5.

151 24 4
                                    


Дээврээс буун ангид орж байсан хичээл рүү зөвшөөрөл ч асуулгүй шууд ороод суучихсан ч гэлээ анхаарал төвлөрөхгүй байснаас болоод хий л цонхоор ширтэж уртаар санаа алдана. Мэдрэмжээ ойлгохгүй байгаа, эсвэл хэн нэгнээр аргадуулахыг хүсээд байгаа эсэхээ ч мэдэхгүй иймэрхүү байдлаар хий толгойгоо гашилгаж сууна гэдэг зуршил болоход хэтэрхий ойрхон байна...

- Хөөе! Хюнинг Кай!
Хичээл таран тартал тэр ангид сүүдрээ ч тусгалгүй алга болчихсон байж байснаа намайг сургуулийн хаалгаар гарахтай зэрэгцэн шууд л гараас татан машиндаа суулгачихав

- Чи юм ойлгохоо байчихсан юм уу? Би чамтай ойр байх нь битгий хэл, барааг чинь алсаас олж харахыг ч хүсэхгүй байна!
Машиных нь хаалгыг нээх гэж оролдож байхад түүний гар шууд л намайг бүчин авч, би ч тэрхүү тэврэлтээс нь салахын туйлс болон элдвийн үгс хашхирч, харин урд суух жолооч юу хийхээ мэдэхгүй хий л зангиагаа янзлан Кайн буулгах тушаалыг хүлээнэ...

- Тэгээд ч би өөр хүн хардаг болсон
   Тэврэлтээ салгах шинжгүй санагдаж эхлэхэд нь шууд л хамаг биеэ сулласаар хэлэхэд түүний тэврэлт улам чангарч байснаа удалгүй тавьчихав

- Буу...
Хэсэг хугацаанд чимээгүй сууж байснаа аядуухан өнгөөр ийн хэлэхэд нь толгойгоо дохисоор машинаас нь буухдаа Ёнжүнтай таарчихав

- Ахиад сайн уу? Яваагүй байсан юм уу?
   Нүдээрээ инээхийг нь харж сатаарч байхдаа Кайг явсан эсэхийг ч сонирхохоо больчихов. Түүний энэ хачин жигтэй инээмсэглэл соронз шиг л юм...

- Аан тийм ээ, одоо явах гэж байна...
Би чинь ичээд байна уу даа?

- Би хүргээд өгөх үү?
Эелдэг зан нь ч тэр... Тэр төгс гэгчтэй хэтэрхий ойрхон юм

- Хэрвээ төвөгшөөхгүй гэвэл, би татгалзахгүй ээ
Хүмүүсийг өөрөөсөө түлхэж ханалаа... Намайг гээд ирж байгаа бүхнийг алгаа тосоод хүлээж авах учраас өмнөх шиг хуурамч бус жинхэнэ халуун дулааныг мэдрүүлж өгч чадах хүмүүсээр хүрээлүүлж өгөөч?

Зэрэгцэн алхах цэнхэр үстэй хөвгүүнийг хажуугаар өнгөрөх бүхэн цоо ширтэж гоо сайхныг нь биширнэ. Түүний энэ онцгой содон цэнхэр үс анзаарагдахгүй байхын аргагүй ч гэлээ ганц үс нь ч биш өөрийнх нь дүр төрх бусдыг соронз адил татах нь гарцаагүй зүйл юм. Цэнхэр өнгө хүн болгонд зохиод байдаг өнгө биш. Өөр хүнд түүнийх шиг ийм үс түүнд харагдаж байгаа шиг зохино гэж би бодохгүй л байна...

Story of Us: High School  | |  Completedحيث تعيش القصص. اكتشف الآن