- Чамд өөрт чинь хэтэрхий чимээгүй байгаад байгаа юм шиг санагддаггүй юм уу?
Магтсан хүн ахин яриа өдөх бол байх л зүйл... Гэхдээ энэ удаагийн яриа өдөөд байгаа цэнхэр үстэй хөвгүүн миний сонирхлыг татаж байсан юм. Тэр миний type биш ч гэлээ түүнээс 180, 360 градус өөр байсан нь өөрийн эрхгүй түүнийг нягталж харахад хүргэж байв- Би ярьж байгаа байдлаас нь хүний оюуны хэмжээг тодорхойлж болдог гэдэгт итгэдэг
Тэнэг л биш бол ойлгогдохуйц өгүүлбэр. Багаасаа л ухаалаг хүн бага ярьж ихийг хийдэг гэгчийг сонсож өссөн, мөн өөрөө ч дуу цөөтэй учраас чимээгүй орчинд байхыг хүсдэг нэгэн... Чимээ шуугианаас хол зэлүүд газар амьдрахыг хүсэгч... Амьдралыг минь орвонгоор нь эргүүлж чадах нэгэнд юугаа ч өгөхөөс буцахгүй галзуу амьтан...- Тэгээд би дунджид орчихов уу?
Хөмсгөө өргөж, уруулаа жимийсэн байгаа нь итгэсэн гэдгийг нь илтгэнэ. Гэхдээ харц нь түүний гэнэн төрхөөс өөр байв. Хүссэнээ өөрийн болгож чаддаг харц. Тэгэхээр энд ч бас өөртөө итгэлтэй хөвгүүн байдаг юм байна... Гэхдээ энэ удаагийн харц хуучин ширтдэг байсан олзоо харж буй альфа чонын харцнаас арай өөр, өмнөө байгаа зүйлээ сониучирхсан мөн шинэ зүйл хайж байгаа нь илт бөгөөд зоримог арслангийн нүд байсан юм. Арслан хэзээ ч өөрөө дайрдаггүй, эрслэнгээ хөдөлгөж өөрийн сүр хүчээ гайхуулан байдгийн адил тэр өөрөө очих бус, бусдыг өөртөө соронзлон татах дуртай нэгэн бололтой...- Харин л дээ, хэн мэдлээ?
Өдсөн янзтай хариулахад тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй урагш харав. Тэр шинэхэн мах зооглох дуртай төрлийнх байх нь... Хэний ч гар хүрээгүй, шүүслэг шинэхэн мах. Өөрөөр бол, гартаа зөвхөн шинэ зүйл барих дуртай нэгэн. Өмссөн хувцас, зүүсэн ээмгийг нь харваас ойлгомжтой байна. Эргэн тойрондоо байгаа хүүхдүүдээс онцгой байж, өөрсдөөс нь өөр, хүчтэй нэгэн гэдгээ ойлгуулахыг хичээдэг нь илт. Өчигдрийн өмссөн байсан пүүзнээсээ өөр брендийн пүүз өмссөн байна. Өдөр бүр шинийг өмсөх дуртай боловч тэр болгоноо тун гамтай өмсөж байгаа нь юмаа гамнадаг ч өөр зүйл хараад сэтгэл нь хурдан хувирдгийг нь харуулна. Харж байгаагүй төрөл гэж хэлэхгүй ч ховор төрлийнх гэдгийг нь хэлж чадна шүүСолонгос улс төсөөлж байснаас хамаагүй дээр бололтой гэх бодол зурвасхан орж ирсэн ч өнөөх хэдэн охидын харцыг хараад тэр бодол минь шууд л Солонгос таалагдаж байна болж хувирсан юм
Охид нь царайлаг эрчүүдийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн гэдэг нь харцнаас нь л илт байна... Миний мэддэг байсан охид мөнгөтэй хүнд юугаа ч өгөхөд бэлэн байсан. Энд шинэ зүйлд суралцах юм шиг санагдаад явчих чинь?
VOCÊ ESTÁ LENDO
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...