4

652 59 0
                                    

Өнөөдөр Тэхён амрах болсон тул би хүүхдүүдээ гэртээ орхиод гадуур жаахан гарахаар боллоо. Ойрт сэтгэл санаа гэж авах юмгүй болсон тул багахан дэлгүүр хэсэж амраад авий гэж бодоод гарлаа.
Ууг нь би гадуур гарахаараа байнга найзтайгаа явдаг ч энэ удаа зүгээр ганцаараа явхаар шийдэв.
Ханна: Худалдагчаа надаа эныг бас тэр гуталыг боогоод өгөөч гээд хэдэн юм захичихаад үргэлжлүүлэн юм үзэж эхэллээ. Мэдээж би бол дуучин байсан бас алдартай дуучны эхнэр учир зөрж өнгөрсөн бүх хүн миний зурагыг дарж ардуур урдуур шивэр авир гэж байв. Ингэж явсаар дэлгүүр хэсэж дуусаад амрахаар жижигхэн кафед орж ирлээ эдных нээх том биш ч үнхээр тохилог дулаахан мэдрэмж өгсөн газар байсан бөгөөд суугаад л баймаар байлаа.
Зөөгч: Таны захиалсан хар кофе гээд ширээн дээр нэг цаастай хамт  тавилаа.
  Цаасан дээр: Би таны фен байгаа юмаа таныг дуулахаа болисон ч гэсэн таныг хайрладаг хэвээрээ шүү гэж хичээнгүйлэн бичсэн цаас байв. Мэдээж дуучин байхаа болисоноос хойш анх удаа л фентэйгээ таарч байгаа болхоор үнхээр их баярлан шууд л нөгөө цаасан нь дээр нь гарын үсэгээ зурж үлдээгээд кафегаас гарлаа.
Яагаад ч юм гэртээ харимааргүй байсан тул хүүхдүүддээ гутал авхаар шийдэн дахин дэлгүүр оров.
Ханна: Энэнээс нэг размер томыг боогоод өгөөч гээд эрэгтэй хүүхдын спорт гуталыг худалдагчид өгхөд худалдагч нөгөө гуталын аваад хувцас хадгалах өрөөлүүгээ явлаа. Тэр хооронд Ханна өөр гутал үзэж байтал хаанаас ч юм нэг эмэгтэй гэнэт дайрч орж ирээд хамаг авсан юмын ийш тийш нь шидлээд Ханнаг үсдээд унгаачихав.
Ханна: Хөөё та чинь яаж байна аа гээд уурлангуй хэлээд өндийхөд нөгөө Мин Со гэгч байлаа.
Ядаж байхад хүн хөл ихтэй дэлгүүр болхоор маш олон хүмүүс цугларан тэдныг харж байлаа Тэхёныг сүйлэрсэн тухай мэдэгдэж болохгүй тул Ханна нөгөө бүсгүйг танихгүй царайлхаар шийдэв.
МинСо: Чи Тэхёнд юу гэж хэлсэн болхоор тэр надаас салж байгаа юм
Ханна: Уучлаарай та хүн андуураад байгаа юмуу өвчтэй юмуу?
Мин Со: ХҮМҮҮСЭЭ ЭНЭ БҮСГҮЙН НӨХӨР КИМ ТЭХЁН НАДТАЙ ЯВАЛДДАГ БАЙСАН ТЭГЭЭД ЭХНЭР НЬ МЭДЭНГҮЙТ НАДААС САЛЧИХЛАА гээд л галзуу юм шиг орилж эхэлтэл тэнд байсан бүх хүмүүс утасаа шүүрч аван бичлэг хийх нь бичлэг хийж пост бичих нь пост бичиж эхэлтэл Ханна гэнэтхэн тэнд байсан хүмүүслүү хараад 90 градус бөхийн зогслоо.
Ханна: Та бүхэн үнэн бодитой мэдээлэлыг л түгээхыг хүсий та бүхны мэддэгээр манай нөхөр үнхээр завгүй байдаг бас хоёр хүүхэддээ дэндүү хайртай нэгэн тиймээс ор үндэсгүй зүйлыг тараах хэрэггүй
Мин Со: Ор үндэсгүй гэнээ тэгвэд би хэвлэлийн бага хурал хийгээд нотолгоо гаргаад ирэх юмуу
Ханна: За тэгвэл тэг би нөхөрөө сайн мэднэ ийм юм хийх хүн биш фенүүд нь ч мэднэ гэж хэлээд арзайсан үсээ янзлаад гархаар зэхлээ.
Ханна: Өөө нээрээ наад хувцаснуудаа чи ав гэж хэнэггүй хэлээд дэлгүүрээс гарч одов.
Ийм явдал болсон болхоор тэр үнхээр сандаран бушуухан такси бариад гэрлүүгээ явлаа. Ууг нь бол Ханна тэр хүмүүсийн өмнө түүны үнэнг хэлж чадахаар байсан ч нөхөрийгөө ажилдаа ямар их хайртайг нь мэдэх тул юу ч дуугарсангүй өнгөрлөө.
ГЭРТ
Ханна: Балай юм яаж ийм хүн байдаг байна аа гэж үгэлсээр гэртээ орж ирхэд Тэхён хүүхдүүдтэйгээ хүүхэлдэй үзчихсэн сууж байв.
Тэхён: Ямар нэг юм болоо юу?
Ханна: Тиймээ болсон
Тэхён: Юу болсон юм бас дэлгүүр явчихаад яагаад юу ч авчираагүй юм
Ханна: Хоёулаа яг одоо уулзах хэрэгтэй байна гэж хэлээд өрөөндөө орход Тэхён хүүхдүүдээ аюулгүй сандал дээр суулгаад араас нь орлоо.
Тэхён: Яачихаав гэхэд Ханна дэлгүүрт болсон явдалыг үг үсэг гээлгүй бүгдын хэллээ
Тэхён: Тэр муу галзуу н*вш яаж тэгж чадаж байна аа
Ханна: Би чадхаараа л аргалсан хэвлэлийн бага хурал хийгээд нотолгоо гаргаад ирвэл би л лав юу ч хийж чадахгүй шүү
Тэхён: Ямартай ч баярлаллаа маргааш л түүнтэй уулзаж бүр мөсөн учирын олохоос гэж ууртайхан хэлээд гарцгаалаа.
Ингээд нэг юм өдөр өнгөрч оройн хоолоо идэнгээ зурагт үзэж суутал өдөрийн болсон явдалын талаар мэдээ гарч байлаа.
Хөтлөгч: Өнөөдөр томоохон их дэлгүүр болох SUNDAY-д дуучин Ким Тэхёны эхнэр нэг бүсгүйтэй хэрэлдсэн хэрэг гарсан билээ энэ бүхэн яг ямар учиртайг харцгаая гээд өдөрийн бичлэгийг гаргалаа
Хөтлөгч: Тэгхээр Ким Тэхён сүйлэрсэн үү? Энэ эмэгтэй худалаа ярисан уу? гэдэгийг л мэдэх үлдлээ за дараагын мэдээгээр...
Ханна: Нүдны булай ийм юмыг зурагтаар гаргаад байхдаа яадаг байна аа чи ч асуудалд орлоо доо гэж хэлж дуусаагүй байхад утас дуугаран Тэхён утасаар яричихаад шууд л гараад явчихав. Мэдээж энт-ээс нь л залгасан байх одоо юу л болж асуудал үүсэх болдоо.

САЙН ЭЭЖ/дууссан/Where stories live. Discover now