7.

82 19 6
                                    

Сөүлээс ирээд аль хэдийнээ хэдэн долоо хоног өнгөрч. Тэмцээндээ ялалт байгуулаад ирснээс хойш сургуулийн багш ажилчид тэр байтугай захирал хүртэл сайн хандах болсон. Том тэмцээнд яваад сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн гэнэ. Хүмүүс ийм л байх юм даа. Муу явахад муулна, сайн явсан ч муулна. Гэхдээ ардуур.

Хөгжмийн сургуульд явах бол ерөнхийдөө хөгжмөө сайн тоглож, бэлтгэл хийгээд байхад л болох зүйл. Бэлтгэл бэлтгэл бас дахин бэлтгэл. Дахиад тэмцээн болвол түүндээ бэлдсээр л байна.

Өнөөдөр хичээл тараад Ижи бид хоёр тэднийд хонохоор төлөвлөсөн. Сургууль дээр харагдахгүй л байх шиг байна. Бид хоёрын хувьд өөр анги болохоор хичээлийн цагаар тааралдана гэдэг бол үлгэр. Яахав багаасаа цуг өсөж, нэг цэцэрлэгт явж, бага, дунд, ахлах сургуулиа цугтаа төгссөн. Жинхэнэ амьдралын минь найз байгаа юм. Цаа чинь нөгөө Сөүлд танилцсан залуутайгаа их л дотно байгаа гэсэн. Инээмсэглэл нүүрнээс нь салахаа байсан даа. Надад Ижи дурласан хүн ингэдэг юм аа гэсэн. Би ямар үерхэж үзсэн биш.

Гэхдээ 21 нас хүрэхдээ нэг л хүнийг харж явдаг байлаа. Тэр нь Ижигийн ах Жан Ишин. Багаасаа л Ижигийнд очих бүртээ Ишин ахыг давхар харах гэж яардаг байлаа. Гэхдээ саяхныг хүртэл. Ишин ах одоогоор Америкт амьдардаг юм л даа. Ингэж миний насаараа хайрласан өнчин хайр минь сураггүй болсондоо. Одоо бол хайр гэж яг ямар мэдрэмж өгдөг. Нөгөө хүндээ хайрлагдах, халамжлуулах ямар байдаг талаар мэдэхийг, мэдрэхийг нилээдгүй хүсдэг.

                               """

Ижигийнд очсон ч найз минь намайг тийм ч сайн тоосонгүй. Утсаараа л оролдоод инээгээд л. Үнэхээр жаргалтай байгаа найздаа намайг тоосонгүй гэж гомдлох урам надаа байсангүй. Үнэндээ найзынхаа жаргалыг хараад атаархдаг хүн нь би биш шүү дээ. Харин улам илүү баярлаж байна.

Сүүл рүүгээ нөгөө Ижиг хараад хэвтэж байсан би дуг хийчихэж. Утас дуугарах чимээнээр сэрээд харвал танихгүй дугаар. Хажууд Ижи одоо болтол чатласан хэвээр л. Тагтан дээр гараад авбал.

- Байна уу?

Х: Аа юу байна уу? Ли Жиа мөн үү?

- Тиймээ, өөрөө хэн бэ?

Х: Аан би Жэксон байна аа

- Ямар Жэксон билээ?

Жэксон: Got7 хамтлагийн

- Уучлаарай утсаар тоглохоо болино уу!

Ямар тоглоомтой гар нь иймэрхүү завтай байдаг байнаа. Дугаарыг нь блоклоноо.

Дотор ороход Ижи дүрсээ харж ярьж байна. Намайг ороход харснаа намайг хажуудаа суу гэнэ. Очиж суувал нөгөө Крис гэх залуу байх бөгөөд намайг яагаад утсаа тасласан тухай асуув. Яаж мэдсэн юм бол? Гайхаад Ижи рүү хартал " Сая хэн залгасныг би мэднээ, би дугаарыг чинь өгчихсөн юм " гэлээ. Юу вэ? Хэнд миний дугаарыг өгнө гэж? Бас энэ Крис?

- Юу? Дугаар?

Ижи: сая чам руу Жэксон залгасан биздээ. Энэ хар.

Юу бас харуулах гээд байгаа юм? Утас руу хартал Крис л байна шүү дээ. Крис хажуу тийшээгээ харууллаа. Өө бурхан минь. Энэ Ван Жэксон мөн үү? Арай үгүй байлгүй дээ. Крис яахаараа миний хайрт дуучинтай цуг байдаг билээ.

Гайхан Ижи рүү хартал " Чи Жэксонг Крисийн найз гэж мэдээгүй л биз дээ"

Би угаасаа яаж мэдэх юм бэ? Гэхдээ ийм азтай фэн энэ хорвоо дээр байдаг болов уу? Найзынхаа найз залууг зүгээр л хэрэггүй гозон гэж боддог байсан минь одоо бол харин ч хэрэгтэй зүйлээ хэмээн харах гэж.

Гэхдээ Жэксон бол миний хамгийн хайртай дуучин мөн. Түүний зураг утсаар минь дүүрдэг байлаа шүү дээ. Өрөөний минь хана ч бас түүний зургаар амьсгалдаг байж. Түүнтэй сууна гэж бодож, найздаа ярьдаг байж билээ. Бичлэг, тоглолт, зураг гээд л бүх зүйлийг үзэж өөрөө догдолж, өөрөө бүх зүйлээ төсөөлдөг байсан ахлах сургуулийн би. Одоо оюутан болсноос хойш тийм ч их төсөөлөхөө больсон. Бодит байдал дээр тэр минийх хэзээ ч болохгүй шүү дээ.

Зүгээр л хүсэл мөрөөдлөө биелүүлнээ гэсэн том зорилго тавьсан.

Гэхдээ яагаад ч юм Жэксон над руу залгасан гэхээр догдлоод ч байгаа юм шиг. Хэрвээ тэр хүн намайг жинхэнээсээ сонирхоод бид хоёр цаашдаа дурлалцаад ёооёё яг өгүүллэг шиг эсвэл кино шиг хайрлалцвал яана аа. Оттокэёо🤣

Өдий 21 наслах хүртлээ сайн охин байсан учраас бурхан надад мөрөөдлийн минь залууг бэлэглэж байгаа юм уу?

Зза боль. Арай л мөрөөдчихлөө байна.

100 WAYS|Jackson|Where stories live. Discover now