2.

111 20 0
                                    

Хэдийгээр би клуб ердөөсөө ордоггүй ч гэсэн иймэрхүү тайван клубд лав татгалзахааргүй л юм.

Ая солигдсоор л байсан. Хичнээн аян дээр бүжиглэснээ мэдэхгүй байна. Лав тоогоо алдсан. Ийнхүү удаан бүжиглэсэн болоод ч тэр үү толгой эргээд явчих ч нь. Бүр хатгуулаад, бурхан минь. Өмнө нь хэзээ ч ингэж аймшигтай өвдөж байгаагүй юмсан. Нэг газар олоод суучихлаа. Суусан ч нэг л өвдөлт намдахгүй байна. Гарах гарц хайгаад явж байсан чинь ашгүй Ижи өөдөөс хүрээд ирлээ. Эхэндээ Ижи нилээн баясалгантай алхаж байгаад намайг хараад таагүй байгааг минь мэдрээд санаа нь зовсон бололтой.

Ижи: Жиа чи чинь яачихсан юм бэ? Ийм цонхигор царайтай болчихож.

- миний бие нэг л биш байнаа

Ижи: за тэгвэл явцгаая. Хөөе залуу машинтай бол хүргээд өгчих. Мөнгийг чинь өгчихнө.

Ийм яриаг хальт сонсоод л би ухаан алдсан байлаа.

---------------------------------------------------------------

Ямартай нэг л хачин зүүд зүүдэлснээ сайн санаж байна. Мэдэхгүй юм даа. Нэг залуу байсан. Миний сайн таньдаг залуу. Гэхдээ би царайг нь харж чадаагүй. Аа тийм, дээр үеийн тулааны хувцастай байсан шиг санагдаад байна. Үнэхээр би ч гэсэн эртний хятадын уламжлалт хувцсыг өмсчихсөн байсан.

Ингэж гайхан бодож байсан би гэнэт л өглөө болсон байгааг мэдлээ. Угаалгын өрөөнөөс Ижи гарч ирэн

Ижи: бие чинь зүгээр үү. Гэнэт л ухаан алдаад уначихсан. Би ямар их айсан гээч. Аз болж Крис байсан нь болсон юм.

-Аан. Юу вэ? Крис гэж хэн юм.

Ижи: /инээмсэглээд/ аан өчигдөр чамаас салаад явсандаа.

Өчигдөр Ижигийн талаас

За эхнээс нь сонирхноо.
Нилээн ч явлаа. Тэнд ч усан сан, тэнд ч VIP өрөө, ёр нь хичнээн өрөөтэй газар гээч вэ.
Бодож явсан бодлыг минь нэг том цээж толгойг минь зохиод сарниулав.

-Ёоо ямар гээч гачин амьтан нь вэ? /хятадаар хэлэх/

Муухай харсаар хажуугаар нь зөрөх гэтэл гэнэт гарнаас татав.

Х: хөөе би гачин амьтан биш шүү /хятадаар хэлэх/

Өө хог гэж. Буруу хүнтэйгээ таарчихаж байгаа юм уу. Явж явж энэ хүн одоо хятад хэл мэддэг болж таарах шив.

- за сорри, угаасаа тэгж санагдсан юм чинь

Х: өө за над шиг ийм сайхан залууг өөр хаанаас ч олохгүй шүү тэгж ярьвал.

Хнн күэ ердөө өөрийгөө их юманд бодчихсон амьтан бэ яадаг.

- за ёстой өөр шиг чинь ийм хачин залууг урьд өмнө нь харж байгаагүй юм байна шүү. Гэж хэлээд инээмсэглээд алхаж явтал Жиа харагдав. Саяны байдалд оруулснаа бодон үнэхээр бахдалтай өөдөөс нь алхаж явтал Жиа нэг л сайнгүй байлаа.

- Жиа чи чинь яачихаа вэ? Ийм цонхигор царайтай болчихож.

Жиа: миний бие нэг л биш байнаа.

Эргэн тойрноо хараад нөгөө саяны мөргөдөг залуу над руу ирж байхаар нь

-  за тэгвэл явцгаая. Хөөе залуу машинтай бол хүргээд өгчих. Мөнгийг чинь өгчихнө.

Тэр залуу эхэндээ гайхаж харж байхаар хэдэн үг хэлэх гэтэл Жиа ухаан алдчихав. Сандраад яахаа мэдэхгүй зогсоход нөгөө залуу Жиаг үүрч яваад машинаараа бид хоёрыг хүргэж өгөн, мөн л Жиаг үүрэн оруулж өгсөн юм.

Би тийм ч онцгүй залуу биш юм гэж бодоод.

- үнэхээр их баярлалаа. Өөрийг чинь муухайгаар хэлсэнд бас уучлаарай.

Х: аан зүгээрдээ нөгөө юу .... намайг Крис гэдэг.

- аан намайг Ижи гэдэг. Жан Ижи.

Тэр залуу эхэндээ гацаж байснаа

Крис: зза би явья даа. Дараа таарна гэж найдаж байна.

Яг үнэндээ энэ залуу үнэхээр надаа таалагдаж байна. Тиймдээ ч дахиад уулзахыг хүсч байлаа.

---------------------------------------------------------------

Одоо үе Жиагийн талаас

-Аан тийм зүйл болсон байхнээ. Яг үнэндээ яагаад ийм зүйл болсныг би ч бас гайхаж байна. Гэнэт л толгой хүчтэй өвдөөд л

Ижи: зза өнөөдөртөө миний найз сайхан амарсан дээр байхаа. Тэглээч маргааш чиний дуртай дуучны төрсөн өдөр биздээ. Чи очно гээ биздээ. Ийм байдалтай очвол ч нээх сайхан зүйл болохгүй байхдаа.

- нээрээ тийм шдээ, тэгвэл өнөөдртөө амарчихъя, тиймээ.




100 WAYS|Jackson|Where stories live. Discover now