5.

81 17 0
                                    

Kris's P.O.V

Тэр клубд таарсан эмэгтэй санаанаас огт гарахгүй нь. Магадгүй эхлэл онцгүй байсан ч сэтгэгдэл тийм ч муухай байгаагүй.

Ийнхүү бодож явтал
жолооч: бид ирчихлээ.

Бодолд дарагдан явж байхдаа явах замаа ч анзаарсангүй. Ингээд муу ганц сайн найзыхаа фен уулзалтанд ирж байна. Сүүлийн хэдэн жил уулзаж чадаагүй найздаа гэнэтийн бэлэг барихыг хүсэн энэхүү арга хэмжээнд ирж байгаа нь энэ.

Дахиад л булан эргэхдээ хэн нэгэнтэй мөргөлдөв. Нэг харсан царай даанч санахгүй байдаг. Тэр эмэгтэй үнэхээр гайхсаар над руу том харна. Би ч бас гайхав.

Ижи: чи одоо намайг дагсан юм уу.

- уучлаарай, юу яриад байгаа юм. Өөрөө хэн бэ?

Ижи: /өө хэн харахав гээд үнэхээр үзээрийн амьтан явж байгаагаа санан/ аан хүн андуурчээ ххэ.

Нэг л танил харагдаад байх чинь. Хажуугаар зөрөхөд нь харахад аааааа уржигдрын нөгөө

- хүүе хүүе. Чи чинь нөгөө Жан Ижи мөн байх шивдээ. Бурхан минь уржигдрын бүсгүйд юу тохиолдов.

Ижи- /ичин/ юу нөгөө...

- зза тоглосон юмдаа. Дажгүй хэвээрээ л байна шүүдээ.

Ижи- за би ингээд ...

- чи энд юу хийж байгаа юм. Энэ дуучныг сонсдог юм уу?

Ижи- үгүй ээ манай найз л намайг дагуулаад л ..

- аан уржигдар ухаан алддаг мөн үү?

Ижи- аан тиймээ. Юу таньд утас байна уу? Би харин утсаа яарч яваад орхиод гараад иржээ.

- аа юу байгаа байгаа /утсаа өгөх/

Нүүрээ будаагүй байхдаа ч бас дажгүй юм гээч. За юу вэ Крис чи одоо энэ эмэгтэйг сонирхоод байгаа юм уу? Хха инээдтэй юм.

Ижи- баярлалаа, би ингээд явья даа.

- аан за баяртай.

-------------------------------------------------------------

- ээе андаа, за баяр хүргье.

Жэксон- хүүх, хэзээ ирсэн юм бэ

- ирээд нэг хэд л хонож байна. Энэ жил дахиад л тэмдэглэхгүй юу?

Жэксон- /инээмсэглээд/ энэ жил хүсээд байсан зүйлээ би олсоон. Тиймээс баярлах хэрэгтэй байх.

- ваав, яасан нөгөө яриад байдаг эмэгтэйгээ хаана байгааг нь мэдээ юу?

Жэксон- бүр би харсан.

- хүүеээ тийм гэж үү, гайхалтай. Миний мэдэхийн чи бүр цэцэрлэгээсээ л нэг бүсгүйн талаар ярьдаг байж билээ. Ахлах сургуульд ч гэсэн, чамд ямар олон охидууд сайн байлаа даа. Чи нэг нүдээрээ ч хардаггүй байсан.

Жэксон- заа ийм сайхан өдөр иймэрхүү юм ярих хэрэггүй ээ.

- яг үнэндээ надад ч гэсэн энд нэг харсан бүсгүй байгаа. Хамгийн азтай нь тэр ч бас хятад иргэн байна лээ.

Жэксон- болж дээ. Ёоо одоо л нэг санаа амарлаа. Хичнээн зуун жил зовсон билээ.

Юу вэ? Хха юун хичнээн зуун жил вэ? Хүмүүс ингэж зүйрлэдэг болсон юм байх даа.

- хха зза жоохон юм ярьж суухуудаа

-----------------------------------------------------------

1640 он Мин улс. Наньжин хот

Jackson's P.O.V

Төрсөн өдрөөрөө л харсан тэр бүсгүйтэй таарснаас хойш нилээд хэд хоног өнгөрч. Хэдийгээр түүнийг ганц удаа харсан ч одоо бол үргэлж бодогддог болж. Нэг ёсондоо санах гэдэг нь энэ юм уу даа. Дахиж уулзмаар санагдаж, түүний талаар илүү ихийг мэдэрмээр, түүнтэй хамт л байвал хаа газар ч байсан алзахгүй мэт санагддаг боллоо.

Түүнийг дахин харах гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн орой бүр би анх таарсан газартаа байнга очдог болж. Ордноос гадагш зөвхөн ёслол хүндэтгэлийн үеэр л бараг гарах ёстой ч түүнийгээ харахын төлөө би хэнээс ч айж эмээлгүй энэхүү цагаар үргэлж гардаг болсон. Гэхдээ түүнийг би хараагүй өчнөөн хоногийг өнгөрөөж байна. Магадгүй худлаа хэлэх хүнд бараг сар шахуу боллоо.

Тэр ямар өнгөнд дуртай бол? Идэх дуртай зүйл? Хамгийн гол нь намайг санаж байгаа болов уу?

Ийм маягаар байнга л түүний талаар боддог болсон өөрийнхөө шинэ төрхийг мэдэх шиг.

Наньжин хотын зах ийм өргөн цар хүрээтэй болсныг гайхах шиг. Хүссэн бүхэн л энд байх. Яагаад ч юм нэг хүзүүний зүүлт нүдний өмнө гялтганан, анхаарал татна.

Дээрээ 3 ширхэг Гардениас цэцэг байх нь бүр ч сонирхлыг минь хөдөлгөнө. Энэ цэцгийн бэлгэдлийг мэдэхгүй хүн бараг үгүй биз.

Яг тэр хүзүүний зүүлтийг авах цаг доор зүүлт биш харин ч зөөлөн гар атгагдах нь тэр. Гайхахын зэрэгцээ үнэхээр их догдлол давхар мэдрэгдэнэ.

Хамгийн эхлэж гарны эзэн рүү харсан юм. Хэдэн шөнө нойрыг маань хулжаасан, хэдэг өдөр бодлоом минь гараагүй тэр нэгэн сонирхолтой хүн яг миний хажууд байна.













100 WAYS|Jackson|Where stories live. Discover now