Холдлоо гээд мартана гэсэн үг биш...

728 33 3
                                    

Niall намайг хүргэж өгөөд гэртээ харьлаа. Тэр их л жаргалтай харагдана.. Маргааш Niall-д нүүнэ гэдгээ хэлье. Нүүлээ гээд амьдрал дууссан гэсэн үг биш шүү дээ.. Бид хэдий хол байсан ч уулзаж болно.. Би салах нтр гээд шаал хэрэггүй зүйл боджээ..

Маргааш нь:

Niall манай гэрийн үүдэнд хүрж ирээд намайг дуудав. Би нээх уйтгарлаж гунихгүйгээр л энгийн байдгаараа байя гэж бодоод аль болох инээгээд л байхыг хичээнэ. Niall намайг худлаа хэлж, худлаа инээж байхыг сайн мэддэг болсон байна. Намайг үргэлж л "Яагаад байгаа юм?, Бие чинь зүгээр үү?" гэх мэтчилэн асуулт асууна. Би тэр болгонд нь "Зүгээр ээ, яагаачгүй" гэсэн хариу хэлсээр байв. Хичээл орлооо

Нөгөө л нэг ХИМИ!!! Чөтгөр аваасай билээ...  Сурагчидын 90% нь химийг ойлгодоггүй байх.. Хурдан завсарлаасай....

Их завсарлагаан буюу үдийн цайны цаг айлчлан ирлээ

Хөвгүүд нөгөө тэмцээнээ л ярьна... Тэр тэмцээн нь 2 хоногийн дараа болох юм гэнэ. Тэд ямар дуу дуулах вэ гэхээр TORN!!! Harry бас л санаачилсан. Harry нэг тийм тэнэг ч юм шиг ухаантай ч юм шиг хаха.. Өнөөдөр Regina харагдсангүй Lou-гээс асуусан бас мэдэхгүй.. Lou-д яаснаа хэлээгүй хаана байж байдаг байна.. Lou маш санаа зовсон байдалтай бодлогошироод л, хөмсгөө зангидаад л суугаад байв. Үргэлж инээж байдаг хүн ингэх үед үнэхээр сонин болох юмаа.. Niall бид 2ыг үерхдэг гэснийг сонсоод гаргасан царай бүр яг шүү!!

Амьдрал ч ер нь их уйтгартай болжээ... Одоо Niall-аас холдоно.. Дахиад л бүх юм шинээр эхэлнэ.. Ээж, аавтай нийлнэ гэснээс хойш надад анхаарал хандуулахаа больсон.. одоо намайг тамхи татаж, архи ууж, жирэмсэн болсон ч бараг тоохооргүй болсон.. Гэр бүлийхэндээ ялангуяа ээждээ тоогдохгүй байх үнэхээр амьдармааргүй утгагүй хараал идсэн новшийн юм -,- Шилжилтийн наснаасаа гараагүй байгаа юм байх даа.. Шилжилтийн насан дээр л ингэж бүх юм утгагүй болдог санагдаж байна..

Хичээл орох дөхөж байхад ээж над руу залгалаа " Хүрээд ирээ, юмаа багла" гэж байна. Одоо л Niall-д бүгдийг хэлдэг цаг.. Би Niall-ыг түр уулзья гэж хэлээд сургуулийн ард дагуулж ирэв. Niall дуулна нтр гээд үнэхээр сэтгэл хөдөлсөн байртай инээмсэглэсэн царай тодоос тод... Яаж хэлдэг юм байгаа юм.

Niall: Яах гэж энд ирсэн юм?

Би: Чамтай ярих юм байна.

Niall: За ярь ярь.

Би: Хмм.. Би энийг яг хаанаас нь юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна..

Niall: Бүх юм зүгээр биз хонгор минь?

Би: Фүүү... Niall яг үнэндээ манайх нүүх гэж байна. (царай нь барайгаад л явчихав) Ээж, аавын ажлын ойролцоох нөгөө байрандаа очно гэсэн. Тэгээд хонгор минь би маргааш хичээлдээ суучихаад шинэ сургуульд орох нь байна. Ээж 3 хоногийн өмнөөс л нүүхээр болсон. Би чамд хэлэхийг хичээсэн ч чадсангүй. Намайг уучлаарай..

Niall: 3 хоногийн өмнөөс өө? 3ын 3 хоног өнгөрчихөөд байхад чи надад юу ч хэлээгүй байна штэ? гээд ууртайгаар хашхирч хэлэв.

Би: Харин яаж хэлэх учраа олоогүй юмаа..

Niall: Тэр нүүх гэж байгаа газар чинь их хол гэсэн биздээ?

Би: Тиймээ...

Niall: Тэгвэл хоёулаа салсан нь дээр байх. (зүрх зүсэгдэх шиг л болов. Буруу сонссон байлгүй дээ)

Би: Айн?

Niall: Сальяа гэж байна. Хоёрын хооронд худлаа л юм болно.

Би: Холдлоо гээд хайргүй болчихно гэсэн үг биш шдээ?

Niall: Бие холдвол сэтгэл холдноо гэдэг биз дээ? Намайг уучлаарай. гээд орчихов. Би яах үгүйгээ мэдэхгүй хэт цочирдолд ороод амьсгаа авах тэнхэлгүй болов.. Нэг мэдсэн газар өвдөглөөд суучихсан уйлж байна. Хүн болгон л над луу харж байсан биз.

Нөгөө амлалтууд? нөгөө хайр? хайччихав? Юу болох нь энэ вэ? Арай ч дээ? Холдлоо гээд мартана гэсэн үг биш шүү дээ? утас дуугарна. бодвол ээж л биз... Тэр өдрийг хагас ухаантай хүн л өнгөрөөв..

Маргааш нь:

Манай гэрийн гадаа ирчихсэн намайг дуудаасай.. Намайг тэврээд үнсээсэй... Миний гарнаас хөтлөөд алхаасай.. гэсэн хүслүүд төрнө.. Хүлээсээр лл..., Niall ирсэнгүй.. Урам хугарч ямар ч тэнхэлгүй болов.. Энэ сургуульд сурах хамгийн сүүлийн өдөртөө бэлдэнэ. Ганцаараа сургууль руу явлаа. Гадаа ямар хүйтэн болчихсон юм бэ? Чиний хажууд би байнга дулаахан байдаг байжээ. Хэт даварсан байна..

Сургуулийн гадаа ирлээ. Яаж орноо? Яаж Niall-ын царайг харах вэ? Ээ бурхан минь анх сургуульд орохоос ч аймшигтай мэдрэмж төрнө.. Сургууль луу орлоо, ангийн үүдэнд...........

-----------------

Үжээнээ✌✌✌

[Completed]••Steal my girl••Niall Horan••MongoliaWhere stories live. Discover now