Бүтэлгүй үдэлтийн оройн хоол ба онгоцны буудлын романтиклал

361 62 14
                                    

         Хусог сандарсандаа аяга шаазан түжигнүүлж өнөө хэддээ дохио өгөв. Найзууд нь ч ойлгон бидэн дээр ирж мэдэгдчихээгүй байгаа даа гэх мэтээр харц солилцоод амжлаа.

"Та хэд манайд юу хийж байгаа юм бэ?"

    Би тэднийг хараад зарим нэг зүйлсийг хэлэх тухай түр хойшлуулсан нь дээр гэж бодон худлаа гайхсан дүр эсгэсэн нь юм.

Жин"Бид чамайг явах гэж байгаа болохоор салах ёс хийх гээд жаахан юм бэлдсэн юмсан."

Жимин" Уг нь гэнэтийн бэлэг байсан юм."гээд шилэн хүзүүгээ маажив.

Хусог" Чи чинь хэзээдээ арын хаалгаар ороод ирчихсэн юм бэ?"

"Би чиний өмнөхөн л орж ирсэн юм аа. Тэгээд ч юундаа сандаралдаад байгаа юм." гээд мөрөө хавчин хөмсгөө өргөхөд Намжүүн" За за, зочны өрөөнд орцгооё оо" гэж орилсоор бидний араас түлхлээ.

Би уг нь тэднийг намайг явах гэж байгаа болохоор салах ёс хийх гэж юм бэлдсэн гэж бодсон ч манай гэр гоё гэхээсээ илүү аймшигтай харагдаж байна. Цаасаар чимэглэл хийсэн бололтой даанч тэр нь урагдаад зурагтын урд унжчихасан, ширээ зассан юм шиг хэрнээ бүх зүйл нь задраад бараг дуусчихсан, буйдан дээр тэдний хувцас мөн дууссан чипснынх нь уут үлдэгдэлтэйгээ хөглөрчихсөн байв. Харин би гал тогоог анзаараагүй байж, гал тогоонд хоол хийх гэж байсан бололтой тэгсэн өнөөх нь хоол нь ширгээд шатчихсан, хайруулийн тавган дээр давсаар булхчихсан түлэгдсэн өндөгнүүд. Ээ, бурхан минь. Алнадаа муу золигнуудийг!!

Хажууд байсан Жиминыг чихдэж аваад " Юу юу гээд байсан билээ. Гэнэтийн бэлэг гэсэн чинь энэ юу юм бэ? Өглөө гэрээ цэвэрлээд явсан байхад та нар бүр бөмбөг тавиад дэлбэлчихээ юу? Аэшш ЯГ ОДОО ЦЭВЭРЛЭ!. " гэж хамаг чангаараа хашхирчихаад өрөөндөө орлоо.

Бичээчийн талаас.

~Зочны өрөөнд.~

Жимин" Яаая , чи наад мөсөө аятайхан бариач дээ."

Тэхён" Би барьж өгч байгаа нь их юм шүү. Чи ер нь өөрөө барь би ах нарт тусаллаа." гээд Жимины хавдсан чихэн дээр барьж байсан мөсөө Жиминд атгуулчихаад унжуулсан цаасаа авах гэж байгаад зурагт унагаах шахсан Намжүүн дээр очин тусаллаа. Харин гал тогоонд Жин Юнги хоёр шатсан тогоо, түлэгдсэн хайруулийн тавагныхаа учирыг олох гэж бөөн юм болж байв. Энэ үед Хусог Жонгүг хоёр хүнсний дэлгүүрт хоосорсон хөрөгчөө дүүргэхийн тулд бүх л зүйлсээс тэргэндээ чихэж явсан юм.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now