Юүтүбэ пранк!

472 66 14
                                    

Бодол болон суутал ээж аав ирснийг мэдэгдэн хаалга дуу шуутайхан нээгдэх үед ээж Хусогын найзуудтай мэндчилэхэд би хурдан хувцсаа сольж тамирын өмд том хэмжээтэй футболк өмсөөд гал тогоо руу буулаа.

Ээж" Охин минь чи үүнийг хийгээд юу?" Хэмээн үйлчлэгч эгчийн аягалж байсан хоол руу толгой дохилоо.

" Тийм ээ, би их хичээж хийсэн юм" гээд найдлага тээсэн харцаар харахад ам нээх гэж байсан ээжийн яриаг таслан аав" Хайрт минь би эхлээд амссан нь дээр байх , өмнөх долоо хоногт Сэил хоол хийхэд Хубигийн гэдэс өвдсөнийг санаж байгаа биздээ" гэлээ.

"Хнн, тэр чинь зүгээр л пранк байсан юм. Тэрний хулганы хортой бичлэг хэдэн сая хандалтыг надад өгч байгаа шүү"
Ээж" Хайрт минь чи эхлээд амс амс"гээд аягатай шөлөө аав руу түлхэхэд Хусог найзуудтайгаа намайг шоолж байхыг би нүднийхээ булангаар харлаа.

Тэгээд сайн инээгээд л бай би та нарыг нэг сайн чадахдаа л чадна даа хэмээн тэдэн лүү муухай харан суутал ээжийн дуу алдах дуугаар өөдөөс нь харвал тэр гар луу минь дохилоо. Өө хөөрхий ууг нь хайртай савх минь юмсан. Тэдгээр халтрууд луу харж байгаад савхаа хугартал атгасанаа ч мэдсэнгүй.

"Би идэхгүй Ээ," гээд хүнд хүнд алхан өрөөндөө орж хоёр хоногийн дараа бичлэгээ бэлдлээ. Би youtube дээр бичлэг оруулдаг болоод удаагүй ч олон хүмүүсээс хандалт авч байгаа . Яаж вэ? гэж үү пранк болон дүүгийнхээ сайхан царайгаар. Царайлаг дүүгээ хэрхэн пранкдсан тухай бичлэгүүдийг хүмүүс үзэх их дуртай . Аа бас миний царайлаг найзууд. Тэд ч гэсэн надад байнга чадуулдаг юм.

Маргааш нь сэрүүлэгнээсээ ч эрт сэрэн гарч гүйлээ. Би хоолонд дуртай бас хичнээн их идсэн таргалалт явагддаггүй ч биеийнхээ галбирыг зөв болгохын тулд би долоо хоногт нэг гүйдэг юм.

---- Auntor P.O.V----

Сэилыг хотхоныхоо гүйлтийн зам дээр гүйж байх хугацаанд Хусог аль хэдийн сэрээд түүнийг гарахыг хүлээн ууж байсан кофегоо бичгийн ширээн дээрээ тавин эгчийгээ чадах ажилдаа шамдлаа. Сэил гэртээ байхгүй байх хугацаа тун бага бөгөөд гурван долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж хоёул төгсөх ангид элсэнэ. Хусог эхлээд эгчийнхээ усны саванд улаан перец их хэмжээгээр яг улаан лоолийн шүүс шиг харагдтал нь хийгээд түүний шүдний оог нь дуусгаад сахлын хөөс саванд нь шахаж хийлээ. Сэил улаан лоолийн шүүсэнд маш их дуртай мөн улаан перецнээс аймшигтай харшилдаг юм. Харин шүдний ооны хувьд тэр бүр америкаас хамгийн сайн шүдний оог захиалж ганцаархнаа хэрэглэдэг. Хусогт Сэилын машиныг сандаах зав байхгүй болохоор жаахан л сахилгагүйтлээ.

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now