Дурлалцал-1

1.3K 63 0
                                    

Lucy's POV:
Niall над руу байнга эргэж хараад байх юм, би хармаар байгаа ч ичээд байхын, би яах гэж Tiffany-тай сууваа. Чөтгөр ав, юу ч болоогүй юм шиг хажууд нь суугаад инээх байсан юм.. Niall хонгор минь эргэж хараад юм хэлээч дээ, би математиктай сайн штэ? Ойлгохгүй юм байвал асуугаач? Гуйя?
Niall эргэж харав:
-Хөөе Lucy, Би энэ косинус, синус-ыг ерөөсөө ойлгохгүй байна? Чи надад зааж өгөхгүй биз? (Чи бодол уншигч юм уу? Ашгүй дээ!?) Би:
-Би ч ойлгосон л доо, тэгэхдээ багш хараад байхад яаж чамд зааж өгөх билээ дээ? Niall:
-Тэгвэл чи миний хажууд суугаач? (Энэ чинь л байхгүй юу даа Niall!!) Би:
-Тэгвэл тэгэх үү? Tif би Niall-тай суулаа шүү? гээд би Niall-тай суув.
Би Niall-д цаасан дээр томъёо-нуудыг нь бичиж өгөөд заахаар цаасандаа улам ойртов, Niall ч бас ойртох нь тэр миний зүрх хүчтэй цохилж байлаа, хөлс урсаад ч байгаа юм шиг. Би зааж өгөөд:
-Ойлгосон уу? гээл Niall руу харахад тэр бас над луу харан бид 2 тавхан см-ын зөрүүтэй ойртсон байв, би шүлсээ залгилан байтал, гэнэт хонх дуугарлаа үдийн цайны цаг болох нь, энэ удаад би хонхыг анх удаагаа үнэхээр их үзэн ядлаа. Бид 2 ч бантаад ангиас гарцгаав. Tiffany намайг дуудав. би Niall-д:
-Чи явж бай бид 2 араас чинь очьё гэж хэлээд түүнийг явуулав. Tiffany-д бас дургүй хүрэв. Би Tiffany дээр очоод:
-Яасан бэ? гээд уурлангуу хэлэхэд, тэр:
-Niall та 2 яагаад байна? нэг л ноотойдоо? Би та хоёрыг харсан шүү, Niall чиний уруул руу харж байсан. Хэрвээ энэ хонх байхгүй байсан бол та хоёр аль хэдийн үнсэлцэх байлаа. (Tif чи үнэхээр зөв бодож байна, үнэхээр бид 2 ноотой байна.) Би:
-За юу гэж дээ, Би зааж өгчихөөд л харсан чинь зүгээр л ойрхон байж таарсан байхгүй юу даа, битгий ургуулан бодоод бай!? Алив явья тэд хүлээж байгаа, Чи буржакийгаа харахыг хүсэхгүй байна уу? Tif:
-Хүсэлгүй яадаг юм, хурдан явья. гээд бид 2 явах зуур би саяны болсон гайхалтай мөчийг бодон багахан инээмсэглэл тодруулан алхаж байв.
Хоолны газарт:
Бид 2 тэдэн дээр очив, Lou намайг тэврээд авав. Би Niall руу харахад Niall-ын нүд нь томорч гайхсан байв. Би:
-Lou чи чинь яаж байна аа? Lou:
-Чамайг харсандаа баяртай байгаа болохоор л тэр шүү дээ. Би Niall-ын хажууд эвгүй байдалд орохгүйн тулд:
-Lou миний биед зөвшөөрөлгүй хүрэхэд би дургүй. гэж хэлэв. Lou бантсан байдалтай харагдав.
Niall's POV:
Lou ямар зивүүн юм бэ? Яагаад заавал тэр гэж, Үнэхээр дургүй хүрч байна.. Сая тэр миний биед зөвшөөрөлгүй хүрэхэд дургүй гэсэн үү? Өчигдөр намайг үнсэхэд уурлаад өнөөдөр шууд Tiffany-тай суусан юм байх даа, хмм.. санаа алдав. Zayn:
-Чи чинь яагаад ойрд санаа алдаад байдаг болчихоо вэ? Гэрт чинь асуудал гараа юу? Эсвэл хүнд дурлачихсан юм уу? гээд инээв. Lucy над руу харав. Би:
