Баян байх бүх зүйл биш гэдэг ч... Яг үнэндээ бүгд л хөрөнгө чинээтэй, хүссэн бүхэн нь хуруугаа хөдөлгөхийн төдийд өөрийнх нь байгаасай гэж хүсдэг. Тэр хүсэлдээ хүрэх гэж бусадтай өрөг дээр тоглолт хийж өөрсдийн хүчээр дээш мацахыг хичээдэг. Бүтэх нь бий... Өчнөөн байдаг ч бас бүтэлгүйтдэг нь ч бий... Өөрөөс нь л хамаардагХарин хөрөнгөтэй хүмүүсийн хувьд амьдрал арай алтлаг бүтэцтэй шатрын өрөг. Чи хүчтэй байж чадвал ноён байж чадна, гэвч ноён болно гэдэг болчихлоо гэсэн үг биш... Чамайг мадлах нэгэн гарч ирнэ. Хийх ёстой зүйл чинь ердөө л өрсөлдөгчөөсөө илүү хурдан байж, эсрэг талаа мад хийх юм... Чадвал чамд хүрч зүрхлэх хүмүүсийн тоо багасна, харин чадахгүй бол чамайг мадласан хүний дор шатрын хүү хийж явна
Ахлах сургуулийн хүүхэд иймэрхүү зүйлд санаа зовох нь эрт гэж бодох ч гэлээ өрөг дээр гарч тоглолтод оролцоход хэдхэн жил дутуу байгаа бидний хувьд бүх зүйл энд л эхэлдэг. Хүчтэй нь хүчгүйгээ сөхрүүлж, хүчгүй нэгэн нь өөрийн чадварыг бусдад худалдаад л... Чиний эцэг эхийн нэр хүнд чамайг сургуульдаа мөр цэх харц дээгүүр явж чадах эсэхийг чинь тодорхойлно. Өөрөөр бол бүгд чиний зиндааг харна...
- Хөөх... Шилжиж ирж байгаа сурагч уу? Хаанаас ирсэн гэлээ?
Нэг зиндаархлаас гарч чадсан ч нөгөө зиндаархал руу орж байгаагаа би өөрөө ч мэдээгүй. Хэрэв мэдсэн бол ирэхийг ч хүсэхгүй байх байсан юм. Учир нь зиндаархал юунд хүргэдэгийг би өөрөө мэднэ... Өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө шүүмжлэх хандлага, гутрал, ганцаардал, эцэст нь амиа хорлолт. Эцсийн шатанд хүрсэн хүнд буцах зам гэж үгүй. Харин урагшлах ирмэг л гэж бий... Хүний атаач зан хэчнээн аймшигтайг эндээс л харж болно. Эцсийн цэг дээр очоод буцаж чадсан хүн нэг бол амьдрах ямар ч утга учиргүй болно, эсвэл золиослох зүйлгүй болсноо ойлгоод галзуу мэт авирлаж эхэлнэ үгүй бол зүгээр л bitch/playboy-ын нэг болдог...
Драман дээр гардаг шиг мэт боловч түүнээс илүү далд, гүн зүйлсээс болоод тэд тийм сонголтод хүрдэг. Кинон дээр гардаг дээрэнгүй байдал, доромжлол бол ердөө өнгөцхөн хэсэг нь... Юу болдгийг та нар төсөөлөх ч гүй... Тиймээс л би өндөр зэрэглэлийнхнээс зайгаа барихыг хичээдэг. Харин хүслээр минь болж байсан удаа нэг ч байгаагүй, цаашдаа ч байхгүй байхаар шийдэгдчихсэн бололтой- Хөөе? Хэлгүй юмуу эсвэл ус балгачихаа юу? Үхсэнээ гөлрөөд байгаа юм бэ?
Тэвчээр. Тэдэнд тэвчээр гэж байдаггүй... Хэдхэн секундыг ч алдах дургүй. Тэдэн рүү эгцэлж харах ёстой мэт ярьдаг ч тэгж ширтүүлэх үнэн голоосоо дургүй... Үнэхээр л яах гээд байгаа нь мэдэгддэггүй гаж амьтад. Гэхдээ америкт байснаас хамаагүй тайван байна... Тэнд нүүр лүүгээ тамхины утаа үлээлгэхээс эхлүүлээд үзэх үзэхгүй зүйл их бий. Гэвч эмэгтэй бус эрэгтэй сурагчид чамайг өдөөн хатгаж янз янзаар дарамтлах гэж үзнэ. Хэрэв чи хангалттай өлөгчин зан гаргаж чадвал тэд чамайг орхино, чадахгүй бол чи ор дулаацуулагч болно... Тэгээд л гүйцээ. Энд яадгийг харин мэдэхгүй юм байна...
YOU ARE READING
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...