Хугацаа дууслаа

30 7 1
                                    

"Би мэднэ, чиний нууцыг
Хэнд ч мэдэгдээгүй тэр нууцыг чинь
Би мэднэ, чиний айдсыг
Хэлэхээс ч жихүүцэм тэр айдсыг чинь
Би мэднэ, чиний шуналыг
Бурханаас гуйсан нууцхан шуналыг чинь
Би мэднэ, чиний худлыг
Үхлийг ч хуурсан тэр худлыг~"

Эмэгтэй хүний дуулах хоолой, эрэгтэй хүний шүгэлдэх чимээ уртаас урт харанхуй хонгилын үзүүрээс Женнийг чиглэсээр, улам л ойртоно. Бага, багаар ойртсоор яг урдхан талд нь ирлээ.

"Би мэднэ Женн! Чамайг юу нууж байгааг~"

"М-мэй?"

Эмэгтэйн инээд харанхуйд цуурайтна.

"Чи-хэтэрхий-удаан-хэрэгцээгүй-амьдарчихлаа!"

"Гуйя, битгий~"

"Зүүдэнд чинь шөнө бүр чамайг тасар татах сайхан байдаг. Айх хэрэггүй дээ, бага зэрэг л...аа! Үгүй юм байна. Нилээд их өвдөлт л мэдрэх байх."

Алтан сийлбэртэй, улаан бадмаарган чимэглэлтэй, хар чинжаал хутга барьсан эмэгтэй Женнийг тойрон бүжиглэнэ. Эргэлдсээр, эргэлдсээр л...

"Нэг"

Гарыг нь зүслээ.

"Хоёр"

Хөлийг нь зүслээ.

"Гурав"

Нурууг нь зүслээ.

"Дөрөв"

Цээжийг нь зүслээ.

"Т А В"

Нүүрийг нь зүслээ.

"Ааааааа~"

'Ахиад, ахиад тэр хар дарсан зүүд. Мэй намайг алах болно. Тэр бүгдийг мэдэж байгаа. Тэр бол там, там, там, там...'

"Женн~бүх зүйл зүгээр үү?"

Өрөөний хаалга онгойх үед Женн орныхоо дээд хэсэгт наалдан, биеэ хураан суув.

"Х-хэн бэ?"

"Би байна аа, Жэхён"

"Жэхён, надад туслаач~"

Тэр өрөөнд орж ирэн орон дээр нь суухад Женн түүнийг шууд л тэврээд авав.

"Тэр эмэгтэй намайг алах болно. Түүнийг эндээс явуулаад өгөөч~ Жэхён, чи тэгэж чадна биздээ? Миний төлөө~"

"Юу гээч хонгор минь~Надад илүү сайхан санаа байна. Чи зөвшөөрнө гэвэл?"

"Би юу ч байсан хийнэ. Зүгээр л хэлчих."

(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|Where stories live. Discover now