Тав дахь өдөрХүсэн хүлээсэн өдөр минь нэг юм ирж, доглол гээч зүйлийг л туйлын ихээр мэдэрч байлаа. Өнөөдөр миний хамгийн дуртай дуучны маань төрсөн өдөр. Саяхан шинэ дуугаа гаргасан тэрээр өнөөдөр фэн уулзалтаа мөн зохиож байгаа.
- хээе Ижи, чи болсон уу. Бид аль хэдийнээ хоцорчихоод байхад. Чи хүртэл ингэж цаг авах хэрэг үү?
Ижи: би заавал явах юм уу, би тийм ч дуртай биш шүүдээ.
- чи бүр цагийг нь тулгаж ингэж хэлж байгаа юм уу. Зза би өөрөө явчихаж чадна.
Ижи: за даа за. Яаж ч явсан яадаг юм. Намайг ямар энд таних хүн байх биш. Зүгээр ингээд явчихъя
- нүүрээ ч будалгүй ингээд явж болох юм уу. Зүгээр үү?
Ижи: засс хурдан явъя. Боож үхэх гээд байсан хүн биздээ чи.
-------------------------------------------------------------
Би яалтчгүй хоцорчихож. Арай гэж ороход ашгүй дуучин маань байж байна. Гялс очоод авсан албумаа сунгаад нэрээ хэлэн, бахдалтай нь аргагүй инээн зогсоход.
Тэрээр над руу үнэхээр гайхсан, балмагдсан харцаар харж байлаа.------------------------------------------------------------
Jackson's P.O.V
Хэдий энэ амьдралдаа 26 насыг туулсан ч тэр минь дахиад л буцаж ирэхгүй нь бололтой. Өнөөдөр миний төрсөн өдөр. Жил болгон л надад ямар ч утгагүй мэт санагддаг. Гэхдээ менежерийн төлөвснөөр өнөөдөр шинэ дуу болох "100 ways" дууныхаа фен уулзалтыг хийхээр болсон. Одоо тэр газартаа ирчихсэн эхлэх хугацааг хүлээж байна.
Хичнээн алдар нэр хүнд, мөнгө байлаа ч хайрладаг нэгэн маань энэ хорвоод байхгүй бол юу ч байсан утга учиргүй. Дахиад л тэрэнгүйгээр өнгөрөөх миний төрсөн өдөр. Түүнийг олохын тулд, түүнийг дахиад хайрлахын тулд, түүнийгээ дахиад тэврэхийн тулд би юуг ч хийхээс буцахгүй.
Менежер: Жэксон цаг болчихлоо, фенүүд ч ирчихлээ.
Ийнхүү дотроо баяр баясал бус уйтгар гунигийг тээж байгаа ч намайг хүндэлдэг фенүүдийнхээ өмнө би хуурамч инээмсэглэлийг гарган сууна.
Эхнээсээ фенүүд нэг нэгээр ирж, гар барих нь барьж, надаас асуулт асуух нь ч асууж, бэлэгээ өгсөөр л. Тэр болгонд нь урмыг нь хугалахгүйг хичээж чин сэтгэлээ инээх гэж үзнэ.Ерөнхийдөө дуусах тун дөхөж байх үед нэг фэн ирсэн. Түүний царайг хараагүй байсанд тэр надад нэрээ хэлсэн. Яагаад ч юм энэ хэдэн зуун жилийн туршид энэ нэрийг л сонсохыг тэгж их хүссэн хүсэл минь ингээд л биелчихэж байгаа гэж үү.
"Ли Жиа" тархинд хэдэн арав дахин тоглогдож дуусах үед тэр нэгэн лүү харах мөчид үнэхээр ийм зүйл байдагаа гэж бодоод амжсан хэрэг. Бурхан минь. Одоо л намайг харж үзэж байгаа хэрэг үү. Хэдэн зуун жилийн дараа юу.
1640 он Мин улс. Наньжин хот.
Jackson's P.O.V
Өнөөдөр миний төрсөн өдөр. Ингэж нэг 21 нас хүрэх гэж. Нэг ёсондоо одоо л эр хүн гэж хэлэхэд тохиромжтой нас биш гэж үү.
Хаан удмын хүн төрсөн өдөр бүрээрээ улсыхаа иргэдтэй уулздаг бөгөөд өнөөдөр би ч гэсэн алтан ургийн цорын ганц залгамжлагч учраас иргэдийнхээ царайг харах учиртай.
Яг одоо бол хаалгаар гарахад хэдийнээ бэлэн болсон би болон эцэг эх минь.
Аав: өнөөдөр ордноос гарч байгаа юм чинь, аа бас чиний мэндэлсэн өдөр учир хүссэнээ хийж болно. Гэхдээ хэтрүүлэх ёсгүйг чи бид хоёул мэдэж байгаа.
- тиймээ хаан эцэг минь.
Ийнхүү задгай сүйхдээ суун гадагш гарав. Өргөн гудамны хоёр талаар иргэд бүгд байна уу гэлтэй, маш олон хүмүүс эгнэн зогссон харагдана. Бүгд л урьдын адил доош толгой бөхийсөн байх чинь.
--------------------------------------------------------------
Шөнө орой ч боллоо. Өнөөдөр миний үнэнч анд мөн үнэнч туслах маань болох Крис маань надтай хамт гудмаар зугаална.
Крис: та юу хүсэж байна. Би таньд бэлэг өгөх гэсэн билээ.
- надад одоохондоо дутагдаж гачигдаж байгаа зүйл үгүй билээ. Тиймээс бэлэг хэрэггүй
Крис: за чи больлдоо. Хүн сайхан зан гаргаж байхад чинь
Гэж над руу үг хаяж явж байхдаа нэг эмэгтэйг мөрлөчихлөө.Тэр эмэгтэй хүчтэй мөргөсөн бололтой ёолсоор босохдоо мөн Крисийг харааж байх шиг.
Крис сонссон зүйлдээ уурсан тэр эмэгтэйтэй яриа эхлүүлж байх шиг. Харин надад сонирхолгүй санагдсанд эргэн тойрноо ажин цааш алхлаа.
[ Төрсөн өдрийн мэнд хүргье. Ван Жэксон. Энэ хорвоод мэндлэн бид бүхний хайртай дуучин болсонд үнэхээр талархаж байна. Цаашдаа өчнөөн олон жил уран бүтээлээ туурвиж, бидний хайрыг илүү ихээр хүртээсэй хэмээн хүсье. Үргэлж хайрлах болно💕]

YOU ARE READING
100 WAYS|Jackson|
FantasyТэр минь байгаа цагт би байдаг. Би байгаа цагт тэр минь оршдог❤