Энэ ертөнцөд амьдарч байгаа хэн бүхэн амьдрал өгсөн гэж бурханд талархах хэрэггүй. Учир нь амьдралыг чамд өгсөн шиг ээ буцаагаад авчихдаг юм. Гол нь амьдралыг чинь дуусгах хүн бурхан биш. Зөвхөн чи өөрөө.
"Тэгэхээр хүмүүсийг буулгаж авах ийм амархан хэрэг үү?"
Хар хамбан хослол өмссөн зэвхий цагаан царайтай, хүүхэн хараа нь сааралтсан, гаднаас нь харахад 25 орчим насны залуу ийн асууна. Харин ширээ налан зогсож байсан нэг нь "Бурхан минь! Ким Югём! Тэднийг басах хэрэггүй энэ зөвхөн эхлэл. Тэд ч бас сэтгэж, бодож чадна. Би зөвхөн энэ хэдэн зүйлийг л мэднэ. Бид ахиад илүүг мэдэж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний хэдэн зуун жил бэлдсэн төлөвлөгөө, армиуд юу ч биш болно!" Нүдний шил зүүсэн энэ өндөр залуу бага зэрэг бухимдаж байгаа нь тэрний гүн сааралтах хоолой, тодрон харагдах хөх, ногоон судаснаас нь харагдана.
"Вону тайвшир даа. Тэр ойлгож байгаа. Уурлалаа гээд асуудал шийдэгдэхгүй."
"Тийм ээ! Тэминий зөв. Тайвшираад яаж илүү ихийг мэдэх тухайгаа бодож олох хэрэгтэй."Үхэл амьдралын зааг дээр орших хэний ч мэдэхгүй энэ улсад өдөрт хэдэн мянган цусанд шунасан араатан төрөн бий болдог. Тэднийг дүрсэлвэл 'биеийнх нь бүх хэсэг үсгүй, зэвхий хөхөртсөн арьстай, биед нь цус байх ч тэр нь судсаар нь гүйдэггүй учир мөс шиг хүйтэн биетэй, сэтгэх чадвар нь яг л хүн шиг, шарласан хурц шүднүүд нь аман дотроо хавиралдаж, нүдэндээ хүүхэн хараагүй ба дотор нь цус хурсан байдаг аж. Тэд бол хүмүүсийг устгах гэж бүтээгдсэн алуурчин машинууд юм. Энэ газрын төв хэсэгт нэгэн өндөрт сүндэрлэх ордон байх агаад тэднийг бүтээсэн нэгэн энд амьдардаг. Тэр мангас бүтээсэн учир өөрөө мангасаас ч илүү аймшигтай нэгэн. Өршөөлгүй, энэрэлгүй. Мөн тэрний дагуул болох зургаан залууг ч дурьдах нь зүйтэй. Гэхдээ... залуу гэх нь тохиромжгүй юм. Тэд бол цус сорогчид. Яг одоо өнөөх зургаан залуу хүн төрөлхтөнг яаж ор мөргүй устгаж, өөрсдийн эрх мэдлээ тунхаглах тухай төлөвлөж байна. Энэ бол тэдний гол зорилго.
Жон Жонгүг, Бюн Бэкхён, Ча Инү, Ий Вону, Ий Тэмин, Ким Югём.Ордон дахь 'Хар өрөө'-нд тэд ийн ярилцана:
"Тэгээд яаж ихийг мэдэх юм? Бас ямар арга сэдээд байгаа юм бэ? Ий Вону!" Югём энэ удаад яриагаа илүү нухацтай болгон асуулаа. "Иймхэн зүйлд толгойгоо гашилгаж байгаадаа итгэхгүй нь." Инү нүдээ нухалсаар уртаар амьсгаа авав.
'Хар өрөө'-ний алтаар угалз гарган чимэглэсэн том хар хаалга хоёр тийш онгойж улаан торгон хослол өмсөж, бор хүрэн үсээ лакдсан цус сорогч баруун гараа халаасандаа хийн алхахад нь гутлынх нь чимээ өрөөгөөр цуурайтана.
Энэ гүрний цор эзэн Жон Жэхён.
Тэр буйдан дээр нэг хөлөө ачиж, хоёр гараа салаавчлан буйдангийн хоёр түшлэг дээр тохойлдож суугаад хананд өлгөөтэй байх газрын зураг луу харангаа "Яагаад бид тийш хэн нэгнийг явуулж болохгүй гэж?" хэмээн чимээгүйг эвдэн асуулаа.
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasy"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?