Ирээдүйн төлөвлөгөө...

932 38 0
                                    

Niall намайг үүрсээр манайд ирэв. Би ээжийн анхны тусламжийн хайрцгийг хайж олоод хөлөө боогоод өмдөө сольчихоод доголсоор сургууль руу явав. Lou, Tiffany, Harry гээд л бүгд намайг доголсныг хараад бас л над дээр ирээд яасныг асуун намайг түшээд сандал дээр суулгав. Бүгд Niall руу муухай харна. Би:

- Битгий Niall руу ингэж хараад бай!! Niall ямар ч буруугүй. Би л болгоомжгүйгээсээ болоод бэртчихсэн юмаа. Тийм ч сүртэй зүйл биш. Niall:

- Үгүй ээ, би л сайн харж чадаагүй юм.. Би:

- За үгүй дээ, мангар минь. Миний л буруу байсан биз дээ? Niall:

- Үгүй штэ, Миний буруу.. гээд эрхлэх нь холгүй хэлэв. Tiffany:

- Та 2 чинь яасан нялуун юм бэ? Бөөлжис цутгачихлаа. Lou:

- Та 2оос л гайгүй байна даг. Та 2 чинь миний нялхаа, миний баяцханаа нтр гээд л ядаргаатдаг биз дээ? гээд инээв.

Niall:

- За чимээгүй болцгоо. Хичээл орох нь байна. Завсарлагаанаар уулзья. гээд намайг түшээд сургууль руу ороод ангийн үүдэнд ирэв. Niall:

- Ер нь одоо сургуулийн эмч дээр ороод эм түрхүүлчихье? Би:

- Эм түрхүүлэхээр аймар өвддөг штэ? Niall:

- Тэгээд яах юм бэ? Би чамайг өвдөөд доголоод байхыг чинь харж чадахгүй ээ.. Би:

- Зааза.. тэгвэл эмч дээр очьё.

Эмч дээр очоод эм түрхүүлчихээд хичээлдээ орлоо. Хичээл яг л байдгаараа нэг хэвийнээрээ л оров. Завсарлах болж байна. Өглөөний цайгаа угаагүй гарсан болохоор турж үхэж тугалын хашаа мөргөх гэж байна. Би ийм байхад Niall бүүр амьтан болж байгаа байлгүй гээд Niall руу харахад Niall гэдсээ барьчихсан муухай царайлчихсан байж байв. Би:

- Хөөе чи зүгээр үү? Надаас илүү чи муу харагдаж байна? Niall:

- Өлсөхөөр толгой эргээд байдаг юмаа.. Би ер нь нээх өлсөж байгаагүй л дээ.. Би:

- Дэлхий даяар хоолгүй, өлсгөлөнд нэрвэгдвэл хамгийн түрүүнд чи үхэх байхаа.. Niall:

- Заа.. толгой өвдөөд байхад битгий юм яриад бай!! Би инээгээд хичээлдээ анхаарав. Завсарлагаан болж хонх дуугарлаа. Niall:

- Исүл чи Tiffany-тай ардаас хүрээд ир. Би түрүүлээд очлоо гээд гүйгээд явав. Тэр ч аймшигтай өлссөн бололтой. Tiffany, Perrie, Sophia, Regina бид хэд цайны газар луу нээх яарсангүй очлоо. Тэгэхэд хөвгүүд бүгд ирчихсэн нэг зүйлийн тухай их л нухацтай яриад байх шиг санагдана. Бид очоод:

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now