US

319 19 1
                                    

NAMI HIMURA

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

NAMI HIMURA

Шинэ байранд нүүж ирээд хоёр хонолоо. Тэин, Тэхи хоёр ажил хайгаад эхэлчихсэн.. Тэхи өнөөдөр ажлын ярилцлагатай гээд өглөө эрт гараад явсан. Ярилцлагаасаа өмнө хүн төрхөндөө орох юм гэсэн. Харин Тэин сүртэй том ажил хийх арай болоогүй гээд жижигхэн ажил хийнэ гэсэн. Тэр нь юу ч гэсэн үг юм?

Тэин: чи намайг бааранд ажиллаж чадна гэж бодож байна уу?

Би усандаа хахан: ю-юу? Баар аа? Юу солиороод байгаа юм?

Тэин: би одоохондоо хүнд ажил хийж зовмооргүй байна. Угаасаа аавын компанид ажиллана. Тэгэхээсээ өмнө хүмүүсийн хийгээд байдаг ажлуудыг хийж үзмээр байна.

Би: чи аавынхаа компанид ажиллахгүй гээд байсан яасан?

Тэин: бодоод байсан чинь манай хоёрыг нас барахаар хэн компанийг нь авч үлдэх юм? Бусад захирлууд нь гэж худлаа аавын өөдөөс инээж, ардуур нь мөнгө ш**сан хөгийн амьтад л байгаа. Надад өөр сонголт байхгүй. Аавын компанийг авсныхаа дараа тэр новшнуудыг заавал зайлуулна... Дээрээс нь ээжийн бэйкэри... Бас нарийн боовны үйлдвэр... Тэрийг үеэлдээ өгчихдөг юм бил үү?

Тэр ганцаараа яриад цаашаа яваад өгөв.

Сууж байсан буйдан дээрээсээ босоод гал тогооны ширээн дээр очлоо. Өө юу вэ? Хог дүүрчихсэн байна шд... Энэ Тэин хог гаргаж хаяхгүй л дээ. Би л гаргахаас.

Гэрт байсан бүх хогыг хамаад том хар уутанд хийн гэрээс гарлаа. Лифтэнд ороод доошоо бууж байтал манай доод давхарт зогсов. Хаалга онгойход хоёр хоногийн өмнө Тэхён Жонгүг хоёрын цаана зогсож байсан залуу бас хогны уутаа нэг гартаа атгачихсан, нөгөө гараа биеийн тамирын өмднийхөө халаасандаа хийчихсэн зогсож байлаа. Хмм. Царайлаг нь ч аргагүй юм байна аа.

Тэр: өө... Чи нөгөө дээрийн цустай охин уу?

Би: ._.

Wtf?

🌶SMALL CHILLI PEPPER IS SPICY🌶Where stories live. Discover now