8.

72 17 2
                                    

1640 он Мин улс. Наньжин хот

Энгийн нэгэн харц ард би өдгөө саяхныг хүртэл хайр дурлал гээч зүйлийг тийм ч ихээр ойшоож сонирхдоггүй байлаа. Гэхдээ тэр нэгэн залуу ноёнтон гарч ирэх хүртэл.

Түүнийг анх харахад л үгээр хэлэмгүй тийм нэгэн мэдрэмжийг мэдэрсэн би одоо ч түүнийг харахыг хүснэ. Хэрвээ хувь тавилан гэж байдаг бол бид хоёр зүгээр нэг зөрөхгүй байх. Нэгэнт л бид учирч чадсан тул тэр хүн миний хувьд энгийн нэгэн биш болсон. Үргэлж л харахыг хүсч, зүүд
нойрондоо хүртэл урин дуудхыг минь яана.

Даанч сүүлийн нэг сарын дотор би түүнийгээ харсангүй. Энд тэнд хайсан ч түүний талаар огт сураг чимээ олоогүй. Хаана, юу хийдэг, тэр тусмаа ямар зэрэг зиндаатай хүн бэ? гэдгийг нь мэдэхгүй тул хэзээ ирэх бол гэсээр хүлээнэ.

Мөн түүнийг ирэхэд нь хэлэх ёстой тун таагүй мэдээтэй. Гэвч хэлэх гэсээр байтал цаг хугацаа хүлээхгүй нь бололтой.

Эцэг эхгүй өссөн над шиг бусдын боол, хөл гар болдог хүнд ордонд орж хаанд үйлчилэх нь илүү дээр санагдах болсон. Нас залуу, бас яламгүй эмэгтэй хүн тул ордны шивэгчин болоход яг тохирсоор удахгүй би гэдэг хүн ордноос гарах эрхгүй болохоор боллоо. Энэ талаараа түүндээ хэлж чадах болов уу?

Одоо үе.

Сүүлийн үед нэгэн хэвийн байсан амьдрал бага зэрэг зугаатай ч юм уу, сонирхолтой болж эхлэж байгаа. Ижигийнд хоносноос хойш Жэксон гэх хүнтэй хаяа хаяахандаа утсаар ярьдаг болсон. Би өөрт нь үнэхээр их таалагдсан гэж хэлсэн. Энэ мөрөөдөл шиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ үнэн шүү. Хамгаас хайртай дуучин маань надтай чатлаж, бас утсаар ярьдаг. Хамгийн хачирхалтай нь тэр намайг яг л хэн нэгнээс сонссон уу гэлтэй, эсвэл намайг эртнээс таньдаг байсан юм шиг миний юмнуудыг сайн мэддэг. Миний унших дуртай номны төрөл, сонсох дуртай дуу, кино, өнгө, улирал. Бүгдийг нь мэддэг. Үүн дээр заримдаа аймар ч юм шиг санагддаг ч намайг мэддэг болохоор надтай яаж харьцахаа ч бас сайн мэддэг.

Хэдий тэр маань завгүй ч гэсэн надад болзоонд явах талаар асуусан. Бурхан минь гэж, үнэндээ энэ зүүд биш гэдэгт би байнга эргэлздэг болсон. Удахгүй бид 2 түүний санаачлагаар нууцхан болзоонд явах гэж байгаа. Олны танил учраас бусдын адилаар кино театр орж, ресторанд хоол идэхгүй л байх. Энэ тал дээр харин маш их сонирхол хөдөлж байгаа.

Өнөөдрийн хичээлийн цаг дуусч гэр лүүгээ харих замд минь утас дугарав

:- байна уу?

Жэксон: за юу хийж байна, өнөөдөр оройхон завтай юу?

:- өө би хичээлээ тарчихаад харьж явна, өнөөдөр би ч завтай л даа бэлтгэл байхгүй

Жэксон: тэгвэл 21 цагт гэрийн чинь гадаа хүлээж байя

Хариу хэлэхийн завдалгүй таслаж байдаг. 21 цаг гэхээр одоо чинь 18 цаг. Яахав хугацаа бол хангалттай байгаа юм байна.

Гэртээ ирээд цэгцлээд, даалгавар зэргээ хийгээд цаг хартал 20 цаг нилээн өнгөрч байлаа. Зза юу өмсөх хэрэгтэй вэ?

Ер нь бол надад болзооний хувьд ямар ч мэдлэг, туршлага байхгүй л дээ. Гэхдээ миний хэв маяг бол энгийн нүдэнд дулаахан байдал. Тиймээс бусад охидын адил анхны болзоон дээрээ би даашинз, хөл дэндүү их өвтгөдөг өсгийтэй гутлыг өмсөөгүй юм. Зүгээр л өөрийнхөө хамгийн биед эвтэйхэн сул өмд, мөн миний хамгийн дуртай малгаатай цамц. Мөн би нүүрээ ч будаагүй гээд боддоо. Нэгэнт л бид аль аль нь бие биедээ таалагддагаас хойш анхнаасаа өөрийнхөө байх хэрэгтэй юм шиг санагдлаа.

Цаг аль хэдийнээ шөнийн 21 цагийг зааж, хүсэн хүлээсэн тэр нэгэн хүн манай гэрийн үүдэнд хүлээж байсан юм даа.

Яг л үлгэр шиг биш гэж үү. Үнэхээр их таалагддаг мөрөөдлийн гэмээр залуу маань намайг ингээд хамт дурсамж бүтээхийн төлөө ингээд хүлээгээд зогсож байна гэхээр.

Тэр намайг харсан даруйдаа маш дулаахан хэрнээ, сэтгэл булаамаар инээмсэглэсэн. Яг энэ мөчийг би тархиндаа хэд дахин хуулаад хадгалчихсан. Хүссэн цаг үедээ эргэн харахын тулд.

Бидний анхны болзоо мөн бусдын адилаар улиг болсон хэдэн зүйлсийг хийгээгүй. Харин бид хотоос жаахан зайдуу байрлах нэгэн хуучний музейд ирсэн юм. Тэр музей Мин улсын үеийг түүхэн дурсгал болон тухайн үеийн түүхэн үйл явдлуудыг харуулж, хадгалсан маш чамин тансаг газар байж чадсан. Урьд нь Мин улсын сүүлчийн хааны аж төрдөг байсан хаан удмын ордон юм билээ. Тиймдээ ч тэр юм уу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 22, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

100 WAYS|Jackson|Where stories live. Discover now