Хэсэг 1

5.3K 238 11
                                    

Эгч-Хёминаа? Өнөөдөр би гэртээ хонохгүй шүү!

-Надад хамаагүй! Гэтэл түүний царай огт өөрчлөгдсөн шинжгүй толгой дохин

-Би удахгүй тусдаа гарч магадгүй шүү гэсээр хаалга саван гарах бөгөөд би бохио үлээн дүрэмт хувцасаа өмсөж байв.

Өдөр хоног бүрийг би ганцаараа өнгөрөөсөөр сурчихаж. Надад энэ нь ч таалагддаг. Хэн ч намайг хорихгүй. Хэн ч надад олон зүйл ярьж зааж зөвлөхгүй. Юу хүссэнээ хийж амьдардаг амьдрал минь хэтэрхий жаргалтай байна!

-Хёминаа? Чи сонссон уу? Багш дахиад л солигдож байгаа гэж? Гэсээр ангийн дарга ширээний хажууд ирэн зогсох бөгөөд би ч толгой дохин үсээ эргүүлээд

-Тэгээд тэр чинь ямар хамаатай юм? Хэмээн түүнлүү бохио үлээтэл ангийн хүүхдүүд инээлдэн бүгд л намайг дэмжинэ. Би бохио амнаасаа аван түүний гар дээр наагаад

-Хол очиж наад юмаа ярь. Аа тэгэнгээ бохио хаячихаарай хэмээн инээтэл тэр гараа чанга атган

-Чи хэзээ наад багш нарыг чадах аргаа болих юм? Энэ зүйлээс чинь болж хэдэн багш ажлаасаа гарч байгааг мэдэж байна уу?

Би ширээнээсээ босон түүнрүү бага зэрэг ойртоод

-Би Мин Хёмин. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэтэл түүний царай улайн бушуухан л суудалдаа очин суух нь тэр.

Хэрвээ би хүсэж л байвал хийх л болно. Хэн ч намайг хорьж чадахгүй.

Шинэ багш ирнэ гэсэн сураг сонссоноос болж тэвчээр минь хязгаартаа хүрч хаалганы үүдэн дээр устай сав тавин багшийн ширээний хажууд ариун цэврийн хэрэгслэл тавьтал хүүхдүүд бүгд л инээлдэн миний хийснийг эсэргүүцэж чадалгүй сууцгаана. Би ч багшийг орж ирэхээс өмнө суудалдаа суун ангийн дарга луу харан уруул дээрээ хуруугаа тавин ирмэтэл тэр ширээгээ дэрлэн хэвтэж байлаа. 

Удалгүй хичээлийн хонх дуугаран хаалга онгойтол нэгэн өндөр залуугын дээр хайр найргүй ус асгарах бөгөөд бүгд л пир хэмээн инээлдэн түүнийг шоолцгооно. Би ч ёжтой царай гарган түүнлүү харвал тэр нүүрээ арчин үл ялиг инээмсэглээд

-Үүнийг угталт гээд бодчихоё. Гэсээр ширээнийхээ ард зогсон

-Тэгэхээр намайг Ча Инү гэдэг. Харим багшийн оронд та нарыг хариуцаж байгаа болохоор хэлэхийг хүссэн бүх зүйлээ нээлттэй яриарай гэх бөгөөд би ч гараа өргөн

-Багшаа!? Таны цүнхнээс даамсаг уначихлаа!? Гэтэл тэр доош харах бөгөөд царай нь улайж байгаа харагдав..

*Mi Tesøro° Where stories live. Discover now