Lucy's POV:
Аавын багын найз гэнэ. Аав:
- Өө Bob, ямар сонин хүн бэ? Уулзалгүй их удсан байна шүү! Багын найз нь:
- Сайн уу Edward. Их удсан байна. гээд гар барьцгаав. Би тэр хүн лүү хартал....
Bob Horan!!!! Niall-ийн аав.. нүдэндээ ч итгэсэнгүй. Ард нь Maura зогсоно. Би нуугдах эсэхээ мэдэхгүй байлаа. Нуугдаад ч яах билээ дээ одоо.. Bob, Maura 2 ээжтэй танилцаад Аав:
- Танилц. Энэ миний охин Lucy.
Maura, Bob 2 над руу инээж байснаа царай нь гэнт хувираад гайхсан байртайгаар:
- Lucy!! Аав:
- Яасан таньдаг юм уу? Bob:
- Тиймээ, манай хүүгийн найз охин нь шүү дээ. Аав:
- Айн? Охин минь чи найз залуутай хэрэг үү? Би:
- Тэгээд би яагаад байнга нүүхгүй гээд байсны учрыг ойлгосон уу? Maura:
- Niall хүү минь энэ хүмүүстэй танилцаач? ( Niall бас байсан хэрэг үү?) Би эргэж харлаа. Niall гэгээн дүрээрээ байж байна шүү. Баярлах шиг. Аав:
- Энд хоол идэхээр орж ирсэн биздээ? Бидэнтэй цуг суугаач? Bob:
- Дуртайяа. гээд бидэнтэй цуг сууцгаав. Niall миний хажууд сууна. Томчууд элдэв янзын юм ярьна. Бид 2 чимээгүй сууцгаана. Би гармаар санагдлаа. Тэгээд салхинд гарчихаад ирье гээд хэлчихээд Niall-ын сандлыг санамсаргүй цохьчихов. Тэр намайг дуудаж байна гэж бодсон байхаа, чөтгөр гэж. Гадаа гарлаа. Ардаас Niall гараад ирэх нь тэр. Өөрийнхөө бүтэлгүйг гайхаад сандал олон суув. Niall ч бас миний хажууд ирж суулаа. Niall:
- Юу гээч, би чамаас уучлалт гуйх ёстой байхаа. Би:
- Чи хэлсэн штэ. Niall:
- Энэ удаад би алдаагаа засаж уучлалт гуйх гэсэн юма? Би:
- Юун алдаа? Niall:
- Lucy. Би тэр үед хэт их уурлачихсан байсан болохоор өөрийгөө ч захирч чадалгүй тэгээд хэлчихсэн юмаа. Намайг уучлаарай Lucy. Би:
- Тэглээ ч гэсэн дээ. Тэр явдлаас хойш өчнөөн л хоног боллоо шт. Би чамд гомдож байна. гээд би гоморхов. (Эрхлэх талдаа) Niall:
- Би чамаас уучлалт гуйх гэж их хичээсээн. Би:
- Чи намайг сүүлд хичээлд явахад ерөөсөө тоогоогүйшт. Тэгээд л уяанаасаа хадуурсан нохой шиг охин мохин үнсээд л чи ч лаг юм байна лээ.. Niall:
- Тэр үед Josh-той шийтгэлтэй тоглоод хожигдчихсон юмаа. Би:
- Чи намайг цайны газарт ганцаараа сууж байхад ирэхгүй яасан юм? Өглөө нь бас гэрээс ирж авахгүй яасан юм? Niall:
- Би гэрээс чинь авахыг их хүссээн. Чамайг надад дургүй болчихсон байх гэж бодсон. Би чам руу Louis-ийг явуулсан шт? Би:
- Ямар эрлэгийн илч биш дээ :')))). Niall:
- Тэр орой нь бас гэрт чинь очиж уучлалт гуйх гээд очсон би хоцорчихсон байсан.
Би дуугай л суув. Яагаад гэвэл тэр миний асуусан болгонд хариу хэлж намайг гацаанд оруулсан. Niall инээгээд:
- Чи намайг уучилсан уу? {эмэгтэй хүн эрдэнийн чулуу 2 жижигхэн байх тусмаа үнэтэй гэж бодоод :'))))} Би:
- За мэдэхгүй юм даа. Үгүй л байхаа даа. Niall:
- Чамгүйгээр амьдрах хэцүү юмаа. Өглөө болгон би ганцаараа сургууль руу явж, ганцаараа сууж, ганцаараа бүхнийг хийх уйтгартай юм. Би чамайг үнэхээр их санасан. Чи энэ 2 сарын хугацаанд амьдралын минь нэгээхэн хэсэг. Миний нар сар од минь болсон. (Хайр хүрээд л явчихав) Lucy.. Би чамд үнэхээр их хайртай болчихжээ. Би:
- Би ч гэсэн чамд хайртай.. гээд бид 2 тэврэлдэв. Niall:
- Баярлалаа Lucy. Дахиж чамайгаа гомдоохгүй ээ. Би:
- Нээрээ энд ямар хэргээр ирсэн юм? Niall:
- Манай ах Greg-ийн гэр энд байдаг юм. Танай нүүж ирсэн газар чинь энд юмуу тэ? Уулзахад ядаж л дөхөм боллоо шүү. Би:
- Тиймээ. Амралтын өдрүүдээр л уулзах хэрэг үү? Угаасаа өөр арга ч байхгүй юм байна дөө.. Niall:
- Би боломж гарвал л ийшээ ирж байх болноо. Хоёулаа тэгээд viber, skype-аар ярьж болно штэ? Би:
- Тэгэхдээ ямар хамт байгаа шиг гоё байх биш дээ. Тэгэхдээ орой болгон ярьж байнаа. Niall:
- За хоёуулаа орох уу? Томчууд хүлээж байгаа байх. гээд бид 2 босов. Би:
- Сая аавуудын ярилцаж байгааг сонссон уу? найзаа гэж байсанаа 2ууланг нь үерхдэг гэсэн шууд худ гээд л дуудаад эхэлсэн шт :))) Niall:
- Харин тийн тэ. гээд инээгээд бид 2 орлоо. Хоол ч болчихож. Бид ховдоглож ховдоглож дууслаа. Энэний дараа тийм ч онц юм болоогүй
--------------------
Би үргэлжлүүлэх эсэхээ сайн мэдэхгүй байна. Та нарт таалагдаж байгаа ч юм уу? Үгүй ч юм уу? сайн мэдэхгүй байна. Үргэлжллүлэх үү? Комментоор саналаа хэлээрэй?
Үжээнээ ✌✌✌
YOU ARE READING
[Completed]••Steal my girl••Niall Horan••Mongolia
Hayran KurguАнхны Fanfiction... [ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Lucy Morgan гэх охин шинэ сургуульд шилжиж орж ирэхэд түүний шинэ сургуульд охидын ирлэг, дуулдаг 5 царайлаг залуус сурдаг байв. Тэр ангидаа ороод Tiffany Swan гэх шинэ найзтай болон, тэдний нөхөрлөл тэдн...