Хөгийн урам хугаралт

346 57 7
                                    

Сэилын талаас.

Онгоцондоо суун өглөө эрт боссон болохоор нойроо авах гэсэн дээ нүдний халхавчаа зүүн чихэвчээ ч мөн зүүлээ.

Бичээчийн талаас.

Яг энэ үеэр саяхан ниссэн онгоцыг удтал ширтсэн залуус санаа алдах нь тэр хавиар нэг цуурайтаж хүмүүсийн анхаарлыг татсан ч нэг хүн л өөрийн ертөнцөд харж явдаг хүнтэйгээ гэрэлчихсэн зогсож байв.


Тэр хүн бол Мин Юнги. Сэилын үнссэн газарт хүрж үзэн инээд алдан цаг хугацааг ч анзаарах сөхөөгүй зогссоор л байсан юм.

Онгоцны буудлаар нэг хаах цаг болсныг зарлан дуугарахад Юнги одоо л нэг үүлэн дээрээс бууж бодит ертөнцөд газардлаа. Тэр ойр хавиар харан найзуудаа хайсан ч орь ганцаар зогсож байв. Юнги итгэж ядан тэднийг дуудсан ч хэн нэгэн гарч ирэх нь байтугай өөрөөс нь өөр хүний амьсгалах дуу ч сонсогдсонгүй. Өө,Юнги найзууддаа хотын төвөөс маш бүр маш хол онгоцны буудалд хаягдчихлаа. Тэр ч ойлгон сэтгэл нь гонсойсон хүн хөлөө чирсээр онгоцны буудлаас гаран хамгийн сүүлийн такси руу гар сарвайн, яаравчлан алхаж байсан ч нэгэн бүсгүй түүнээс өрсөн таксиг аваад явчихав.

Юнгигийн талаас.

    Өө, бурхан минь. Өнөөдрийг яг ямар өдөр гэдгийг тодорхойлж болохгүй мэдэхгүй нь. Сэил намайг үнссэн гэхдээ яг ч уруул дээр биш ч би түүний уруулийг өөр дээрээ мэдэрсэн.  Энэ үнэхээр гэнэтийн бас гайхалтай сайхан хэрэг. Гэтэл би одоо хүйтэн гудамжинд алхан хотын төв орохоор явж байна энэ бол хөгийн зүйл. Одоогийн байдал азгүй байгаа ч өглөөний Сэилын үйлдэл одоо ч намайг догдлуулж, сандаргаж байсан юм. Би ахиад л чамд дурлаад байна, Жон Сэил.

Би алхалсаар үүрийн таван цагт Хусогынд ирэхэд өнөө намайг хэдэн миллийн цаана хаяж явсан нөхөд зочны өрөөнд тэврэлдээд унтаж байдаг байгаа. Уур хүрмээр юм. Тэднээс хариугаа авахыг хүсэж байсан нойр намайг дийлэн нэг өрөөнд орон шууд л ор луу үсрэн хэвтэхэд бие минь үнэхээр их ядарсныг ойлголоо. Хөвсгөр дэрэн дээр толгойгоо тавимагц нүд анилдан зүүд нойрний ертөнцөд саатсан бололтой. 

Гэнэт л уянгалаг эгшигт хайрцагны мэт зөөлөн ая явж эхлэхэд нойрноосоо сэрэн хэсэг нүдээ аниж хэвтэн хамраа доор минь байх зөөлөн хөвсгөр дэрэнд наан уртаар амьсгаа автал үнэхээр гайхалтай үнэр дотрыг минь гижигдэж эхэллээ.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now