- Хэин аа, тайвшир... Гуйж байна
- Уучлаарай, би хяналтаа алдчихлаа... Чиний буруу гэж энд байхгүй шүү дээ?
Санаа зовнилоор дүүрэн харц руу нь харахдаа би энэ хэрэгт хамааралгүй хүн рүү хашхичиж байгаагаа сая л нэг юм анзаараад түүний хацрыг илбэн ийн хэлсэн юм... Магадгүй би зүгээр л уур бухимдлаа хэнд гаргахаа мэдэхгүйгээсээ болоод л түүн рүү дайрсан биз. Миний уурлаад байгаа хүмүүс биш би өөрөө муу хүн шиг санагдчихлаа- Одоо тайвширсан уу?
Яагаад тэгснээ мэдэхгүй ч гэлээ Кай-г хичээлээ таслахыг хүсч байгаа эсэхийг минь асуухад нь шууд л зөвшөөрч орхисон. Өөр нэгэн сэтгэлийн зовнилоосоо түр ч атугай салахыг хүсч байгааг минь мэдсэн юм шиш асуусан Кай хариуг минь сонссон даруйдаа сургуулиас гараас минь татсаар дагуулан гүйж, хэсэг хугацааны дараа бид хоолны мухлагийн өмнө ирж зогссон юм- Тайвшрахын хувьд ч тайвширсан л даа. Гэхдээ өлсчихлөө...
Гэдсээ заасаар хэлэхэд тэр намайг элгээ тэврэн шоолж эхлэв- Болиоч дээ, өөрөө өлсдөггүй юм шиг...
Халаасаа шалгасан ч түрийвч байсангүй. Удаан хугацаанд тэмтчиж хайсны эцэст цүнхнийхээ халаасанд хийгээд орхисноо санаад өлссөнс гэдсээ дараад Кай-г өшиглөхөд тэр өшиглүүлсэн газраа барин ёолоод- Өвдөж байна ш дээ! Чи өөрөө л зөвшөөрөө биз дээ? Би дураараа чирээд гүйчихсэн ч биш...
- Надад эднээс авч өг... Би идэж үзмээр байна
Гараа дэлгэн хэтэвчээ өгөхийг шаардахад тэр мөрөө хавчаад- Би ч бас хэтэвчээ үлдээчихэж ээ... Уучлаарай гэв
- Чи ёстой! Би өлсөөд байна ш дээ! Би өглөөний цайгаа уугаагүй! Өглөөний цайгаа ч уугаагүй гэж байна золиг минь!!!
Намайг хашхиран түүнийг цохихыг гудамжаар алхаж байсан бүхэн хараад амандаа шивнэлдэж байсан ч надад хамаа байсангүй- Өвдөж байна, өвдөж байна. Битгий л дээ өвдөж байна ш дээ. Ажушши, туслаарай! Хүн алах нь!!
- Би төлье, харин та хоёр надад өртэй шүү?
Танил хоолой сонсоод шууд л эргэн харахдаа төсөөлөө ч гүй хүнээ олж харав...- Чой Ёнжүн? Энд юугаа хийж байгаа юм?
Надад зодуулсандаа үхэхээ шахаж байна гээд гудамж дүүрэн орилоод байсан Кай зүв зүгээр царайлаад түүн рүү бүлтгэнүүлж эхлэв- Хэинийг дагасан юм. Бас тэр өлсөж байгаа бололтой
- Тийм ээ, тэр ахиад жаахан л өлсвөл намайг барьж идэх бололтой. Түүнийг хооллож тус болооч?
Хоёр гараа хавсаргаж гуйгаад л энд байгаа хамгийн муу хүнийг нь намайг болгочих шив дээ Кай?
YOU ARE READING
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...