Уйтгар гуниг гэдэг бол хайртай хүнээ алдах..

891 37 3
                                    

Lucy уйлсаар.. Би юу хийхээ мэдэхгүй хэсэг зуур зогслоо.. Lucy:
-Би аав дээрээ очих хэрэгтэй.. гээд уйлсаар гүйн гарна. Би араас нь бас гүйтэл тэр минь машин зам дээр ухаангүй хэвтэж байлаа. Би түүн дээр очоод түүнийг гаран дээрээ автал түүний толгойноос цус урсана.. Би сандран, уйлсаар түргэн дуудлаа. Түргэнийхэн ирээд түүнийг аваад явна. Би уйлсаар л.. Хагалгаанд орох болчихлоо.. Би үнэхээр гүн шоконд орсон байлаа. Би Lucy-гийн утаснаас Хатагтай Morgan-ы дугаарыг олоод түүн рүү залгалаа. Би уйлсаар түүнд болсон бүх явдлыг хэлээд эмнэлэгийн хаягийг хэллээ. Тэр орилоод л утсаа тавьлаа. Tiffany, Lou, Zayn гээд бүгдэнд нь хэлсэн. Тэд ч сандралдаад ороод ирлээ. Намайг тайвшруулна. Хатагтай Morgan "LUCY, LUCY" гээд орилсоор орж ирлээ. Тэрэнд ямар хэцүү байгааг үгээр хэлэхийн аргагүй. Би түүнийг тэврээд:
- Lucy зүгээр болноо, Lucy удахгүй босоод ирнэ гэсээр уйллаа. Тэр ч уйлсан хэвээрээ. Би гэнэт ноён Morgan-ыг саналаа. Ээжээс асуух нь ч хэцүү...
Төд удалгүй хагалгааны эмч гарч ирлээ. Бид бүгд түүн дээр очно. Эмч:
- Аюултай үеэ өнгөрөөсөн, одоо түүний биеийн байдал л шийднэ дээ. гээд оров. Би яах ёстойгоо мэдсэнгүй. Хагалгаанд орчихсон одоо биеийн байдал нь ямархуу байгаа бол..
Ямар хараал идмэр нь миний охиныг мөргөчихдөг байнаа? Бүр зугтаачихсан байдаг. Би гудамжны камер тэр гудамжинд байж болох бүх камерыг шалгаад ирээч гээд Liam, Zayn, Lou 3ыг явууллаа. Tiffany уйлаад сууж байтал, Harry түүнийг тэврээд:
- Хонгор минь, тайвширдаа.. гээд тэр 2 тэврэлдэнэ.
Би яг яахаа мэдэхгүй байлаа. Ноён Morgan-ыг яасныг мэдэхээр Lucy рүү залгасан дугаар луу залгахад, ноён Morgan хорт хавдартай байж.. тэр нь илүү хүндэрч өнөө маргаашгүй болсон гэнэ, тэгээд Lucy-тэй уулзмаар байсан гэнэ..
Би Lucy-г харж үлдэх үү? Ноён Morgan дээр очих уу? би яахаа мэдэхгүй балмагдаж ухаан санаа орж гарна...
Би Lucy-г ээжид даатгаж үлдээчихээд, ноён Morgan дээр очихоор явлаа.
Би түүнийг хайж оллоо. Түүний бие үнэхээр тааруу харагдана. Ийм байхад нь Lucy-г осолдсон гэж хэлээд яахав дээ... Lucy-г ангиараа зугаалганд явсан, Би найз залуу нь байна. Тэр 2,3 хоногоос ирэх байх гээд та түүнд хэлүүлэх зүйл байна уу? хэмээн асуув....
.
.
.
1 цагийн дараа:
Түүний хэлсэн зүйл Lucy-д илүү хүнд тусах байх даа.. Би одоо аавыг яах вэ? Lucy тэнд ухаангүй байдаг. Аавтай хэсэг зуур ч болтугай хамт байж байгаад явья гэж бодоод, түүнийг хараад эмнэлэг дээр хонохоор шийдлээ.
Оройн 4цагт миний утас дуугарлаа. Би хартал Lucy-гийн ээж, би яараад утсаа автал..
-------------------------
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now