Жирэмсэн?

283 41 6
                                    

   

     Дүүгээ чадаад гоё байсан ч миний ичмээр бичлэг түүнд байгаа болохоор санаа зовсондоо унтаж ч чадсангүй. Өглөө эрт босоод Хавайд байгаа эцэг эхтэйгээ ярьвал тэд ээж минь удахгүй төрөх гэж байгаа болохоор их л завгүй байгаа тухайгаа бас хүүхэд нь их сахилгагүй ойр ойрхон хөдөлж байгаа тухай олон ч зүйлийн талаар ярьцгаалаа. Ярианыхаа төгсгөлд ээж намайг хэдэн зүйл дэлгүүрээс цуглуулж өгөх тухай гуйн дуусгавар болгов. Санаа алдан хувцаслаад хэдэн зүйл авахаар болоод гэрээсээ гарлаа.

    Хүүхдийн дэлгүүрт ороод иртэл бүх юм нь их жижигхэн болохоор бараг л хайлж урсаж байв. Одоо төрөх дүүдээ хамаг сэтгэлээ зориулж байгаа болохоор худалдагчтай нь олон зүйлийн талаар ярилцаж олон ч цаг тэр хавийн хамгийн хөөрхөн бас хүүхдэд сайн гэсэн бүхнийг тэргэндээ чихэж явлаа. Орой болж нар тэнгэрээр улайран хаяарч байхад хүүхдийн хувцасны их дэлгүүрийн баримтын машин шатах дөхөж байсан юм. Яагаад гэдгийг мэдэх үү? Мэдээж энэ надаас болсон. Өдөржин явж цуглуулсан болгоныг авах гээд кассан дээр нь иртэл зогсож байсан худалдагчийнх нь нүд орой дээрээ гарах шахав. Магадгүй миний дөрвөн тэрэг хүүхдийн хувцаснуудыг хараад тэгсэн байх, гэвч энэ ч болоогүй байсан юм. Учир нь хувцаснаас гадна угж, тоглоом, бас бус зүйлс, ор, хувцасны шүүгээ зэргийг агуулсан тав зургаан тэргийг хараад нэг нь ухаан алдаж унасан болохоор энэ бүхэн ингэж их сунжирч байгаа юм л даа. Дэлгүүрийнх нь хаах цаг болоогүй байсан бол ахиад явах л байлаа. Асар их мөнгө картнаас нь ус шиг л урсаж гарсаныг мэдсэн аав маань юу болсныг асуун над руу залгав.

"Ээж намайг дэлгүүр ороод хэдхэн юм аваадах гэсэн л дээ, даанч хэд хэдэн юм нүдэнд тусаад авчихсан юм аа." хэмээн учирлавал аав инээх, уйлах хоёрийн дунд гацах шиг л болсон байх даа, хамт байсан бол бичиж авахгүй юу. Тэгээд дуудлагаа таслан дүрст дуудлага хийхэд нь хэдийн уншуулж дууссан таван тэргээ харууллаа.

Аав" Жон Сэил! Ээж чинь чамайг хүүхдийн радио асрагч, ор л аваарай гэсэн шдэ!! Наадуул чинь юу юм бэ?"

"Танай хүүхэд чинь хувцас өмсөхгүй гэж бодоо юу? Бас тоглоом ч хэрэгтэй, бас угж! Энэ хэдийг л авсан чинь хэдхэн тэрэг л болсон шд. Аа бас би маргааш хичээлийнхээ зарим нэг зүйлийг цуглуулах болохоор их юм авлаа гэж загнахвий дээ, айчихлаа." Хариуд нь аав нүдээ эргэлдүүлэн" Чи яг хэрэгтэй гэсэн юм аа л аваарай даа." гээд утсаа тасаллаа.

Торлуулсан хэдэн юмнуудаа машиныхаа хойно хийгээд зарим том багтахааргүй ор шүүгээ зэргийг хүргэлтээр авахаар болоод дэлгүүрээс гаран машинаа барьсаар гэртээ иртэл гэрийн гадаа дүүгийн маань машин бас бусдынх нь ч харагдав. Эд нар бүр манайхаас салахаа байлаа шүү!!

my devil twin | [HIATUS]Where stories live. Discover now