Итгэж явдаг хүн чинь чамд худлаа хэлсэнийг мэдэх мөч үнэхээр аймшигтай ч итгэдэг хүн чинь юм хойно уурлаж, бухимдахынхаа өмнө хэлэх үгийг нь гүйцэт сонсоод дахиж итгэх эсэхээ тунгаан бодоход буруудахгүй шүү! Тэдний зарим нь ямар нэгэн шалтгаантай болоод л худал хэлдэг. Харин тэр шалтгааных нь нэг нь чи ч байж болох юм.
"Жэ...Жэхён? Чи яагаад энд?"
"Манай Югёмд хослолоос өөр хувцас ингэж сайхан зохидог гэж мэдсэнгүй." Жэхён бага зэрэг тоглоом хийсэн өнгө аястай ийн хэллээ. Харин саяхан хоосон зүйл гөлрөөд сууж байсан Жонни "Би гараад Инүг оруулаад ирье. Тэр өмнө ирж байсан ч төөрчихөж магад." гээд ихэд яарсаар гарлаа.
Югём хэсэг чимээгүй зогссоны эцэст "Инү хүртэл ирчихсэн юм уу?" хэмээн асуулаа."Тийм ээ. Бид хоёр цуг ирсэн. Чамайг орж ирэхийн өмнөхөн энд баймааргүй байна гээд гараад явчихлаа. Магадгүй түүнд хүний ертөнцөд удаан байх нь таалагддаггүй бололтой."
"Жэхён! Надад чамаас асуух олон зүйл байна. Чи надад-"
"Би чамд худлаа хэлсэн эсэхийг үү? Хмм...Тэгвэл тийм ээ. Би чамд худлаа хэлсэн. Тэр эмэгтэйн талаар зарим зүйлсийг. Дээрээс нь хэлээгүй орхисон ч зүйлс байна."
"Гэхдээ яагаад?"
"Тэгэхээр Югём эхлээд сууцгаая. Бидэнд ярих юм их байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд тэр эмэгтэй шулам болон хүний дундаас гарсан нэг төрлийн эрлийз амьтан. Хүн гэж хэлэхэд их хэцүү ч...Хүнтэй адил хооллож, унтаж, ядарч, мэдэрдэг нэгэн. Хамгийн гол нь чи шуламнуудыг юу иддэг вэ? гэдгийг мэднэ шүү дээ."
"Хүний мах? Гэхдээ чи шуламнууд байхгүй болсон гэж хэлсэн. Тийм биздээ?"
"Югём би хэдий та нарын хувьд төгс нэгэн ч надад алдаа гаргах тохиолдол ч байна шүү дээ. Үнэхээр хэдхэн жилийн өмнө би шуламнуудыг устсан гэдэгт итгэлтэй байсан. Гэвч миний буруу гэдгийг Вону надад хэлсэн. Тэр өмнөхийн л адил бидний хэрэгцээг цуглуулж явахдаа хүний махыг шуналтай нь аргагүй идэж байгаа эмэгтэйг олж харсан. Тэр Женнийг харсан. Хүмүүс эрт үеэс л шуламнуудыг ад зэтгэр гэж галд шатааж устгадаг байсан нь шуламнуудыг мөхөхөд хүргэсэн нь энэ. Гэхдээ тэр эмэгтэйд ямар нэгэн элдэв хүч байгаагүй. Тэр өөрийгөө юу гэдгийг огт мэдэхгүй байгаа. Тиймээс л амьд үлдчихсэн хэрэг."
"Тэгвэл тэр яаж хүний мах идээд байгаагаа зүгээр энгийн үзэгдэл болгож хараад байгаа юм? Бас тэр Хенк гэгч түүнд ингэж хоол олж өгөөд байгааг нь юу гэж ойлгох болж байна? Эсвэл энэ бүхэн хүмүүсийн дунд хэвийн үзэгдэл юм уу? ЖОН ЖЭХЁН ЧИ ЯАГААД НАДААР ТОГЛООД БАЙГАА ЮМ БЭ?"
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasy"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?