Халтар найзууд

900 83 17
                                    

Хүн болгон л ихэр хүүхдүүд дуртай байдаг. Хамаатнуудынхаа хамгийн дуртай хүүхдүүд байсан гэж ээж биднийг жаахан байхад хэлдэг байсан. Тийм ээ,Бид өөрсддөө ч дуртай. Гэхдээ ахлах сургуульд ордог жил хүртлээ л. Эцэг эх минь бизнесмэн хүмүүс болохоор биднийг дунд сургуулийн хоёрдугаар ангид байхад Ханнам Дун луу нүүж үүнийгээ дагаад бүх зүйлс орвонгоороо эргэсэн юм даа. Арван дөрвөн жил найзалсан найзуудаасаа хагацах, таниж мэдэхгүй орчинд очино гэдэг бидэнд муухай санагдсан. Ихэр дүү минь өөр эсийнх ч бид хоёр секундын зайтай төрсөн эрэгтэй эмэгтэй ихэрүүд. Бид хүмүүсээр тоглох дуртай болохоор нэг тоглоом эхлүүлсэн юм.
"Энд биднийг ихэр гэдгийг мэдэх хүүхдүүд байхгүй болохоор хөгжилдөцгөөё . Хэн нэгэн "Хөөх та хоёр ихэрүүд хэрэг үү?"гэж асуутал нь нууцлана шүү" гэж тэр анх энэ тоглоомны санааг гаргаж байсан юм. Надад ч хөгжилтэй санагдсан болохоор зөвшөөрсөн. Харин энэ тоглоом ахлах сургуульд бүрэн утгаараа новш болсон. Ахлах сургуульд орох хүртэл хэн ч биднийг ихэр гэж гадарлаа ч үгүй шүү. Ахлах сургуульд тэнэг ихэр минь галзуу өлөгчинд ухаанаа алдаж, өнөөх галзуу хүүхэн нь намайг халуухан найз залуутай нь ойр байхыг харсаар арай гэж өөртөө татсан баян халуухан залуу нь өөрөөс нь хэд дахин хөөрхөн охинтой явахыг хараад тэвчээргүйтэж ихэрт минь худал үгс эвлүүлэн намайг матчихсан. Харин усан толгойт дүү минь тэр үгэнд нь итгэж намайг сургууль даяар шившиглэсэн юм даа. Би түргэн ууртай болохоор өнөөх өлөгчин дээр нь очоод ихэр гэдгээ хэлэхэд өнөөх нь гайхаж байсан гээч. Тэнэг амьтан найз залуугийнхаа ар гэрийг ч мэдэхгүй. Энэ явдлаас хойш сургууль тэр чигтээ биднийг ихэр гэдгийг мэдсэн бөгөөд би "хатуу самар" гэдэг хочтой болсон юм даа. Мөн бидний өсвөр насны тоглоом өндөрлөж, ихэр минь надаас уучлалт гуйсан ч надад намайг " чи бол хөгийн бяцхан янхан" гэж хэлсэн хүнийг уучилах сонирхол байхгүй.

" Сайн сонс ,усан толгойт минь. Өчигдөр чирч ирсэн хүүхэн чинь явж ч амжаагүй байхад чи яаж халтар найзуудаа гэрт авчрахыг бодож байна аа. Би чиний охидыг үсдэж чадах ч хөвгүүдийн зодоон мэдэхгүй тэнэг минь. Би чамд болон өнөөх халтруудад чинь хоол өгөхгүй бас ирж байгаа бол наад өгзгөө чирээд өөр нэг найзынхаа гэр лүү ЗАЙЛ."

Хоёр секундын зайтай төрсөн ихэр эгч минь утсыг спикер дээр тавьсаныг ч мэдэлгүй хөөрхийлөлтэй найзуудыг минь орилон харааж байхад би найзуудаа шоолсоор гэрийнхээ грашиндаа машинаа тавьж байлаа. Ууг нь манай залуус гэрт анх удаа зочилж Сэилтэй танилцах гэсэн ч тэр тэднийг хараа ч үгүй байж маш ихээр хараачихлаа. Би тэднийг шоконд орсон байдлаас нь гаргахын тулд түрүүлж ам нээн " За ах дүү нар минь тэр ааш муутай ч сайн хүн. Яг одоо бидэнд зориулж хоол нэмж хийж байгаад мөрийцсөн ч бэлэн шүү. Тэгээд орцгоох уу? " Гэсээр инээхэд тэд толгой дохин урд хаалгаар орлоо. Яг бодсончлон Сэил хоол нэмэхээр хөргөгч ухаж байв.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now