Миний бие улам дордсон байна, Өнөөдөр бүр босч ч чадахгүй юм.. Өчигдөр эмээ уухаа мартсанаас л болсон байх ууг нь гайгүй л болж байсан юмсан. Дахиад л хичээлдээ явахгүй нь нөгөө охиныг ч харж чадахгүй нь.. Уйтгар гунигийн өдөр.
Niall's POV:
Lucy, яачихваа, өчигдөр гайгүй гайгүй л гээд байсан даа, очдог юм билүү? Очвол бас л хичээлэээ тасаллаа гээд унах байх хичээл тарангуут л очихоос, Ядаж мессеж биччихмээр байх юм.. Өчигдөр өөрөө над луу бичнэ гэж байгаад мессеж бичээгүй.. түүнийг өөрөө бичтэл хүлээнээ..
Lucy's POV:
Niall.. Одоо л чи надад хэрэгтэй байна. Миний бие маш муу байна. Niall би чамруу мессеж бичнээ.. Миний утас, миний утас хаана байнаа? Өө чөтгөр гэж би өчигдөр доор орхичихсон юм байна штэ.. Хөлөө хугалсан биш халуурч л байгаа юм чинь босоод утсаа авчихаж чадах байлгүй гэж бодоод босоод доошоо буув. Толгой эргэж байна, ухаан алдаад унах нь байна. Буйдан дээрээ шууд хэвтчихэв.. Нүдээ аньлаа..
-Niall бид 2 хөөцөлдөөд л гүйгээд байх юм. Тэр намайг гүйцэж бариад л зөөлхөн ногоон өвсөн дээр эвхэрч унаад л их л жаргалтай байна.. гэнт хаанаас ч юм бөөн хар үүл хар салхи дагуулан ирж байна.. Niall миний гараас хөтлөөд л гүйгээд л байна гүйгээд л байна, би гүйж чадахгүй Niall-ын гараас тавихна байна. Niall эргэж хараад:
- Аливээ, Lucy надад итгэ. гээд гарнаас минь чанга гэгч нь атгаад хар салхинаас зугтааж чадав. Гадаа нам гүм урьдны байсан сайхан цаг агаартаа буцаж орно..
Хаалга тогшив.. Би сэрлээ унтаад босч ирсэн болохоор даарч нүд харанхуйлна.. Хаалгаа онгойлгоод хэнийг ирснийг ч мэдэлгүй ухаан балартаад уначихав..
Би ухаан орлоо. Өрөөндөө орчихсон, духан дээр минь нойтон алчуур, хажуу тийшээ харахад Niall, намайг харсан бололтой ядарчихсан, хөлс нь цувсан эм бэлдэж байгаа харагдана. Би босох гэтэл Niall:
-Хэрэггүй дээ, зүгээр хэвтэж бай, халуун чинь одоо л гайгүй болж байгаа. Би одоо эм бэлдэж байна. Энийг заавал ууна шүү мэдэв үү? Маргааш нөгөөдрийн эмийг чинь бас бэлдээд тавьчихна. Өдөрт 3-аар өглөө өдөр орой ууна шүү за? Энэ хоолойны эм амаа зүгээр л зайлна шүү за юу. Уучихвал ходоод чинь өвдөнө. Ёооё өлсчихлөө.. Чи өлсөж байна уу? Би гараад юм аваад ирье гээд босох гэтэл би гарнаас нь бариад.
- Баярлалаа. Чи байхгүй байсан бол би яах байсан болоо, гээд инээхэд
- Зүгээр дээ, анхнаасаа л чамайг хүйтэн өдөр дагуулж гарсан нь миний буруу байсан. За би гарчихаад ирье гэж хэлээд дэлгүүр гарав.
Би нээрээ л гайгүй болчихсон юм шиг байна. Толгой бага зэрэг л өвдөж байна. Тэгэхдээ өглөөнийхийг бодвол хамаагүй дээр байна. Эрэгтэй хүнээр тэр дундаа найз залуугаараа халамжлуулах ямар сайхан юм бэ? Би үнэхээр жаргалтай байлаа. Niall гаднаас орж ирнэ, тор дүүрэн идэх юм тэр ч их өлссөн бололтой, тэр юм идэж байхдаа хүртэл өхөөрдөм харагдах юмаа. Бид 2 юм яриад л орой болсныг ч үл андаарна. Хаалга онгойв ээж ирсэн байлаа. Ээж надад санаа нь зовсон харагдаж байсан ч Niall-ыг хараад баярласан харагдана. Ээж Niall-д баярласанаа хэлээд, тэр 2 танилцацгаав. Niall танилцья л гээд байсан.. одоо өөрөө танилцчихлаа. Тэр ээжтэй минь яг л өөрийнхөө ээжтэй харьцаж байгаа юм шиг элэн далангүй хөгжилдөж чадаж байсан. Ээжид яг л иймэрхүү зан таалагддаг хэт их хичээхгүй зүгээр л энгийн байгаагаараа байх байдал. Ааваас салснаас хойш анх удаа ингэж чин сэтгэлээсээ инээж байхыг нь харахад надад үнэхээр таатай байлаа. Ээжийн ягаан өнгөнд дуртайг хэлэх үү? Niall өнөөдөр ягаан өнгийн подволк өмссөн нь ээжид таалагдсан нь мэдээж.
Өглөөхөн бие өвдөөд хэцүү байсанг бодвол одоо байгаа жаргалтай уур амьсгал намайг тайтгаруулан, хөгжөөнө..
![](https://img.wattpad.com/cover/28495937-288-k770982.jpg)
YOU ARE READING
[Completed]••Steal my girl••Niall Horan••Mongolia
FanfictionАнхны Fanfiction... [ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Lucy Morgan гэх охин шинэ сургуульд шилжиж орж ирэхэд түүний шинэ сургуульд охидын ирлэг, дуулдаг 5 царайлаг залуус сурдаг байв. Тэр ангидаа ороод Tiffany Swan гэх шинэ найзтай болон, тэдний нөхөрлөл тэдн...