"Мэй эгч ээ, надад хэлэх зүйл байна!"
Сандал дээр ном уншин суух Мэйд хандан залуу зоримог, чанга дуугаар ийн хэллээ. Мэй номноосоо харцаа салган, түүн рүү харж инээмсэглээд "За, Жэхён? Эгч нь сонсож байна." хэмээн эелдэгээр хариулав.
"Би танд хайртай! Би тантай гэрлэмээр байна! Биш ээ, би тантай гэрлэнэ!"
"Ж-жэхён юу-"
"Гэхдээ эсвэл үгүй гэсэн хариулт авахгүй! Би хэдийн насанд хүрчихсэн. Бас удахгүй цус сорогчдын эзэн болоод, таныг хатнаа болгох болно. Миний эхнэр болно биздээ?"
Мэй өөдөөс нь итгэлтэйгээр хариулт хүлээн зогсох залууг хараад таг гацаж орхив. Саяхан л хөлнөөс нь зүүгдээд хаашаа ч явсан дагаж явна гээд гонгинодог байсан, хайртай дүү нарынх нь нэг түүнд гэрлэх санал тавиад зогсож байна. Хэзээ ийм том эр болчихсон юм бол доо?
"Хөөе! Жон Жэхён муу урвагч! Яаж эгчийг минь-"
Өрөөний хаалгыг эвдлэх шахам ууртайгаар саван орж ирсэн Жонгүг эрчээрээ явсаар хивсэнд тээглэн Жэхёний урд тэрийгээд унаж орхив. Мэй дүүгийнхээ унахыг хараад чанга инээхгүйг хичээн "Яасан ууртай хүүхэд вэ?" гэсээр түүнийг дооглолоо. Жонгүг дээш босоод, хувцсаа гөвөн "Б-битгий хүүхэд гээд бай!" хэмээн хамраа үрчийлгэв. Тэгээд гэнэт л яах гэж байснаа санан, чангаар "Миний эгч яасан гэж чиний эхнэр болдог юм?! Муу...муу...-"
"Яасан? Муу юу гэж? Хар л даа эгчээ, надад өөлөөд байх зүйл байхгүй болохоор энэ туулайн шүдэт хүртэл юм хэлж чадахгүй байна. Надтай гэрлэ."
"Туулайн шүдтэй байгаа л биз! Би чамд эгчийгээ өгч чадахгүй! Мэдэв үү!"
"ЯАГААД?!"
"Миний эгч чамд хэтэрхий гоёдоно. Чи эгчтэй минь гэрлээд юу амлаж чадах юм? Айн?"
"Амлаж чадах бүхнээ!"
Жэхён, Мэй-ийн урд нэг өвдөг дээрээ өвдөглөн суугаад, халааснаасаа хар хайрцагтай зүйл гаргаж ирэн "Би танд бүхнийг өгөх болно. Та л минийх болно гэвэл там, диваажин, гараг эрхэс гээд бүгдийг өгч чадна! Өгч байгаагийнхаа хэрээр танд ямар их хайртайгаа харуулж, жаргалтай амьдруулна. Хүний ертөнцөд зүрхээрээ хайрын тангараг өргөдөг гэсэн. Надад зүрх байгаа ч тэднийх шиг нэгэн хэмнэлээр цохилдоггүй, бүлээн цус урсдаггүй болохоор хов хоосон хөндий, цагаан зүрхээр амлалт өгөхгүй ээ~ Харин түүний оронд... Хүний ертөнц! Би хүний ертөнцийг танд атгуулъя! Тэр нь миний хайрын баталгаа болог!"
![](https://img.wattpad.com/cover/220251137-288-k561984.jpg)
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasía"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?