Тэхён Минсогын гэрээс гараад шууд л хэн нэгэнлүү залган ойролцоо байрлах зоогын газар уулзхаар цаг товоллоо.
Тэхён: Би нэг зүйлыг заавал хэлмээр байна
***: Юу юм хурдан хэл би цагын ажилдаа явах ёстой
Тэхён: Таны хэдэн арван жил хайж байгаа хүныг чинь би танина
***: Юу тэр одоо хаана хэлээчдээ тэр хаана байгаа юм гэж нулимас дүүрэн нүдээрээ гуйж эхэлэв.
Тэхён: Тэр Минсо гэдэг нэртэй болоод Huge компаны Ан захиралыг хууран амьдарч байгаа
***: Юу миний охин тэгэх хүн биш
Тэхён: Та багын зурагын Ан захиралд харуулахад л тэр шууд таних байх гэхэд хөгшин эмэгтэй бушуухан гадуурхаа өмсөөд гараад гүйчихэв. Тэхён харин Минсог замаасаа зайлуулчихсан тул их л баяртай буцлаа. Түүныг гэртээ ирхэд хоосон хөндий байдал болон салах өргөдөл угтаж авав. Гэхдээ түүнд салах бодол огт байхгүй учираас өргөдөлыг хэдэн хэсэг болгон ураад хогын саванд хийлээ.
БанПД: ХӨӨЁ ЧИ УТАСАА АВХАД ЯАДАГ ЮМ ОДОО ХААНА БАЙНА ИЙМ АСУУДАЛ ТАРИЧИХААД ХААНА ЯВААД БАЙГАА ЮМ гэж утасны цаанаас бариж идэх шахан орилход Тэхён зүгээр л чимээгүй сонсож байгаад энтлүүгээ хөдөллөө.
-Минсогын талаас-
'Тэхён арай ч тэр авгайд миний үнэн төрхыг хэлчихгүй байхаа тэр хаана юу хэлэхээ мэддэг хүн' гэж бодон суутал утсанд -Компани дээр хүрээд ир- гэж ааваас зурвас ирэв. Би ч түүныг энэ мэдээны тухай л ярих байх гэж найдсаар очилоо. Намайг өрөөнд орж ирхэд хэзээж харахгүй гэж найдсан тэр хүн зогсож байлаа.
Ээж: Миний охион чи миний охин биздээ ийм олон жил яагаад над дээр ирээгүй юм бэ? Энд юугаа хийж байсын
Минсо: Юу яриад байгаа юм бэ? Би таны охин гэнээ хүн итгэмээргүй юм ярих юмаа гээд түүны гараас салан аавын урд очин зогсохтой зэрэгцэн аав бариж байсан зурагнуудаа шууд л нүүрлүү минь шидчихэв.
Аав: Намайг хуурна гэнээ яаж ингэж чадаж байнаа анх ирхэд чинь л шалгах ёстой байсан юм би ч тэнэг юм даа
Минсо: Ааваа тийм бишээ би таны охин шүү дээ та мэднэ биздээ
Аав: Чи одоо ээжыгээ оллоо тийм болхоор яв манай гэрээс зайлж үз би удахгүй бүх бичиг баримтыг цэгцлээд явуулах болхоор зайл гэж орилход гадаа байсан хамгаалагч нар миний хоёр талаас зуурсаар компаниас гаргалаа. Ингээд би буцаад ядуу амьтан болчихлоо өдөрынхөө хоолоо арай гэж олдог шинэ хувцас ч авч чаддагүй Ким Хэра болчихлоо.
Ээж: Хэра чи чинь яагаад л болж бүтэхгүй юм хийгээд явдаг юм бэ? Бас өөрийгөө Минсо гээд нэрэлчихсэн ч байх шиг
Минсо: Та яагаад намайг хайгаад байдаг юм бэ? Та надад огт хэрэггүй байхад зүгээр зайлаад өгч болохгүй юу гэж ширүүхэн хэлээд түүныг орхин тэндээс холдов.
-Тэхёны талаас-
БанПД: Одоо энэ асуудалыг яаж шийдэх юм зүгээр хамтлагаа орхих юмуу?
Тэхён: Хэвлэлын бага хурал зарал би юу гэхээ өөрөө мэднэ гэхэд БанПД сүүлчын найдвараа тавиад түүнд хэвлэлын бага хурал заралж өглөө.
Тэхён: Манай хамтлагыг сонсож намайг дэмждэг байсан бүх фенүүдээсээ ийм худал цуу ярианд өртсөндөө уучилалт гуйж байна тэр Минсо гэгч бол үнэхээр худалч хүн би саяхан түүнтэй энэ талаар ярилцахаар очисон гэтэл тэр өөрийгөө Ан захиралын охин гэж хууран 10 жил амьдарсан аймшигтай нэгэн болж таарсан тэр энэ удаа ч худал цуу яриа тарааж байна одоо болтол Ханна бид хоёр сайхан харилцаатай байгаа болхоор энэ цуу яриаг ингээд дуусгаасай гэж хүсэж байна бас дахин уучилалт хүсье гээд хуралаа дуусгав.
Жин: Ханна түрүүн ирээд явсан та хоёр сална гээ биздээ
Тэхён: Бид салахгүй та мэднэ биздээ би түүнд ямар их хайртайг
Жин: Мэдэхгүй ээ угаасаа салсан нь дээр чи түүныг насаар нь тамд амьдаруулж болохгүй биздээ одоо ч болтугай тайван орхи
Тэхён: Миний амьдарлд оролцох хэрэггүй
Намжүүн: Ойлголоо бид одоо амьдралд чинь оролцохгүй харин одоо бэлтгэлдээ ир сарын дараа эргэн ирэлт болох гээд байхад ийм байдалтай байж болохгүй гэж сануулхад Тэхён маргаашнаас яг бэлтгэлдээ ирнэ гэж амлаад гэрлүүгээ буцлаа.
Түүныг ирхэд Ханна явах бэлтгэлээ хангачихсан бүх зүйлсээ багалчихсан байв.
Тэхён: Би чамайг явуулахгүйг мэдэж байгаа биздээ
Ханна: Би чамд өчүүхэн төдий ч хайргүй тийм байхад ч намайг авч үлдэхыг хүснэ гэжүү хэмээн уурлангуй хэлээд чимдантай зүйлсээ чирсээр тэр гэрээс бүүр мөсөн явлаа.