"-Ээж нас барчихсан гэнэ ээ!!"

223 31 8
                                    


"За, Хусог-а тэр чинь наргиан! Чи яагаад уурлаад байгаа юм?"

Бяцхан наргианы минь хариуд тэр бүхэл оройжин уурлаж над руу байж болох муухайгаараа харсаар байсанд нь би тэсэлгүй ийн хэллээ. Гэхдээ ер нь би яасан гэж? Зүгээр л тоглоом! Тоглоом наргиангүй  бол энэ амьдрал чинь уйтгартай, харин Жон Сэил хэзээд л уйтгар гунигийг үргээдэг хүн байхдаа дуртай байх болно. Даанч Хусог! Надад оройн хоол ч хийж өгөхгүй юм!

Хоол хийж сураагүй нь миний буруу хэрэг үү? Би өглөөний цайгаа хийдэг ч оройн хоол.. яавч миний хэв маяг биш шүү хонгор минь! Хусогт дургүй хүрээд нэг хүний Итали хоол захиалчихаад сууж байтал манай ангийн охин зуны амралт эхэлснээс хойш нэг ч холбоо бариагүй байж залгах нь намайг гайхшруулж орхив. Юу хэрэг болоов? Бид хоёрын ачаар овоо нэр хүндтэй болчихсон баймаар!

"Байна! Ярих зүйлээ хурдан яриарай? Би завгүй байна!" гээд их л ширүүхэн дуугарвал тэр худлаа инээд алдсаар

-"Сэил, чи яасан ууртай байх юм бэ? Би зүгээр л хичээлийн шинэ жил эхлэхын өмнө хөгжилдөх үү л гэх гэсэн юм?"

"За больж үз! Чи бид хоёр хэзээ дээ хамт үдэшлэгт явах хэмжээний дотно болсон билээ?"

Тэр бол хараал идсэн хоёр нүүрт! Манай сургуульд бүр манай ангид шилжиж ирэхэд нь би түүнд сайн хандаж туслах гэж хичээж байхад тэр намайг болон дүүгийн минь нэрийг ашиглаж өөртөө нилээн нэр хүнд хуримтлуулж чадсан. Тэгээд яасан гээч? Тийм ээ! Хөгийн өлөгчин зан гаргаж бидний өөдөөс бүр миний өөдөөс тэрсэлдэж, дүүгийн минь толгойг эргүүлэх гэж оролдсон! Жон Сэил хэзээ ч өөрийн гэрт хоёр болон түүнээс дээш нүүртэй хүмүүс нэвтрэхийг хүсэхгүй! Дүүд минь бүр Ханна байгаа цагт шүү!

Мижон юм дуугарахгүй удсанд утсаа таслах гэтэл ахин хөгийн инээдээ чихэнд минь наан " Зүгээр л миний үдэшлэгт ирээсэй гэсэн юм. Чи байвал энд илүү хөгжилтэй байна байх?" Өө тэгэхээр би түүний үдэшлэгийн алиа салбадай болох гэж түүний гэрт очих гэж үү! Амаа татаад тамын тогоо руугаа зайл чөтгөрийн өлөгчин минь! гээд хэлчихмээр байвч.... Би боловсон байх хэрэгтэй! Хах?

"Юу гээч? Нээрэн л бид удаан хөгжилдөөгүй юм байна! Бид очно оо. Дүүгийн найзууд ч очих болно." гэхэд тэр -"За! Би та нарыг ирнэ гэдгийг бүгдэд нь дуулгах болно оо! Хаягаа зурвасаар явуулъя." гээд утсаа тасаллаа. Үнэхээр итгэв үү? Тэнэг амьтан ч бол доо. Магадгүй түүний үдэшлэг биднийг байхгүй болохоор сүйрэх дөхсөн байх? Тэгээд л бид хэрэг болсон биз..

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now