Би ирлээ! Тэккила? Цуу?

300 49 12
                                    

/ташуу фонтод оруулж бичсэн нь англиар ярьж байгаа гэсэн үг шүү/

Сэилын талаас.

     Онгоц газардах болсоныг чанга яригчаар зарлахад үзэж байсан зарим нэг тэмцээнүүдийн бичлэгээ зогсоон буухдаа бэлдлээ. Шалгангаар орон тосож авах дасгалжуулагчаа хүлээнгээ бас л өнөөх хэдэн бичлэгээ үзсээр явтал урдаа явах хүнийг ч анхаарах сөхөөгүй мөргөж орхив.

"Уучлаарай, хүн явж байгааг мэдсэнгүй."

Тэр хүн" Зүгээр дээ, би ч бас анхааралгүй байсан шүү дээ."

"За тэгвэл би ингээд явъя даа."

Удсанчгүй дасгалжуулагч маань ирж бид маргааш болох тэмцээнийхээ талбарыг нэг харчихаад бэлтгэлийнхээ заал руу явлаа. Энэ тэмцээнд тийм ч их найдлага тавихгүй байгаа ч бас л...

Нилээн хэдэн цагийн бэлтгэлийн дараа хэсэг хугацаанд амарч байтал дасгалжуулагч хэдэн мэдээлэл танилцуулна гээд амралтыг маань сунгалаа.

Дасгалжуулагч" За хүүхдүүдээ , манай багт багахан өөрчлөлт орсон байгаа. Сиэтл хотын багаас нэг хүн хосгүй болсон болохоор угаасаа манайх нэг л хүн ганцаарчилсан хүний үзүүлбэр байсныг болиулсан. Ойлгоно гэж найдъя."

Ямар новш нь вэ? Би л ганцаарчилсан үзүүлбэртэй!!

" Юу вэ? Энэ минийх байсан та яаж надтай ч ярилцаагүй байж шууд ингэж чадаж байна аа! " заалны гадна дасгалжуулагчид бухимдсандаа багахан чанга ярихад хонгилоор явж байсан хүмүүсийг цочиочихов.

Дасгалжуулагч" Би мэднэ ээ, гэхдээ өчигдөр гэнэт л тэмцээний журам өөрчлөгдөөд хосоороо байх хэрэг гарсан." мөрөө хавчин хэнэггүй гэгч нь хэлэхэд нь надад зөвхөн сарын турш ганцаараа бэлдсэн бүжгээ яаж хэдхэн цагийн дотор өөр хүнтэй хамт бүжиглэх вэ? гэсэн асуулт л үлдэх нь тэр.

Буудалдаа очин хоёр цаг унтасны дараа зааланд очин хамт бүжиглэх партнераа иртэл нь хүлээлээ. Хүлээх зуураа биеэ халаан зогстол хэн нэгэн алга таших шиг болж эргэн харвал нэг танил царай үзэгдлээ. Хаана харсан билээ?

Тэр хүн" Хөөх, чамтай энд таарна гэж бодсонгүй шүү." Мм, магадгүй би бичлэг дээрээс түүнийг харсан байх! Намайг мэдэн будлин суухад тэр миний хажууханд ирээд мөрөн дээрээ тохсон цүнхээ доош хаяв. Тэгээд гадуурх хувцсаа тайлбал балетийн хувцастай зогсож байх нь тэр. Надтай хамтрах хүн энэ юм биз дээ!

"Тэгээд бэлтгэлдээ орох уу? Би чиний бүжиглэж байхыг бас дэглэлтийг чинь ч бас харсан." хэмээн нүдээрээ инээлээ.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now