6.

63 16 1
                                    

Түүнийгээ дахин харахад би өөрийгөө яах бол хэмээн үргэлж таамагладаг байж билээ. Гэтэл зүгээр нэг таамаглахаас хэд дахин илүү түүнийхээ нүдэнд уусаж, зүрхний цохилт хоёр магадгүй гурав дахин илүү нэмэгдэх шиг.

Яалтчгүй ордны номын санд тоглож наадах хүнгүй, үргэлж л судар олон зохиолыг уншиж өнгөрүүлж байсан би анхны харцаар дурлахын тухайд үнэндээ хэтрүүлэг гэж боддог байж билээ. Гэтэл өөрөө энэ гайхмаар зүйлийг аль хэдийнээ мэдрэн, цаашаагаа илүү их зүйлсийг хүсэх шиг.

Жиа: Юу, та ав даа

Эхлэж түүнийг үг дугарсанд цочин, юу хийж байснаа сая нэг ухаарав.

- Аан, үгүй дээ. Чамд таалагдсан байлгүй чи  авсан нь дээр.

Жиа: Яалаа гэж дээ. Ноёнтон танд хэрэгтэй эд биз ээ.

Яагаад ч юм би энэ зүүлтийг хэнд авах гэж байснаа санан " За тэгвэл би авчихъя"

--------------------------------------------------------------

Одоо үе. Ли Жиагийн талаас

5 дахь өдөр маань дуртай дуучинтайгаа уулзаж амьжсан ч шөнө болтол бэлтгэл хийсээр байгаад таарав. Маргаашийн тэмцээндээ үнэхээр ялах чин хүсэлдээ хөтлөгдөн хичээнгүйлэн бэлдсээр л. Үр бүтээлтэй өнгөрч чадсан.

6 дахь өдөр буюу тэмцээн болох өдөр.

Энэ хүртэл ирсэн хамгийн гол зорилго минь. Багаасаа л хөгжимд дурлаж ирсэн би хэдийгээр ар гэр асуудалтай байсан ч гайхалтай ээжийнхээ ачаар өдийг хүртэл хичээж ирсэн. Хичээсээр ч байх болно.

Мөрөөдлийнхөө үзүүрээс бага ч болтугай зуурч чадсан гэж бодсон би.

Яг одоо л өдийг хүртэл юу сурсан, хэр их хичээл зүтгэл гаргасан гэдэг маань үнэлэгдэх цаг ирж.

- 3051 дугаартай оролцогч бэлэн байгаарай.

Мэдээж миний дугаар 3051 байсан юм. 

Цаг улам л илүү дөхсөн гэдгийг илтгэх шиг.

-------------------------------------------------------------

7 дахь өдөр

Шөнийн нислэг авсан учир өнөөдөр амьжуулж чадаагүй зүйлсээ хийхээр төлөвлөсөн.

Төлөвлөсөн ч гэж Ижид амьжуулах ажил байгаа гэсэн. Надад зүгээр зарим зүйлсээ мартахгүй байх эсвэл ачаагаа баглах гэсэн л төлөвлөгөө байна.

Буудалдаа ганцаараа үлдсэн би Ижиг нислэгээс өмнө амжиж ирээсэй хэмээн хүснэ. Яаж ч мэднэ шүүдээ тэр хүн.

Өчигдрийн тэмцээнд авсан шагналаа ig хаягтаа оруулан мөн ээждээ очиж байгаад хэлнэ гэдэгтээ итгэж өгөхгүй л байна. Үнэхээр би тэргүүн байрыг эзлэж чадсан. Багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдөл минь биелэлээ удахгүй олох юм шиг.

Аа тийм. Сүүлийн үед байнга л хачин зүйлс зүүдэлдэг боллоо. Нэг бол үхээд л, нэг бол танихгүй залуутай учиргүй нялуураад л. Би лав энэ насандаа эр хүн байтугай сүүдэр лүү нь ч ойртож үзээгүй дэг.

Гэхдээ бүх юм нь маш эртнийх. Арай миний өмнөх амьдрал. Аа за ёоо Ли Жиа чи ч ёстой бурах юмаа. Үхсэний чинь өмнөх амьдрал. Тийм юм байдаггүй юм.

Ижи бүр яг цагийг нь тулгаж ирж гэнэ. Бас болоогүй ээ. Нэг залуутай цуг ирж. Тэр нь бид хоёрыг онгоцны буудалд хүргэж өгсөн. Ижи нээрээ амжуулдаг гар шүү. Аль хэдийнээ хар юмтай болчихож байгаа юм уу.

Ижи : чи ингээд яв даа. Шөнө болчихсон байна ш дээ.

Крис: зүгээр ээ, чамайг суулгаж өгчихөөд л явъя.

Ижи: бид хоёр зүгээр дээ. Чи ганцаараа байгаа. Эртхэн явсан нь дээр.

Хүүеээ энэ Ижи гуай хэзээ ийм гэнэн хонгор болоо вэ? Айн? Ёстой сайхан залуу хараад хатан нуруу нь хугараа юу даа.

- Хүүе тэгээд яг яах гээд байгаа юм. Чи явчихсан ч ялгаа байхгүй шдээ.

Ингэж хэлтэл Ижи намайг нудраад авав. Өө зза. Би зайлаад өгье🔫

Нөгөө залуу балиар өндөр юм аа. Хажууд нь Ижи бүр юу бээ хха.

Ижи: Гурвуулаа нэг зургаа авхуулчих уу? Дурсгалтай шдээ. Сөүлд гээд л

Күэ ердөө зүгээр убба хоёулаа хуримын зургаа авхуулъя гээч. 

Ижигийн шахалтаар дуртай дургүй зургаа авхуулсан боллоо. Өө энэ хоёр бүр ig хаягаа хүртэл солилцоод лааж байх шив.

Би ингэхэд яагаад байнаа. Арай энэ хоёрт атаархаад байгаа юм уу. За нөөөө Ижид атаархаж доошоо орохгүй шүү. Үгүй ээ яахав. Энэ хоёр хамт байвал хөөрхөн л харагдаж байна. Тэр бие бие лүүгээ харж байгаа харцыг ээ. Хайр харцнаас гэдэг билүү.

Ашгүй нэг юм онгоцондоо суулаа. Ижи бүр зүрх нь энд хорогдлоо. Яана даа. Одоо хэд хоног сураагүй биш эморох байхдаа.

За би ч ямар эморч үзсэн биш. Сайхан байна өө.

100 WAYS|Jackson|Where stories live. Discover now