-Үгүй ээ, өнөөдөр хоолоо арай л багадуулаад авчихжээ л гэж бодож байлаа гэв. Бүгд инээлдэв. Zayn-ны хажууд Tiffany сууж байсан болохоор Harry Tiffany-тай суух гэж Zayn-тай байраа солихыг хүсэв. Zayn ч инээгээд толгой дохив. Lucy миний хажууд Lou бид 2ын голд сууж байв, Lou миний охиныг яг хулгайлахнээ гэж бодоод Lucy-г Lou-гээс хармалмаар санагдав. Tiffany, Harry 2 ярьж байв. Harry  ч гоё юмаа... Өө би чинь Harry-гаас илүү гоё байгаа юм байна штэ? Ядаж түүнийг үнсчихсэн байгаа юм байна. Би Lucy рүү орой юм бичих хэрэгтэй болов уу? Тэр нээрээ математикдаа сайн болохоор түүнээс математик асуун чатлаж болох л юм гэж бодов, Харин яаж дугаарыг нь, facebook, twitter-ыг нь авах вэ? Орой цуг явахдаа асуух уу? эсвэл хичээл дээр байх даа асуух уу? За ер нь боломж л олдвол  асуучихья. гэж бодож байтал. Lou Lucy-гээс facebook хаягийг нь асуув. (Новш гэж тэр ямар сэргэлэн юм бэ) Lucy:
-Lucy Marie Morgan. гэв. Би ч цээжлэх гэж амандаа "Lucy Marie Morgan, Lucy Marie Morgan" гэж давтан давтан хэлэв. Harry гэнт ухаарсан мэт Tiffany-гаас:
-Харин чиний facebook хаяг чинь? Tiffany:
-Tiffany Elizabeth Swan. гэв. Harry ч над шиг амандаа "Tiffany Elizabeth Swan, Tiffany Elizabeth Swan" гэж байв. Завсарлах дөхөж байв. Tif, Lucy 2 босох гэж байв. Би:
-Хоёроо хүлээж бай хамт явья. гээд хоолоо бушуухан шиг дуусгачихаад цуг явав. Би тэр 2 хоёр дээр очоод:
- Та хоёр ангийнхаа хөвгүүнийг хүлээж байгаад цуг явж болохгүй юму? гэхэд Tiffany:
-Заа үүнээс цааш хүлээж байгаад цуг явж байяа? Би инээгээд анги руугаа оров. Газар зүйн хичээл орох гэж байв. Lucy над руу харж харж байгаад Tiffany-тай суучихав. (Тэр дахиад л ичээд байгаа юм байхдаа, ичих юм байхгүй л юмсан.)
Lucy's POV:
би дахиад л яагаад Tiffany-тай суучихваа, Ёоо хурдан хичээл тараасай Niall-тайгаа хурдан харих юмсан.
Ашгүй хичээл тарах болов.
Tiffany:
-За би угаасаа өөр тийшээ явах юм чинь явлаа баяртай, гээд яваад өгөв. Niall бид 2 манай гэр лүү харьж байв. Niall:
-Чиний дугаар чинь хэд вэ? гэж асуув. (би маш их баяртай байв) би:
- Яах гэж байгаа юм? гэхэд
- Зүгээр л математик дээр мэдэхгүй юм байвал асуудаг юмуу гээд л гэж хэлэв. Би инээгээд:
- Дугаараа хэлэв. Niall:
-Баярлалаа, гээд хацар дээр дахиад үнсээд гүйгээд явчихав. Би ч дахин шоконд орж хөшөө шиг зогсов. Би хурдхан шиг гэр лүүгээ ороод өрөөндөө орлоо, утсанд мессеж ирэв. Танихгүй дугаараас:
"Niall байна. Энэ миний дугаар. Сая болгоомжтой харьсан уу?" гэхэд би хариуд нь "Тиймээ, тэгэхдээ чамаас болж шоконд ороод машинд мөргүүлэхээ шахлаа" гээд тоглоод биччихэв. Niall сандарсан байртай над руу залгав. би аваад:
-Байна уу?
- Байна, чи зүгээр үү? бэртчихсэн үү? одоо эмнэлэг явах уу? Би одоо танайд очлоо. гээд тоглосон юмаа гээд хэлэхийн завдалгүй утсаа тасалчихав. Niall сая манайд ирнэ гэв үү? Гэр цэвэрхэн байгаа даа, нэг гайгүй хувцас өмсөөтхье, ээж оройтоод ирчихээсээ билээ гэж бодоод хувцасаа сольж өмсөөд дуустал хонх дуугарав. Би " Очлоо" гээд хаалгаа онгойлгов Niall сандарсан байдалтай харагдав. Niall:
- Чи зүгээр үү? Одоо эмнэлэг явах уу? гээд шалгааж гарлаа. би:
-Niall!! тайвшир. Би чамаар тоглосон юмаа. гээд инээв. Niall:
-Ийм юмаар тоглож болдог юмуу гээд өхөөрдөм царайгаа гаргав. Миний зүрх хүчтэй цохилж эхэллээ. Би Niall-ыг:
-Манайд орооч гэв. Niall манай гэрт орж ирээд..

Үжээнээ ✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now