Марк Нами хоёр Маркийн гэрийнхэнтэй уулзсаныхаа дараа шөнөжин шоудсан. Архи уудаггүй хоёр маань үхтлээ согтоод, Намигийн аавын машиныг золтой л шатаачхаагүй. Азаар Тэхён тэр хоёр луу яг эд үед нь залгаж таараад, нөгөө хоёрыг ямар нэгэн галзуу юм хийхээс өмнө байгаа газраас нь очиж авсан. Маргааш өглөө нь Нами Марк хоёр Тэхигийн үглээнээр өглөөгөө угтсан юм даа... Тэрнээс хойш Нами өөртөө ахиж хэзээ ч уухгүй гэж амласан... гэх үү дээ?
Тэиний хуучин найз залуугийн хуримд нөгөө хэд нь ч бас уригдсан. Өмнө нь зүү орохооргүй сайн найзууд байсан болохоор хуучны цагуудаа дурсан санана манана гэсээр байгаад экс нь урьсан л даа хөөрхий... Одоо харин манай хэд хурим болох газрын үүдэнд зургуулаа хэлхэлдээд зогсож байна.
Тэхи: би ормооргүй байна аа. Нөгөө найзуудынх нь нэг байвал яах юм?
Бүгд: хэн?
Тэхи: яагаа вэ? Нөгөө Кай! т.т
Тэин: ямар Кай?
Нами: хоот Кай уу?
Тэин: чи угаасаа тэрэнтэй уулзах болгондоо заваард—
Тэхи: хөөе, Жон Тэин, амаа тат. :)
Тэин: ._. за.
Жонгүг: ээж аав хоёр аль хэдийн орчихсон уу?
Нами: ээж аав хоёр... :3
Марк: бүр ээж аав болчихсон уу? :3
Тэхён: нээрээ танай ээж аав хоёр бас намайг тэгж дууд гэсэн шд.
Тэхи: ahh shit.
Тэин: яав аа?
Тэхи: тэр явж байна... -,-
Хоот Кай нэг хүүхэн хөтөлчихсөн машинаасаа бууж байлаа.
Тэин: за орцгооё.
Тэд нар ороод шууд зочдын суудалд очиж суулаа. Бараг ихэнх ширээнүүдийг америкчууд дүүргэсэн байв. Харин цөөн хэдэн солонгосчууд нь ханбуг өмссөн харагдана.
YOU ARE READING
🌶SMALL CHILLI PEPPER IS SPICY🌶
FanfictionBig ones are even spicier. Гурван найзын явцтай амьдрал улам явцтай болсон нь... 😉 Lil gochu is 🔥 Our Story AU too ;) Winter 2019.