Kiss💋

138 17 2
                                    

Чи хэрвээ хэн нэгэнд итгэхийг хүсэж байгаа бол 100-гаас 99.9%-д нь итгээд үлдсэн 0.1%-д нь итгэлгүй орхих хэрэгтэй. Учир нь тэр хүн чинь чиний итгэлийг 99.9% дааж чадна гэж бодоод үлдсэн 0.1%-ийг нь хэзээ нэгэн цагт чамайг хуурна гэдгээ мэдээд нөөцөлчихдөг юм. Хэн нэгэн чиний итгэлийг хэр удаан даасан ч бай тэр чинь баг зүүсэн хуурамч нэгэн бол 1жил, 5жил, 10жил, 20жил, 100жилийн дараа ч хамаагүй жинхэнэ төрхөө ил гаргадаг юм.

Шуурхай мэдээ:
"Өчигдөр орой 10 цаг 30 минутын үеэр Виржиниа хотын БедФорд-д хүчтэй аянга цахилгаан цахин, хотын бүх эх үүсгэвэрүүд 30 минутын турш тасарсан ба үүний дараа эргэн хэвийн байдалдаа орсон байна. Аянга буусан газрын ойр хавьд байсан гэрчүүдийн ярьж буйгаар цэлмэг байсан тэнгэрт эргүүлэг хэлбэрийн үүл гэнэт гарч ирэн маш тод, хүчтэй аянга буусан байна. Харин аянга бууснаас хэдхэн хормын дараа тэнгэр буцаад цэлмэсэн юм. Энэ нь байгалийн ер бусын үзэгдлүүдийн нэг бөгөөд..."

Jenn шөнөжин асаалттай байсан зурагтаа унтраагаад, хэлхгэр бор цамцныхаа малгайг өмсөн, цүнхээ үүрэн дотуур байрнаасаа гарлаа. Өдөр бүр нь нэгэн хэвийн үргэлжилдэг коллежийн өсвөр насны энэ охин хүмүүсийн нүднээс нуугдан аль болох хурдан алхалсаар сургуулийнхаа үүдэнд ирлээ. Тэр хаана ч хэзээ ч бусдын нүдэнд өртөхийг хүсдэггүй нэгэн.
Учир нь Женн зүгээр л ичимхий бүр хэт ичимхий төрлийн хүн. Дотуур байрных нь өрөөний хамтрагч болох Клой-оос өөр найз нөхөдгүй, гэр бүлгүй, орой 6 цагаас хойш байрнаасаа гардаггүй, хичээлдээ ч тийм сайн биш, задгай талбайн шоу, үдэшлэг мэтээс хол. Яахав түүнийг сайн охин гэж хэлж болох ч энэ арай өөр тодотголтой.

Женн эхний лекц орох танхимдаа орон хамгийн арын суудал руу явж байтал хэн нэгний хөлд тээглээд уначихав. Тэр зүгээр л "Үнэхээр уучлаарай" гэж хэлээд дэгээдсэн хүний царай луу ч харсангүй. Харин үүнийг харсан бусад хүүхдүүд тэрнийг шоолон ам амандаа хөхрөлдөнө. Бушуухан суудалдаа сууж хичээлийнхээ номоо дэлгэн ширээ лүүгээ аль болох шигдэн сууна.

1 цагийн өмнө:

"Жонни би үнэхээр явахыг хүсэхгүй байна! Бас энэ хувцас надад үнэхээр таалагдахгүй байна. Би зүгээр хослол өмсчихвөл илүү догь харагдах байх."
Югём яг одоо Жонни гэх цус сорогчийн гэрт байх бөгөөд Hampden коллежруу явахаар бэлдэж байлаа. Гэвч тэр хүмүүсийн өмсдөг чөлөөт загварын хувцаснууд буюу женс, сул цамц, пүүз зэргийг огт таашаасангүй. Жонни хөмсөг зангидсаар "Ким Югём наад хувцас чинь чамд зохиж байна гэж би хэдэн удаа хэлвэл чи итгэх юм бэ? Намайг зовоохоо болиод тэр хараал идсэн коллежруу хамт явцгаая. Би хичээлээсээ хоцормооргүй байна! Чи хүний ертөнцөд байгаа болохоор тэдний дүрмээр байх хэрэгтэй. Гуйя! Чи яг одоо хослол өмсөөд тэр газарт очвол хүмүүс чамайг галзуу амьтан гэж бодно. Тэгээд чи даалгавраа эхлүүлж ч чадалгүй галзуугийн эмнэлэг рүү явна. Бас чи Жэхёнд алуулах болно. Галд шатаж үхэхийг тэгэж их хүсээгүй л бол жаахан охид шиг гоншигонохоо боль!"

(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|Where stories live. Discover now