7.

124 23 1
                                    

* Yeonjun's P.O.V

- Өглөөний мэнд сурагчид аа...
   Тэр өглөө надтай юу ч дуугараагүй. Ийм зүйл болно гэж гадарлаж байсан ч яг нүүр тулаад мэдрэхэд хэцүүхэн л юм... Тэр ядаж л өглөө сургуулийн хаалган дээр таарахдаа даллаж нэг бол Өглөөний мэнд гэдэг байсан. Хэдий гуравхан долоо хоног ийм зүйлээр өглөөг угтсан ч гэлээ дасал болчихсон байснаа түүнийг өнөө өглөө чимээгүй өнгөрөхөд нь л мэдлээ...

- Хоёулаа байраа сольчихъё тэгэх үү?
   Түүний царайны өнгө болоод байгаа байдал нь тухгүй харагдаад байсан тул түүнтэй ярилцахад хамгийн тохиромжтой газар луу буюу түүний арын суудалд суудаг хүүхэдтэй байраа солин суугаад эхний цагийн завсарлага болохыг хүлээлээ. Түүний эргэн тойронд болж байгаа бүхнийг тоосон ч шинжгүй ахиад л чихэвчээ зүүгээд цонх руу ширтэхийг нь харсаар хичээлээ ч сонсолгүй эхний цагийг дуусгалаа... Хойно нь суувал түүний тухай илүү олон зүйл мэдэж болох ч юм шиг санагдаж эхлэв

Бас тэр ширтээд л баймаар юм... Түүний цаг хугацаа яг ингээд цонхоор ширтэж байхад нь зогсчихсон байдаг бол тэрхүү мөчийг нь ажиглан сууж байгаа хүний цаг ч зогсохоор санагдах шиг. Яагаад тэгж бодох болсон бэ гэвэл, миний дотоод цаг хугацаа нүд минь цонх руу ширтэх түүний харцан дээр тусах төдийд л байгаа байрандаа зогсчихоод байна

- Хөөе, Хэин! Наанаа зогс!
   Завсарлага ч болж би түүнийг гарсан даруйд нь араас нь очих гэсэн ч шинээр ирсэн хөвгүүн надаас түрүүлчихсэн. Хэин түүнийг нэрийг нь дуудахыг сонссон даруйдаа алхах хурдаа нэмж байсан ч гүйцэгдэн гараасаа татуулсаар явж би ч араас нь дагахаар шийдэн явсан зүгт нь гүйлээ

- Битгий уурлаач дээ? Би аавыг тийм зүйл хийчихнэ гэж мэдээгүй

- ЧИ НАДАД НАМАЙГ ТАЙВАН ОРХИНО ГЭЖ АМЛАСАН БИЗ ДЭЭ!!!
Өнөөх хөвгүүнийг өөрийг нь аргадах гэсэн ч Хэин нулимс дүүрэн нүдээр түүн рүү ширтэн хашхирчихав

- Тийм ээ, би амласан... Бас би юу ч болж байсан аавын хийх гэж байгаа зүйлийг зогсоох болохоор гуйя, тайвшир л даа?
Хэиний уйлж байгааг харна гэж төсөөлж ч байсангүй... Бас өчигдөрхөн зүгээр байсан хүүхэд яасан болоод одоо ингээд уйлаад байгаа юм бэ? Түүнийг хамгаалахын тулд ахлах сургуулийн сурагч яг юу хийж чадах юм бэ?

* Flashback

   Ёнжүнтай өрнүүлсэн бяцхан ярианыхаа дараа би догдлол дүүрэн ёстой л аз жаргалдаа умбачихсан байсан
   Яг л хоосорчихсон байсан саванд дүүрэн өнгөт чихэр хийчихсэн юм шиг...

Story of Us: High School  | |  CompletedWhere stories live. Discover now