Ёнжүн ирсэнгүй... Ядаж царайг нь харчихвал өнөө орой барих гэр бүлийн зоогонд зоригтойгоор Кай-н аавтай нүүр тулах юм шиг санагдаж байсан болоод ч тэр үү одоо ямар ч зориггүй болчих шиг мэдрэмж дотор минь буцлаад байх шиг...
- Зүгээр үү?
Их үдийн завсарлага болоход Кай шууд л суудлаасаа босоод өнөөдрийн турш эзгүй байсан Ёнжүний суудал дээр суун над руу хараад их л санаа зовсон байртай над руу ширтэж байлаа- Ммм... Үнэндээ жаахан сандарч л байна. Ахиад л аавын чинь урмыг хугалах нь байна шүү дээ
Намайг ийн хэлээд инээсэн болох үед тэр үсийг минь илээд- Хөөе, зүгээр дээ. Хоёулаа даваад л гарчихна. Үргэлж байдаг шигэн зоригтой байхад л болно. Ойлгосон уу? гээд өнөөх л гэнэн мишээлээ тодруулчихаад эргэн суудалдаа очин сууж харин би цонх руу ширтсээр үлдсэн юм... Энэ янзаараа цонхны цаана харагддаг үзэмжийг хэзээ ч мартахгүй болтлоо ширтэх нь бололтой
- Орой мэнд
Элгэсгээр инээмсэглэн угтаж авах Кай-н гэр бүлийнхний өмнө юу хэлэхээ ч мэдэхгүй дуугүй зогсож байхдаа ахиад л Ёнжүний тухай бодолд дарагдаж одоо хийх зүйлээ чадах эсэхтээ ахин дахин эргэлзэж байсан ч түүнээс ирсэн ганцхан зурвас бодлыг минь тэр чигт нь өөрчилж орхисон[Yeonjun🦋] <Би бэлэн>
<Чи бэлэн үү?>
Яаж мэдсэнийг нь мэдээгүй ч энэ хэдхэн үг хаашаа ч юм туугдаад алга болсон бүх л зоригийг минь хормын дотор буцаагаад авчирчихсан- Хэин, Кай бидэнд өөрийгөө ч, чамайг ч энэ сүйн эсрэг байгаа гэж хэлсэг?
Удаан хугацаанд үргэлжилсэн чимээгүй байдлын эцэст бидний тус тусын захиалсан хоол ирэх үед Кай-н аав сая нэг юм үг дуугарснаар бүх зүйл эхлэв- Тийм ээ. Бид хоёулаа эсрэг байгаа... Таны мэдэж байгаачлан, бид багаасаа шахам хамтдаа өсч, хоёр жилийн хугацаанд хамтдаа байсан хүмүүс. Бидний аль аль нь одоо гарах үр дагаварыг мэдэж байгаа гэж бодож байна. Таныг ч бас ойлгоно гэж найдаж байна
- Тийм ээ, би Хэинтэй санал нэг байна. Бүтээгүй зүйлийг заавал бүтээх гэж шахах хэрэггүй гэж бодож байна... Тэгээд ч би Хэинтэй найзууд байхыг илүүд үзнэ
Кай-г итгэл төгс хариулахыг сонсоод ганц түүний эцэг эх ч биш би ч мөн адил гайхсан. Урьд урьдны уулзалтууд дээр тэр чимээгүйхэн суугаад өмнөө байх хоолноос идэхээс өөр үйлдэл гаргадаггүй байсан шүү дээ
ESTÁS LEYENDO
Story of Us: High School | | Completed
RomanceАмьдрал тийм урт үргэлжлээд байдаггүй. Гэхдээ бас тийм ч богино үргэлжилдэггүй Харин тэрхүү хугацаа нь үл тодорхойлогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваадаг. Мөн энэ ердөө эхлэл хэсэг нь...