-Найз чинь надад дуралчихсан байна.

405 69 21
                                    

Өчигдөр тэнэг дүүгээ live- аар чадсандаа баярлан бөх гэгч нь амраад өглөөг цоглог угтан явахаасаа өмнө гэрийнхэндээ сүүлийнх ч байж магадгүй өглөөний цайг бэлдлээ. Ер нь бол Хусогт.

Би балет гэдэг урлагт гүн гүнзгий орчихсон болохоор удахгүй амьдралыг минь өөрчлөх том тэмцээнд орох гэж байгаа юм. Мэдээж миний энэ зүйл сурлагад минь нөлөөлөхгүй, би зүгээр л сонирхлоороо сүүлийн жил хүрэхгүй хугацаанд хичээллэж эхэлсэн ч багш минь намайг Америкт болох үндэсний өсвөр насны шигшээ тэмцээнд оруулах тухай хэлсэн юм. Би сонирхлоороо тэмцээнд хүртэл орох нь байна шүү дээ. Сайхан хэрэг.

Тэмцээнийхээ тухай интернетээс зарим зүйлсийг хайж байтал гэрийн хонх дуугарлаа. Очиж тайлах гэтэл ихэр минь хар хурдаараа шатаар гүйж бууж байгаад углааш нь сугарч түүн дээрээ тээглээд шатнаас өнхөрсөөр гутлын тавиурны урд газардлаа. Тэгээд босох гээд ёолсоор тавиурны үзүүрээс таттал өнөөх нь манай аварга дүүгийн гарыг даалгүй унаад дээрээс нь баахан өсгийтэй гуталууд минь бороо шиг л асгарлаа гэж. Түүний өглөөний бүтэлгүйтлийг харан баясчихаад түрүүнээс хойш хонх эвдлэх шахам балбаж байгаа нөхдүүдэд хаалгаа тайлж өглөө. Хаалга тайлахад тэд надтай эелдэгээр мэндэлсэн ч миний цаахан талд өсгийтэй гутланд живсэн ихэр дүүг минь хараад элгээр явчихав уу? гэлтэй инээлдэж гарав.

"За, орол доо." гээд өөрөөсөө аварга зургаан залууд зам тавьж өглөө.

Бүгд ширээнд суухад Хусог саяжингаа хэвтсэн газраасаа өндийн улайсан нүүртэй амьтан найзууддаа зориулж зарим зүйлсийг хоолны ширээнд өрж байсан юм. Би текен дээр буцан сууж мэдээлэлдээ анхаарлаа төвлөрүүдлэхдээ Хусогт том зүйлээ санууллаа.

"Хусог,надад миний кумамонтой футболк хэрэгтэй байна. Чи авч өгөх ёстой, би Сарад хосолж өмсөнө гээд амалчихсан."

Хусог" Эгч минь би маргааш аваад өгч болно биз дээ, би сая төлөвлөгөөтэй болчихлоо." гээд шарсан өндөгөө сэрээдэнгээ хэлэв.

"Чи санаж байгаа бол би үүрээр явна." мартамхай дүүдээ сануулах үедээ би нүдээ эргэлдүүллээ.

Хусог" Ахх,би мартчихаж ээ. За за хоёулаа өдөр гарч авах уу? "

"Тэгье."

Бидний ярианд дүүгийн минь найз Мин Юнги оролцлоо.

Юнги" Эгч чинь хол явах гэж байгаа юм уу?" гэж доошоо харан хэллээ.

Энэ залуу ч эгдүүтэй шүү, авв!

Хусог "Америк явна, хоёр долоо хоногийн дараа л ирэх байх."

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now