Намжүүний хэлсэнчлэн өдөр бүр аймшигтай байдаг байсан. Тэгсэн ч өөртөө эцсээ хүртэл тэвчинэ гэж амалсан болохоор худлаа ч болтугай амлалтаа биелүүлэхийг хүссэн. Өдий болтол хуурамч байсан аз жаргал гэгч одоо биелэлээ олсон болохоор харамсах зүйл алга
" Намжүүн аа . Одоо боль "
" Би худлаа хэлсэн юм уу ? Намайг мэдээгүй гэж бодоогүй юу? Би ..."
" Тийм ээ хэцүү байсан . Олон олон охидын амь хорогдсон газар ганцаараа амьдрах , чиний хэлснээр тэрнийг санасандаа шаналаад үхэх гэж байсан. Гэхдээ өнгөрсөн ямар хамаатай юм бэ ? Одоо би тэгж зовох шаардлагагүй болсноос гадна би яг энэ цаг мөчид юу юунаас илүү аз жаргалтай байна. Чамайг уурлаж байгааг чинь би хангалттай сайн ойлгож байна . Гэхдээ чи ч түүнийг ингээд ирсэнд баярлаж байгаа биз дээ. Би ажил дээр чинь очих бүртээ ширээн дээр чинь байдаг та хоёрын жаазтай зургийг байнга хардаг. Би сэтгэл зүйчийг хуурч чадахгүй шиг чи ч тагнуулчийг мэхэлж чадахгүй ... "
" Уучлаарай надад үнэхээр өөрийгөө өмөөрөх үг байхгүйгээс гадна чиний хэлсэн бүхнийг огт бодолцоогүйгээ ч хүлээн зөвшөөрч байна . Гэхдээ өдий болтол нэг дэлхий дээр хамтдаа оршин тогтнож байгаа нь сайхан ч гэсэн үнэхээр ахиж хэзээ ч уулзаж чадахгүй байхвий гэсэн бодол өдөр бүр толгойд эргэлдэж айдас гэх тэр зүйлд намайг хүргэдэг байсан. Хэсэгхэн л хүлээчихвэл бүх зүйл сайхан болно гэж бодсон ч үнэхээр бүтэхгүй бол яана аа гээд зүгээр л Дасом дээр хар эрчээрээ гүйж очоод ... ядаж зүгээр л утсаар ярих хүсэл зөндөө байсан ч энэ мөчийг л хоног тоолон хүлээсэн. Одооноос энэ нүднээс дусал ч нулимс урсгахгүй болохоор ... гуйя ... энэ бүхэнд минь намайг уучлаач дээ тэгэх үү ?" хэмээн нүд дүүрэн нулимстайгаар уруулаа хазлан амьсгаадан арай гэж хэлэх нь энэ хугацаанд надаас дутхааргүй хэцүү байсныг нь илтгэх шиг.Шууд л түүнийгээ тэврэн авахад Намжүүн ч мөн адил нулимстай нүдээр биднийг ширтэнэ. Удалгүй тэр хоёр гар барилцан эвлэрээд жинхэнэ эрчүүд шиг тэврэлдэх нь тэдний нөхөрлөл ямар бат бөх болон үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулах аж
Одоо л нэг залуу хүмүүс шиг хөгжилдөн ойрдоо инээгүйгээрээ инээсээр орой биш бүр шөнө болон хоёр тийш салцгаан өрөө өрөөндөө ороод гэнэт Жуниныг санан залгахад утас нь холбогдохгүй байлаа. Ахиад хэд хэд залгасан ч адилхан л хариу авсаар эцэст нь
// Жунин аа. Сайн байгаа биз дээ. Дуут шуудан аваад шууд залгаарай// гэж үлдээчхээд орондоо орон ядарсандаа нэг их удалгүй нүд анилдсаар гүн нойронд автлаа.Өглөө боссон даруйдаа утсаа шалгасан ч хариу огт алга. Намайг хөдлөхөд сэрсэн бололтой Жонгүк нүдээ нухалсаар
" Юу хийж байгаа юм " гэх нь намайг өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэнэ
" Юу ч биш ээ " гээд өглөөний үнсэлтээ хацарт нь тамгалаад
" Хайр нь шүршүүрт орлоо . Өглөөний цайнд чинийхээ хийсэн зуушийг идмээр л байна шүү"
гэж хэлчхээд түүнийг орхин явлаа.Шүршүүрээс гаран үсээ хатаан Жунин руу залгахад ахиад л холбогдсонгүй .
" Одоо болтол босоогүй байгаа юм байлгүй дээ" хэмээн амандаа үгэлсээр тухтай хувцас өмсөн доош буухад бас л зочин ирсэн байлаа. Нэг л танил байсанд улам ойртон харвал Ким Жүнмён
" Сайн байна уу? Ахлах аа "
" Хүүе ээ. Энд ямар хэргээр ... Аан нээрээ Жонгүкт их тусалсан гэсэн маш их баярлалаа"
" Үгүй дээ зүгээр "
" Гэхдээ нээрэнгээсээ энд ямар хэргээр ирсэн юм " гэхэд царай нь барайсаар
" Жунин ..."꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Mystery / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...