" Ядаж энэ хүүхэд чинь жинхэнэ юм байгаа биздээ?"

230 34 15
                                    

Сэил ухаан алдаж унах мөчид Ханна сандрангуй түргэн дуудах гэхэд Хусог түүнийг болиулав. Тэгээд өрөөнд нь оруулж орхиод гарч ирэхэд Ханна яагаад түргэн дуудуулаагүйг нь асуулаа.

Хусог" Ээж амьд аа! Ойрд Сэил бид хэдээр их тоглоод бүр аавийн дансны хамаг мөнгийг үрчихсэн болохоор бид хэд нилээд чадах гэж байгаад ийм юм бодож олсон юм. Чи айсан уу?" гээд дагзаа маажих найз залуугаа Ханна нэг сайн цохиж авав.

Ханна" Миний айх ч яахав! Сэил хэр их цочирдсон болоод ухаан алддаг юм! Арай дэндүү юм аа. Танай аав ээж хүртэл ямар жаахан хүүхдүүд биш ийм юм сэдэж л байдаг!" гэхэд нь Хусог түүнийг тэврэн өрөөндөө орлоо. Гэрийн гадаа хоёр машин зогсож түүнээс баахан залуус гүйлдэж бууж ирээд тэдний гэр рүү яаравчлан оржээ. Хэн бэ гэж үү? Мэдээж энэ байшингаас салдаггүй өнөө халтар нөхдүүд. Тэд Сэилыг ухаан алдсан гэдгийг Хусогаас хальт сонссон болчихоод шууд давхилдан ирсэн нь энэ билээ. Эдэн дунд нэг л хүн хамаг сүнс нь зайлчихав уу? гэмээр цааснаас цагаан царайтай залуу явж байлаа. Мэдээж Юнги ч цагаан л даа?

Тэд гэрт орох гэж хонх дарж байхад ахин нэг машин зогсоолд зогсов. Машинаас Хусогтай их адилхан эмэгтэй, эрэгтэй өлгийтэй нялх хүүхэд тэврэн бууж ирлээ. Залуус одоо л тэднийг Хусог болон Сэилын эцэг эх болон бяцхан дүү Жон овогт болохыг танив. Тэд ой санамжаа хаана гээгээвээ?

Тэд инээд алдан гэрээ түлхүүрдэж залуусыг орохыг дохив. Залуус ч араас нь ороход гэр анир чимээгүй байх аж. Жон эцэг эх чимээгүй байхыг сануулан өөрсдийнхөө өрөөнд хүүгээ оруулж тавиад Хусогын өрөө рүү орлоо. Залуус одоо ч гайхширна. Охин нь ухаан алдаж унахад бүх эцэг эхчүүд ингэж баярладаг билэв үү? Тэд ч мөн даган оров.

Жин" Хусог юу болоод байна аа?" гэхэд Хусог инээд алдаж " Наргиа" хэмээн шивнэв.

Юнги" Айн? Сэил ухаан алдсан нь бас наргиа юм уу? Арай бичлэг хийгээд хувцасны шүүгээнд чинь зогсож байгаа юм биш биз? Би хичнээн их цочирдсон гэж санана!" хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулж орхиход Хусогын аав хоолой заслаа.

Ханна инээд алдаж" Сэил сэрэх болж байгаа байх даа?" гэхэд тэд ч хөдөлгөөнд орж эхлэв. Хусогын ээж өрөөндөө орж хүүгээ нэг шалгах гэж явсан бол Хусог аав хоёр нь гэртээ байх ээжийнх нь авахуулсан зураг бүрийг зочны ширээн дээрээ цуглуулав. Харин Ханна залууст бүх зүйлсийг, яаж жүжиглэх тухай тайлбарлаж байх мөчид гэнэт л Сэил өрөөндөө орилж эхлэв. Ааваас нь бусад нь яаран очвол тэр хар дарсан бололтой хамаг хүйтэн хөлс нь цуван шанааг нь норгож, үс нь ч мөн норжээ. Тэр шууд л Хусогт наалдан уйлж эхлэв.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now