоо надад одоо чамаас өөр юу ч хэрэггүй зөвхөн чиний төлөө амьдрах болно
Ханна: Надад энэ хэдэн сар ямар хэцүү байсныг мэдэх үү? Хүүхдүүддээ санаа зовно бас чамайг санана дээрээс нь эргэн эргэлтэнд бэлдэх гээд би амьдралдаа цөхөрч байгаагүйгээрээ цөхөрч байсан гэтэл чи миний хажууд байгаагүй намайг ууралсан ч хамаагүй надаас зүүгдээд байж болоогүй юмуу? Би чамайг ямар их хүлээсэн гээч
Тэхён: Намайг тийм юм ойлгохооргүй тэнэг гэдэгийг минь мэднэ биздээ гэхдээ одооноос би чиний хажуунаас алхамч холдохгүй ээ амлий гэхэд Жин гэнэтхэн гарч ирээд түүнийг түлхэн намайг ардаа орууллаа.
Жин: Чи түүнийг хэдэн жил тамд байлгасан одоо хангалттай биш гэжүү? Тэр чамайг уучилаад хамт амьдарсан ч чиний тэр эмэгтэйтэй байсан мөч гэнэтхэн санагдах л юм бол дотороосоо дахиад л бага багаар үхэж эхэлнэ би түүнийг тийм байдалд ороосой гэж хүсэхгүй байна
Тэхён: Гэхдээ ахаа би үнхээр түүнгүйгээр амьдарч чадахгүй
Жин: Ингэх байсын бол анхнаасаа сүйлрэхгүй байх чинь яасын гэж ширүүхэн хэлээд намайг чирсээр энтлүү буцан оров.
Ханна: Яагаад оролцож байгаа юм?
Жин: Илүү дээр хүн олох хэрэгтэй үгүй бол хүүхдүүдтэйгээ л амьдрах хэрэгтэй дахиад Тэхён л лав биш шүү
Ханна: Би амьдралаа өөрөө шийдэх болохоор дахиад санаа зовох хэрэггүй дээ
Жонгүг: Гэхдээ эгчээ та хоёр буцаад нийлчихвэл таны арай гэж олж авсан нэр хүнд газарт унах биш гэжүү
Ханна: Би яахаа өөрөө шийднэ гуйя битгий оролц ямартай ч би явлаа маргааш эрт ирий гээд бэлдэх ёстой дууны үгнүүдээ аваад гэрлүүгээ буцлаа.

САЙН ЭЭЖ/дууссан/Where stories live. Discover now