"Энэ ч их хөгжилтэй яриа болох нь дээ..."
"Гуйя...Би үнэхээр таний юу яриад байгааг мэдэхгүй ээ."
"Тийм гэж үү? Хамгийн сайн найзыгаа алаад идчихсэн гэдгээ ч бас уу? Хмм...Түүний нэр нь...Хэн билээ дээ? Аа тийм, Клой! Мөн байх аа?"
Жэхёны энэ үг бусад цус сорогчдыг хангалттай гайхахад хүргэж байсан юм. Харин Женний хувьд тэрний уйлах чимээ ор мөргүй алга болсон байлаа.
"Сайн охин! Шууд л чимээгүй болж байх шив. Яасан? Намайг яаж мэдсэнийг гайхаж байна уу? Oww хонгорхон Женн...Чи үнэхээр аав шигээ болгоомжгүй нэгэн юм. Надад цусны үнэр хангалттай мэдээлэл болж чадна. Бас би чиний оронд байсан бол аавыгаа шоронд хатаж байхад үдэшлэгт ирж хөгжилдөхийг сонгохгүй байсан. Гэтэл намайг харчихаад гэнэт л буланд шигдэж жүжиглээд л...Чи хэнийг хуурч байгаагаа үнэхээр бодох хэрэгтэй шүү! Замын турш ухаангүй мэт дүр эсгэх их л хэцүү байсан байлгүй. Дээрээс нь чамайг бүтээсэн, эх шулмынхаа овгийг ч хэлэх хэрэггүй байсан юм!"
Жэнний тас, тас хөхрөх чимээ хонгилоор дүүрэн тархаж эхэллээ. Энэ үед Жэхён түүний үснээс зулгаан, хойш татаад "Одоо харин чиний ээлж! Бяцхан зальтай шулам минь! Яаж бүхнийг мэдсэн тухайгаа эхнээс нь ярь! Үгүй бол эргэлзэх зүйлгүүгээр тамын галд шатаачихна шүү!"
"Чи тэгэж чадахгүй! Намайг тийм амар тэр гал руу чинь үсрээд орчихно гэж бодоо юу? Яаж мэдсэн юм гэв үү? Тэгвэл хэлж болох л юм царайлаг залуу минь. Би анхнаасаа л дахин төрөхдөө өмнөх амьдралаа мартдаг байгаагүй. Та нарыг хаанаас худал юм сонсчихсон гэдгийг чинь мэдэхгүй л юм. Та нарын тухайд бол би Хенкийн байнга бүсэндээ зүүж явдаг халаасны цаганд чагнах төхөөрөмж суурьлуулчихсан. Тэгээд л та нарын яриаг бүгдийг сонсчихсон. Гэхдээ би өөрийнхөө тухай хангалттай ихийг мэднэ. Тийм ээ! Би тэр Клой гэгчийг идчихсэн. Хенкийг шоронд ороход баярлаж, өдий хүртэл гайхалтай жүжиг тавьж ирсэн."
Женнийг ярьж дуусахтай зэрэгцэн Жэхён түүний нүүрэн дундуур шууд л цохиод авав. Аймшигтай хүчтэй цохилтонд Женний ухаан балартан шууд л уналаа.
"Энэ удаад бол жинхнээсээ ухаан алдчих шиг боллоо."
Инүгийн хэлсэн үгтэй санал нийлж буй мэт Жэхён толгой дохилоо.
"Хөөх! Тэгэхээр энэ шулам бүр ийм санаа муутай амьтан байсан байх нь ээ? Царай муутай, санаа муутай...Өөр юу бас муутай юм бол доо?!"
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasia"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?