Хэдэн өдрийн турш хэнтэй ч ярилгүй явж чадсан ч хэн нэгнээс бэлэг авахгүй байхаа болиулж чадаагүй юм... Бикинитэй зурагнаас болоогүй нь тодорхой, мөн яагаад ч Кай-аас ирэхээргүй бэлгүүд байсан нь намайг гайхшруулж байсан ч намайг ажиглаж байгааг нь мэдэж байсан учраас зүгээр л хэрэгтэй гэж бодсоноо аваад хэрэггүй гэж бодсоноо хаяж байсан юм. Тэр нь оносон ч юмуу нэг бэлэг давтагдаж ирэхээ ч болив... Харин Кай тасралтгүй намайг шалгаасаар байсан юм- Хөөх бэлэг өгч байгаа хүн нь их мэдрэмжтэй бололтой
Кай өөрөө өгсөн бол мэдээж хэрэг "Бэлэг таалагдсан уу? Чи яагаад тэр хүндээ зөрүүлж бэлэг өгч болохгүй гэж?" гэх мэт өөрт хэрэгтэй зүйлээ байнга сануулж хариу авмаар байгаагаа шууд л хэлж орхидог төрлийн хүн. Тиймээс тэр яасан ч биш...- Тийм ээ... Мэдрэмжтэй гэж хэлж болох л юм
Энэ удаа ирсэн бэлэг нь миний сургуулийн формтой зургуудыг нандигнан боосон гоёлын хайрцаг байсан юм. Мөн дотроо "Заавал зүүгээрэй. Ажиглаж байгааг маань мэдсэн гэдгийг чинь ойлгосон болохоор хармаар байгаагаа хэлж байна" гэсэн бяцхан гар бичмэлтэй зүүлтийг хамтатган хийсэн байв. Үнэндээ энэ бяцхан бичмэлийг хараад удаан хугацаанд хөдөлгөөнгүй болчихсон байсан сэтгэл гээч зүйл минь сая нэг юм хөдлөх шиг болсон. Яг л нэг өөрийн өрөөсөн дугуйгаа олчихсон юм шиг... гартаа хэзээ ч барьж байгаагүй эрдэнээ атгачихсан мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй мэдрэгдэж эхэлж байсан ч Кай дэргэд байгаа цагт энэ бүгд байж боломжгүй гэдгийг би хэн хэнээс илүү сайн мэдэж байсан юм. Тэр өмчилсөн зүйлдээ хэн нэгний гарыг хүргэх дургүй... Хэзээнээсээ тийм байсан. Бас тэр намайг эзэмшдэг гэдгээ хэд хэдэн удаа нотолж өгсөн. Бүгд миний алдаа болоод л дуусч байсан сан... Бас би тэр өмчирхлөөс нь салж чадсан хэрнээ яагаад одоо болтол түүний хараан дор байгаад байгаагаа ойлгохгүй л байна...- Чи тэгээд зүүх гэж байна уу?
Хайрцганд байсан зүүлтийг харуулахгүй байхыг хичээсэн ч Кай л юм болохоор аль хэдийнэ харчихсан байсан юм...- Чамд хамаагүй биш гэж үү?
Мэддэг байсан хүмүүстээ салсан гэдгээ зарлаж, өөрийн хийж байсан утгагүй бүхэнд өөрөө цэг тавьсан хэрнээ тэр одоо болтол намайг өөрийн өмч нь мэт харсаар л... Тэр өөрчлөгдөхгүй бололтой. Гэсэн ч би түүнд хамаагүй гэдгийг нь ахин сануулахын тулд шууд л зүүлтийг зүүчихсэн. Түүний урууланд тийм гэхээргүй хачирхалтай инээд тодорч байсан нь миний гайхшралыг төрүүлж байлаа...
![](https://img.wattpad.com/cover/213743664-288-k961913.jpg)
YOU ARE READING
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...