Юм бүхэн нүдэнд харагдаж байгаа шиг ээ байдаггүй юм. Харсан зүйлийнхээ цаана юу болж байгааг чи бүгдийг нь мэдэхгүй.
'Чихээр сонссон бүхэн худал
Нүдээр үзсэн бүхэн үнэн'
гэдэг үг байдаг ч заримдаа нүдээр харсан зүйл чинь ч худал байж болдог юм шүү!"ААААААААААААА"
Женн шөнө дунд хар дарж зүүдлэн сэрсэн нь энэ байлаа. Тэрнийг орилоход Клой маш түргэн орноосоо босж ирээд "Женн, Женн зүгээр ээ, зүгээр. Зүгээр л зүүд болохоор битгий ай" хэмээн түүнийг тэврэн нурууг нь аажуухнаар илж өглөө. Женн хүндээр амьсгаадсаар найзынхаа тэврэлтэнд арай тайвширсан хэдий ч нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байв.
"Уг нь ойрд хар дарахгүй байсан. Яагаад ахиад ингээд эхлэв ээ? Өнөөдөр ямар нэгэн онцгүй зүйл болоо юу?" Клой түүнийг тэврэхээ болин, унжсан үсийг нь чихнийх араар хийж өгөхдөө ийн асуулаа.
"Өнөөдөр юу ч болоогүй ээ. Энэ зүүднүүд яг давтамжтай зүүдлэгддэг байх аа. Шөнө ч унтуулахгүй сэрээчихлээ. Уучлаарай Клой."
"Зүгээр дээ. Надаас битгий уучлалт гуйж бай. Би халуун цай хийгээд ирье. Уугаад бага зэрэг тайвшираад унтчих." гээд Клой өндийлөө. Тэр найзынхаа юу зүүдэлсэн тухай асууж тавгуйтуулахыг хүссэнгүй. Таагүй зүйлс тохиолдох бүрт ингэж хар дарах нь түүний зуршил шиг л болсон аж. 'Өнөөдөр ямар ч таагүй юм тохиолдоогүй юмсан.' гэж Женн бодохдоо амандаа "Таагүй" гэж шивнээд эхний лекц дээр түүнийг үнссэн залуугийн тухай бодлоо. Тэр үнсэлт Женнд мэдрэмж төрүүлсэн гэж тавгүйрхсэн бус харин ч өөрийгөө Рей гэж танилцуулсан тэр залууг үнсэх үед мэдрэмж битгий хэл зүгээр нэг амьгүй биет үнсэх мэт санагдсанд тавгүйрхсэн хэрэг. Гэвч царайлаг ази хөвгүүний гэнэтийн үнэсэлтэд тэр бага зэрэг цочирдсон билээ. Түүнд Клой цай авчирж өгөөд ууж дуустал нь харж байгаад аягыг нь хураан зэрэг хэвтэцгээлээ. Тэд аль аль нь ямар нэгэн зүйл ярихыг хүсээгүйдээ бас шөнө сэрсэн нойр нь хулжиж амжаагүй учраас шууд л унтацгаав.
Өглөөний сэрүүлэг дуугарч Клой заншил ёсоор гарахынхаа өмнө Женнийг сэрээгээд цагийн ажилдаа явлаа. Женн нойр нь бүтэн ханаагүй учир нүдээ анин босолгүй хэдэн минут хэвтлээ. Тэр өөрийнхөө амьдралын тухай бодох ч үнэндээ тэрэнд бодоод байх олигтой дурсамж гэх зүйл үгүй байх нь түүнийг бухимдахад хүргэнэ. Бас тэр бага зэрэг өлсөж байгаагаа ч мэдэрч эхлээд бүр л дордов. Яах гэж коллежд явж байгаа гэдгээ санаж л бага зэрэг тайвширч байв. Өөр толгой гашилгах зүйл бодохыг хүссэнгүй тэр шууд л орноосоо босон сургууль руугаа явахаар бэлдэж эхэллээ.
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasi"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?