4.

185 24 5
                                    


Түүнийг явсны дараа чөтгөрийн амьд хувилгаан миний өмнө өөрийн дүрээр заларсан юм

- Дээвэр... Чиний хоёр дахь гэр...
Дэргэд ирэн яг миний байгаа байрлалтай ижил байрлалаар зогсоод

- Эндэх хэтэрхий уйтгартай юм... Чиний яаж тэсээд байгааг ойлгохгүй юм байна гэв
Түүн шиг элдвийн хорионд дургүй нэгэнд эндэх бол жинхэнэ там... Яагаад энд ингэж өөрийгөө төвөгтэй байдалд байлгаад байгааг нь ойлгохгүй юм. Миний хувьд түүний яг эсрэг хүн учраас энд байх таалагдаж эхэлж байгаа. Тэсээд байх ч зүйл алга... Миний байнга шахуу хардаг байсан зураглалыг бага зэрэг л өөрчилчихсөн болохоос биш ялгараад байх юм байхгүй шүү дээ. Тийм байхад би юунд түүртэх гэж?

- Энд цор ганц байгаа ойлгомжгүй зүйл гэвэл чи л байна
Түүнээс айдаггүй хүн магадгүй ганц би байж болох юм. Айх гэж нэрлэхээр зүйл мөн бишийг нь мэдэхгүй ч, надаас өөр хүн түүнд дураараа хүрч байсныг мэдэхгүй л юм байна...

- Багын найзаа санагалзаад ирсэн хүн юу нь тийм ойлгомжгүй гэж? Харин ч хамгийн тодорхой зүйл биш гэж үү? Чиний тэр алгадалт л харин ойлгомжгүй байсан байх...

- Би ирсэн шалтгааны чинь талаар ярьж байна

- Чи намайг яагаад ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа

- Мэдэж байгаагаас өөр шалтгаан хэл... Эцсийн эцэст тэр бүхнийг чи өөрөө л дуусгасан. Зүгээр л буц
Өөрөөс нь хэдхэн метрийн зайд ч хамаагүй хол байна гэдэг миний өдрийн бодол шөнийн зүүд шахам болж байгааг тэр сайн ойлгож байгаа. Түүний хардах дуртай хэрнээ хардуулахыг тэвчиж чаддаггүй зангаас эхлээд намайг байж суухын аргагүй болтол минь тэвчээрийн шалгуур тавьсан...

- Би бүгдийг нь цэгцэлчихсэн... Чиний хэлсэн шиг, би томоожиж эхэлсэн. Би бүхнийг шинээр эхлэхэд бүрэн бэлдсэн...
Түүний амьдрал хүссэний зоргоор өөрчлөгдөхөөр биш гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байгаа боловч Кай өөрөө зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь илт... Түүнийг намайг ээжтэйгээ дүйцүүлдгээсээ болоод ийм үйлдэл хийгээд байгааг мэдэж байгаа учраас би түүнийг аль чадахаараа л өөрөөсөө түлхэж харин тэр тэгэх тусам минь улам л наалдах юм...

- Бид эргэн нийлвэл цаашдаа юу болохыг хоёулаа хэнээс ч илүү мэднэ. Чи ч тэр би ч тэр, соронзны хоёр ижил туйл шиг хүмүүс... Хоёр жилийн хугацаанд ойлгоогүй гэж үү?

Хоёр жил... Тийм ээ, нэгнийхээ зан ааш, дуртай дургүй зүйлс гээд олон зүйлийг ойлгоход хангалттай хугацаа. Тэр бүх хугацаанд бүх тэвчээрийг би гаргаж харин тэр юу ч болоогүй мэт инээмсэглээд л... Жил болсон бусад хосууд болон хоёр жил хамт байсан бид хоёрын хооронд хэтэрхий их ялгаа байсан нь хачирхалтай. Арга ч гүй биз, бидний хорвоог харах өнцөг болоод хүрээлэгдэж буй орчин дэндүү өөр байсан... Бидний өөрсдийн маань төсөөлж чадахаас ч өөр... Түүний төрсөн өдрийн үдэшлэг болсон өдөр л би ойлгож амжаагүй байсан бүхнээ ойлгосон

Story of Us: High School  | |  CompletedHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin