- Бие чинь өвдөө юу?
Нүүрээ дарсаар гэртээ орон мөстэй ус уухаар шууд л гал тогооны өрөөг зүглэн алхаж байтал ээж аль хэдийнэ гэртээ ирчихсэн хоол бэлтгээд зогсож байх нь тэр...- Бас цүнхээ яачихсан юм?
- Сургууль дээр орхичихсон... Мартчихаж...
Толгойд Ёнжүний тухай хар мянган бодол эргэлдэж байснаас болоод учир нь олдохгүй зүйл ярьж эхлэхэд ээж мөрөөр тэврэн инээмсэглээд
- Хэн нэгэн дурлачихсан бололтой гэснээ аманд лууван хийгээд шат өөд зөөлхөн түлхсэнээ
- Хүйтэн ус уух биш, хүйтэн усаар нүүрээ угаа золиг минь гэв...* * *
- Дээрдсэн үү?
Хэд хэдэн удаа гоожуурын хүйтэн усаар нүүрээ угаасны эцэст сая нэг юм гал шиг шатаж байсан нүүр минь хэвийн байдалдах орох шиг болсон ч хүйтэн усаар угааснаас болоод хацар улайхад нь дулаацуулахаар алчуураар даран доош буухад ээж инээсээр хүлээж авав- Их дажгүй чихэрлэг лууван байсан шүү
Надад өөр хэлэх зүйл олдсонгүй... Юу ч хэлэх билээ дээ. Сүй тавьсан хүнээ биш өөр хөвгүүнд ухаан жолоогүй сэтгэл алдраад байгаагаа ээждээ шууд л хэлчих юм гэж үү? Би тэгж бодохгүй л байна- Надаас ичих хэрэггүй дээ, бас Кай-аас болсон бол ээж нь аавтай чинь, бас тэдний гэр бүлтэй ярьчихсан байгаа. Одоо гол нь Кай та хоёр маргааш орой болохоор тохиролцсон оройн хоолон дээр юу хүсч байгаагаа хэлэхэд л болно
- Гэхдээ яаж?
- Би чамд хэлсэн шүү дээ. Зохицуулна аа гэж. Кай ч бас энэ хүчээр хийх гэж байгаа сүйд дургүй байгаа. Тэр их тус болсон шүү? Тэгээд одоо надад тэр хүнийхээ нэрийг хэлэхгүй юм уу?
- Ёнжүн... Түүнийг Ёнжүн гэдэг
Түүний нэрийг хэлэх үедээ өөрийн эрхгүй инээмсэглэж байсан...- Ohhhh, сургуулийн чинь хүүхэд бололтой?
Би зүгээр л толгой дохив. Өөр үзүүлэх хариу үйлдэл ч байгаагүй юм- За би явж хичээлээ хийлээ шүү?
Хачирхалтай чимээгүй байдал хэтэрхий удаан үргэлж эхэлсэн тул би өмнөө байсан тавагтай хоолоо аваад шууд л өрөө рүүгээ гүйсэн юм. Өөр яах гэж? Амьдралдаа нэг ч удаа ээжтэйгээ хайрынхаа тухай битгий хэл өөр ярианы сэдвийн аль нэгээр нь ч ярьж байгаагүй хэрнээ шууд л ярилцаад эхэлнэ гэж байхгүй шүү дээ? Дасах л хэрэгтэйӨрөөндөө орчихоод арай нэг сэтгэл амар байдлаар хичээлээ хийнгээ хоол идэж амар амгаланг сая нэг юм мэдрэх үед зүрх минь нэг юм амарч тайван цохилох болсон ч Ёнжүний дуудлагаас болоод эргээд л өнөөх үл мэдэх хачирхалтай нөхцөлдөө шилжчихсэн
YOU ARE READING
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...