1.

199 23 0
                                    

Сөүл хотыг ийм сайхан гэж өөрийн биеэр мэдэрч үзээгүй л явлаа. Ингэж нэг зурагнаас харж мөрөөддөг байсан улсдаа анх удаа хөл тавьж үзэх гэж. Бурхан минь үнэхээр тоглоом биш юм. Манай Хонгког ч бас сайхан л даа. Гэхдээ өмнө нь ирж үзэж байгаагүй мөн хамгийн ихээр татдаг энэ газарт ирсэндээ ч тэр үү цаанаасаа л нэг өөр мэдрэмж угтаж байна.

Ижи: хээе за ямар байнадаа найз минь

- үнэхээр сайхан байна. Хэлэх сайхан үгс ч олдохгүй нь

Ижи: ингээд бид хоёрын жаргалын цаг ирж байгаа юм даа. Ёстой юу хүссэнээ бүгдийг нь хийж үзчихээд явнаа кк

- ээе Жан Ижи би тэмцээнд орохын тулд ирсэнийг мартаа юу даа. Хамгийн гол зорилго тэмцээн шүү.

Ижи: заа хаа байсан юм. 5 хоногийн дараа биздээ. Тэр болтол зай ч байна, лай ч байна даг.

- зүгээр л хэтрүүлэх дэмий л гэх гэсэн юм. Бас нэг том зорилго байгааг мартаваа. Хэрвээ би тэр зүйлд явахгүй л бол чамайг үлдсэн амьдралдаа харахгүй гэж мэд.

Ижи: хүүе за даа за. Амьдрал хэт даруухан байх уйтгартай шдээ. Би бүх зүйлийг төлөвлөчихсөн байгаа. Санаа зоволтгүй.

Ингэж бид хоёр Солонгос гэх улсд газардсан юм даа. Оройхон буусан болоод ч тэр үү бид 2 шуудхан л буудал руугаа яарсан юм.

Замдаа юм идчихсэн болохоор ч тэр үү хэн хэн маань цатгалан байсан тул эртхэн унтаж маргаашдаа бэлдлээ. Эхний өдөр маань амралтаар эхлэх шив.

Хоёр дахь өдөр

Мэдээж ингэж явж байгаа нь Ижигийн санаа л даа. Тэр заавал хоёр дахь өдрөө дэлгүүр хэсэх шаардлага байсан л юм байлгүй. Түүнийгээ л дагахгүй бол би энэ том хотод төөрнө шүү дээ. Би солонгос хэл тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ англи хэлийг бол сайн ойлгодог. Харин манай Ижи бол солонгос хэлдээ үнэхээр сайн. Тиймээс ч би найзтайгаа ирсэн шалтгаан нь энэ шүүдээ. Найзын маань гэр нилээн чинээлэг айл учир муу найзынхаа буянд ингэж тансаглаж байхгүй юу.

Бүтэн өдөржин баахан л дэлгүүр орлоо. Хүүхдийн, хүнсний, хүүхний, хөгшиний гээд л.

Манай Ижи маань одоо л ханасан бололтой. Намайг нэг юм анзаарав. Намайг харсан даруйдаа нүд нь томров. Аргагүй шүүдээ халуун наранд өдөржин явсан би үнэхээр л амьд үхдэл шиг харагдаж байгаа биз.

Ижи: хээе найз минь зүгээр үү, өлдөж уналаа юу

- зүгээр л юм идье л дааа

Ижи: зза окэ, энэ дэлгүүрийг дуусгая л даа ядаж.

Оо миний бурхаан гэж. Яаж ингэж явж чаддаг байнаа.

Хоёр дахь өдөр маань нэг иймэрхүү л өнгөрөв.

Гурав дахь өдөр

Энэ өдөр харин сайхан байх чинь.
Буудалдаа өглөөний цайгаа уулаа үд болтол эргээд унтлаа гэж. Харин сайхан нойрыг минь Ижи бусниулав. Цаг хартал нилээн орой 7,8 болж байв. Намайг сэрээж өөрийгөө бэлд гэв. Гэвч яг юунд вэ. Гайхан асуутал

Ижи: юу юунд вэ гэж. Би чамд наашаа ирэхээс өмнө ч гэсэн хэлж байсан шүүдээ. Өнөөдөр клуб орно. Сөүлийн клуб ямархуу байдаг бол. Ёоо үнэхээр тэсэхгүй нь ээ. Чи хурдлаачдээ. Мангар юм шиг яасан их унтдаг юм. 

Би ч явах хэрэг байгаа юм уу даа ч гэж бодох шиг. Гэхдээ энэ балай юм ганцаараа явж байгаад юунд ч өртчих юм билээ. Би тийм ч дургүй ч биш байсан болохоор явахаар зэхэв. Яахав бас Ижигийн хэлдэг шиг сонирхож үзье.

За өвчит Ижиг дагаж явсаар нэг газарт ирэвээ. Гаднаас нь харахад л үнэхээр тансаг харагдаж байсан.

- Ижи, энэ газар чинь аймар үнэтэй юм бишүү.

Ижи: тэр тусмаа сайн. Ганц ирж байгаа юм чинь санаа зовох зүйлгүй байсан дээр шдээ. Хямдхан газар орвол хямдхан хүмүүс л байна шүүдээ. Өөрсдийнхөө эрүүл мэндийг бодох хэрэгтэй Жиа хадагтай.

Найз харин зөв хэлж байх шив.

Ороход л дуу хөгжим нэвт цангинаж байлаа. Би төрөлхийн л дуу хөгжим, хэмнэлд дуртай байсныг хэлэх үү. Бүхий л амьдралаа ч бас энэ хөгжимтэй холбоотой байлгахыг хүсдэг. Хөгжим таалагдсан болоод ч тэр үү орчин ч гэсэн дажгүй санагдаж байлаа. Бүгд л их эмх цэгцтэй, цэвэрхэн харагдана. Ямар ч стресс бухимдал байхгүй, ямар ч завхарсан зүйл алга. Үнэхээр л үнэ дагаад юу гэдэг билээ.

Хэмнэлийг мэдэрч зогссон намайг Ижи ажиглаад

Ижи: миний найз аргагүй л бүжигчин шүү. Шууд л хөгжимөө мэдрээд байна уу даа. Явж бүжиглэ бүжиглэ. Найз нь ойр хавийг сонирхолоо бка.

Үг ч хэлүүлэхгүй яараад явж байгааг нь хараад байгаарай.

Зза тэгэхээр явж хэмнэлийг эзэгнэдэг хэргээ. Энд ирсэн шалтгаан бас яалтчгүй бүжиг байсан юм.









100 WAYS|Jackson|Where stories live. Discover now