Би өөрөө буруу зүйл хийснээс л хойш уучлалт гуйх хэрэгтэй. Орой л очиж уулзья даа. Одоо бол хичээлдээ суусан нь дээр байх.
Анги руу орлоо.
Lucy хичээлдээ суусангүй. Яасан юм бол Lou-тэй ярилцаад бүүр болохоо байчихвуу? -,- хэцүү ч юмаа даа. Орой болно гэхээс айгаад ч байх шиг.
Орой ч боллоо. Lucy-гийнх руу аяархан алхангаа юу гэж хэлэхээ бодлоо. Нэг мэдсэн Lucy-гийн гэрийн гадаа иржээ. Цонх руу нь харсан харанхуй. Хаалгыг нь тогшиж үзлээ. Хэн ч тайлсангүй.
Би хэтэрхий хожимдчихжээ. Гэр нь хоосон байна. Одоо би дэлхийн хамгийн азгүй хүн болж хувирлаа. Энэ удаад миний охиныг ээж аав нь хулгайлчихлаа.
Уйтгар гуниг дүүрэн гэр лүүгээ алхаж явлаа. Утас дуугарав *Harry*
-Байна уу? Harry ууртайгаар
- Байлгүй яадаг юм? Чи чинь хаагуур юугаа хийгээд яваад байгаа юм бэ? Би:
- Бас яасан бэ? Harry:
- Үхсэн элэнцэгний чинь яасан бэ гэж! Маргааш чи X Factor-т орно гэдгээ мэдэж байна уу? Хоолон толгойтоо!!!? (намайг өмгөөлсөн үе санаанд орно) Би:
- Тийм билүү? Хоол бодоод мартчихаж!! гээд зөрүүлж уурласан ч тоглоом болгов. Harry:
- Чамаас бусад нь бүгд манайд байна. Чи хурдхан манайд ир! гээд утсаа тасалчихав. Өө буржийсан ногоон нүдтэй хулгайч чинь жоохон юм байж! Том дуутай байгааг нь. Одоо очихоос биш дээ. Harry-гийнд:
Бүгд ирчихсэн гэж шал худлаа. Zayn бас л байхгүй байна шүү дээ. Би:
- Чиний тэр бүгд ирчихсэн гээд байсан хаа байна? Harry:
- Zayn харих сая ирчихээд унтах гээд явчихсан юмаа. (худлаа хэлж байгаа нь илт харцаа буруулна) Би:
- Цсс.. За тэгээд юу ярих гэсэн юм? Harry:
- Дууныхаа үгийг цээжлээрэй гэх гээд лл.. Би:
- Чи энэ 3хан үгийг утсаар хэлчихэж болно штэ? Harry:
- Чамайг санаад харахыг хүсээд дуудсан юмаа. Үнсье гээд над руу ойртов. Liam Lou 2 инээлдэв. Би:
- Хөөе заваанаа цаашаа бай. Би тийм ч сайхан ааштай биш байна шүү. Harry:
- Заа байз Nando's ордог юм билүү дээ.. Би:
- Далд ор!! Би явлаа маргааш эрт сэрээгээрэй.. гээд хаалгыг нь саваад гарлаа. Ер нь эд нарт ямар буруу байгаа гэж уураа тэдэнд гаргачихваа. Одоо найзуудаа алдах нь л дутаж гэнэ дээ..
YOU ARE READING
[Completed]••Steal my girl••Niall Horan••Mongolia
FanfictionАнхны Fanfiction... [ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Lucy Morgan гэх охин шинэ сургуульд шилжиж орж ирэхэд түүний шинэ сургуульд охидын ирлэг, дуулдаг 5 царайлаг залуус сурдаг байв. Тэр ангидаа ороод Tiffany Swan гэх шинэ найзтай болон, тэдний нөхөрлөл тэдн...