Нилээн алхаж явтал нүдэнд нэгэн эмэгтэй өртөх шиг болов. Тэрээр энгийн л нэгэн жирийн иргэний хувцас өмссөн байх бөгөөд үс нь нилээдгүй уртыг хэлэх үү түүнд маш сайхан зохиж. Урьд өмнө нь ийм үзэсгэлэн гоо бүсгүйг харж байгаагүйг ч хэлэх үү. Ээжээс минь ч төгс харагдана. Магадгүй энэ анхны шохоорхол гээч юм уу.
Тэрээр юм сонирхож яваа бололтой. Лангуу бүрээр орж гарна. Хэсэгтэй би түүнийг ширтэж зогссоноо мэдэв.
Түүний араас би алхаж байна. Учир нь энэ л эмэгтэй нүдэнд тусаж, анхааралыг минь татаж байна. Тэр нилээдгүй хугацаанд юм сонирхон явж байхдаа бүдэрч унах шахав. Би амжиж барьж авснаар тэрээр унасангүй.Намайг хараад ихэд гайхахын зэрэгцээ басгүй сандран зогсоно.
Х: үнэхээр их талархалаа.
хэмээгээд доош бөхийв. Би ч түүний царайг илүү ойроор харсандаа баясан хэсэг бид ширтэлцэн зогсов.- таны алдар нэр хэн билээ
Х: Ли Жиа гэдэг билээ ноёнтоон.
- сайхан нэр байна. Хэзээд ч мартахааргүй.
Жиа: за би ингээд явалгүй нь болохгүй нь. Таньд дахиад талархснаа хэлье
Нилээдгүй яарсаар миний нүднээс холдон одсон билээ.
Түүнийхээ саяны үйлдлийг бодон зогсож байсан намайг Крис ирэн авч одсон билээ.
-------------------------------------------------------------
Одоо үе Jackson's P.O.V
Үнэхээр тэр минь мөн гэж үү. Яг л хамгийн анх тааралдаж байх үетэйгээ үнэхээр адилхан байх чинь. Бүр ч илүү үзэсгэлэнтэй болчихсон юм уу? Ямартай ч бурхандаа талархаж байна. Энэ их урт хугацааг түүнгүйгээр өнгөрүүлж, түүнийгээ хүлээхэд үнэхээр их ганцаардал шаналал мэдрэгдсэн дэг.
- тэгэхээр чамайг Ли Жиа гэдэг байхнээ. Чи хятад иргэн үү?
Жиа: аа тиймээ, мэдэгдэж байна уу?
- би өөрөө Хонгконгоос ирсэн болохоор л танил санагдав
Жиа: Би бас Хонгконгоос ирсэн.
- хөөх миний төрсөн нутаг шүүдээ. Энд нүүж ирээ юу?
Жиа: үгүй дээ 7 хоногийн хугацаатай ирсэн.
- нууц биш бол ямар зорилгоор
Жиа: аа би энд олон улсын тэмцээнд оролцохоор ирсэн. Тэр тэмцээн маань маргааш болно.
- хөөх чиний нас чинь?
Жиа: би 21 настай. Хонгконгийн урлагийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурчаар сурдаг. Та миний хамгийн дуртай дуучин. Яг энд ирж таарахад фэн уулзалт болсон нь үнэхээр миний хувьд азтай хэрэг шүү.
Одоо л менежер ахдаа баярлаж байна.
Жиа: аа тийм таньд төрсөн өдрийн мэнд хүргье. Энэ үгийг хэлэхийг их хүсч байлаа.
Тиймээ би ч гэсэн чамаас л сонсохыг хүссэн.
Жиа цагаа нэг харчихаад
Жиа: аа би одоо бэлтгэлтэй. Ингээд явалгүй нь болохгүй нь. Таньд үнэхээр их баярлалаа.
- юу түр хүлээ /суудлаасаа босох/
Ямартай ч одоо юу л болог надаа хамаа алга. Түүнийгээ олсон минь зүүд биш үгүйг л шалгах гэсэн юм.
Жиа гайхан эргэж харлаа. Би шууд тэвэрээд авав. Түүний минь үнэр одоо ч хэвээрээ гэж үү? Энэ л үнэрт уусдаг байж билээ. Удаан тэвэрснээ мэдсэнгүй. Түүнийг үг хэлэхэд л ухаан орлоо.
Жиа: юу уучлаарай. Гэхдээ Солонгост шууд тэвэрэх зүгээр бололтой тийм үү.
- аа юу, зүгээр чи үнэнч фэн шиг санагдаад.
Би уул нь түүнийгээ илүү их харахыг хүссэн юмсан. Ямартай ч чамайгаа оршин буйг мэдчихлээ. Тиймээс одоо өнгөрсөн алдаагаа давтахгүй ээ.
Чамайгаа хайрлаж чадаагүйн төлөө бурхан надад шийтгэл өгсөн. Харин тэр нь .....
YOU ARE READING
100 WAYS|Jackson|
ФэнтезиТэр минь байгаа цагт би байдаг. Би байгаа цагт тэр минь оршдог❤